Д.Моондой:1911 оноос л Англи, Швейцарь лугаа Үндсэн хуультай болно гэж зорьсон ард түмэн шүү дээ

Д.Моондой:1911 оноос л Англи, Швейцарь лугаа Үндсэн хуультай болно гэж зорьсон ард түмэн шүү дээ

Ардын Их Хурлын депутат Д.Моондойтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Удахгүй Ардчилсан Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр тохионо. Энэ хуулийг баталсан цаг үе, хуулийн ач холбогдлыг хүмүүс янз бүрээр ярьдаг. Үндсэн хуулийг батлалцсан хүний хувьд энэ үйл явдлын шалтгаан нөхцөл, ач холбогдлыг та юу гэж боддог вэ.  Энэ тухай яриагаа эхэлье?

-Монгол Улс Ардчилсан гэх тодотголтой Үндсэн хуулиа батлаад 32 жил боллоо.  1980-аад оны дунд үе, 1990 оны эхэн үед дэлхий даяар өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн бодлого манай улсад ч тусгалаа өгсөн нь энэ түүхэн үйл явц байсан юм. Нийгэмд  өөрчлөлт гарсан  үед шинээр Үндсэн хуулиа баталдаг жишиг дэлхий нийтэд бий.  Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль батлагдахын өмнөх  1980-аад оны дунд үед социалист систем задран унаж, ЗХУ тэргүүтэй улс орнууд социалист улсуудыг ивээн тэтгэж, эдийн засаг, соёл шинжлэх ухаан зэрэг бүхий л талаар харж үздэг байдал үгүй болсон гэхэд болно.

Энэ тухай ЗХУ-ын удирдагч Горбачёв 1986 онд Владивостокт болсон олон улсын хурлын үеэр дэлхий нийтэд зарлаж байлаа.  Энэ үеэс эхлэн социалист гэгдэж байсан улс орнууд өмнөх замаараа явах уу, өөр замыг сонгох уу гэдэг ийм сонголт дээр тулж ирсэн.  Ингээд Монгол Улсад 1980-аад оны дунд үеэс ардчилсан замыг сонгох үйл явц эхэлсэн гэхэд болно. 

ЗХУ-ын зүгээс “Та нарыг харж үзэхгүй шүү” гэдгээ зарлаад бүх талын крантаа хаасан.  Тэр үед Монголын нийгэм, эдийн засаг нэлээд хүнд байдал орсон л доо.  Бүх бараа картанд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давс, гоймон хоёроос өөр зүйл үлдээгүй. Шатахуун байхгүй.  Засгийн газар,  УИХ-ын Тамгын газрын автобаазын жолооч нарт өдөрт таван литрээс илүү шатахуун өгдөггүй. Монголд ОХУ-ын тусламжаар байгуулагдан, ажиллаж байсан барилга, үйлдвэрлэл, хөнгөн хүнсний газрууд бүгд зогссон. Социалист орнуудаас нийлүүлэгдэж байсан бараа материалууд байхгүй болсон учраас ажиллах ч боломжгүй байсан.  Хүмүүс олноороо ажилгүй болсон.  Ийм амаргүй цаг үеийг монголчууд туулсан юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй. 

Нөгөө талаар урд хөрш маань бидэнд үүдээ нээж,  Монгол, Хятадын харилцаа сайжирсан ийм он цаг эхэлсэн.   Ажилгүй болсон иргэд маань Эрээн рүү бараанд явж, олны нэрлэдгээр гахай зөөж, зах зээлийн нийгэмд шилжиж, мөнгөний үнэ цэнийг мэдэрч эхэлсэн. Энэ үед ардчилсан үзэлтэй залуучууд, Ардчилсан нам, Социал демократ нам,  Үндэсний хөгжлийн нам,  Ардчилсан холбооныхон дэлхий нийтэд өрнөж байгаа ардчилсан чиг хандлагыг судлаад бид өөрчлөлт шинэчлэлийг хийх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан. 100 мянган хүн цугларсан жагсаал болж байлаа. Энэ бол Монгол Улсын түүхэнд өмнө нь болж байгаагүй том үйл явдал л даа.

Социализм, коммунизмын материал техникийн бааз байгуулна.  Хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр дэлгүүрээс бараагаа авдаг болно гэсэн тухайн үеийн үзэл суртлын баримт бичгүүдэд заасан мөрөөдлөө орхиё.  

Хүн бүр хөдөлмөрлөж амьдардаг дэлхий нийтийн нийтлэг зах зээл рүү орж, эдийн засаг, улс төрөө нээлттэй болгох, хүн бүрд эрх чөлөөг өгөх шаардлагуудтай тухайн үеийн Монгол Улс тулгарсан. Энэ цаг үеийн бүх шаардлагыг хууль эрх зүйн хувьд баталгаажуулж, 1992 онд манай АИХ-ын 430 депутат ардчилсан Үндсэн хуулиа баталсан юм.

Энэ Үндсэн хуулийн оршил “Монголын ард түмэн бид” гэж эхэлдэг.  Магадгүй, монголчууд бид их эзэн Чингис хаанаас хойш төр засгаа өөрсдөө төвхнүүлэн байгуулсан ийм чухал үйл явдал болсон болов уу гэж хардаг.  Үүгээрээ 1992 оны Үндсэн хууль Монгол Улсыг социалист нийгмээс нээлттэй, чөлөөт ардчилсан нийгэмд хүргэж чадсанаараа өндөр ач холбогдолтой юм.

-1990 оны өөрчлөлт шинэчлэлийн дотоод хүчин зүйлийг нэлээд ярьдаг.  Харин олон улсын нөхцөл байдал, хоёр хөршийн харилцаа хандлагыг төдийлөн сонирхож байсангүй.  Ер нь тэр үед хөрш орнуудын уур амьсгал ямар байсан юм бэ?

-Тухайн үед манай хөрш орнуудын харилцаа тийм ч таатай биш байлаа. 1960-аад оны дундуур Хятадад соёлын хувьсгал гарч, тэрнээс болж, ОХУ манайхыг урд хөрштэй харьцахыг зөвшөөрдөггүй тийм л цаг үе байсан.  Ер нь хөрш орнуудын харилцааны тухай түүхийн маш олон таамаг, мэдээлэл бий.  1911 онд Үндэсний эрх чөлөө сэргэн мандсаны дараагаар манай улс Үндсэн хуультай болохыг мөрөөдөж, янз бүрийн загварууд  судалсан. Бодоо, Данзан нарын Үндсэн хууль гэж гарсан. Гэтэл түүнийг коминтерн буюу зөвлөлтийн удирдлагаас зогсоосон тухай түүхэн баримт бий. Түүний дараа манайх 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталсан. Энэ хууль нь 1918 онд ЗХУ-ын баталсан Үндсэн хуультай, зүйл, заалт бүх зүйлээрээ адилхан байсан.    Энэхүү баримтуудаас харахад 1924 онд баталсан Үндсэн хууль монголчууд бидний хүсч, зорьж байсан Үндсэн хууль биш байлаа.  Монголчууд 1911 онд болсон Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараа Үндсэн хуулиа батлах үйл явцыг өрнүүлж,  Англи, Швейцарь лугаа Үндсэн  хуультай болно гэж зорьж байсан  юм.

-1911 оны үед Монгол Улс  Англи, Швейцарь лугаа хуультай болохоор зорьж байсан нь бас л сонин баримт байна шүү?

-Тийм ээ. Бодоо, Данзан нарын илтгэл, бичсэн баримт бичгүүд дээр энэ утга санаа, үг  бий. Англи, Швейцарь улсууд бол  ЗХУ-ын нөгөө талд байсан капиталист улсууд шүү дээ. Тиймээс  мэдээж ийм үзэл санаатай Үндсэн хуулийг ЗХУ социалист орны хувьд зөвшөөрөөгүй.  Үүний нөлөөгөөр бид социалист үзэл баримтлалтай Үндсэн хуулийг 1924 онд баталсан.  Харин 1992 оны Үндсэн хуулийг батлахад иймэрхүү гадны нөлөө байгаагүй.  Яагаад гэхээр 1992 оны Үндсэн хуулийг батлах явцад ЗХУ-ын дотоод нөхцөл байдал амаргүй байсан.   Улс дотроо өөрөө задарч, 16 бүгд найрамдах улс болсон.  Ельцин өөрийнхөө парламентын “Цагаан ордон”-г их буугаар буудаж, дотоод зөрчил тэмцэл хурцадсан. Нөгөө талаас урд хөрш Хятад улс маань олон улсад нэр хүнд нь унасан, цаг үеийн нөхцөл байдал нь ээдрээтэй байсан. Яагаад гэхээрТяньаньмэний талбай дээр болсон оюутнуудын жагсаалыг зэвсэг, танкын хүчээр дарсан.  Энэ явдал тэднийг дэлхий нийтийн өмнө буруутгагдахад хүргэсэн юм.  Ийм л цаг үеийг хоёр том хөршийн дунд байрлах Монгол Улс маш эерэгээр ашиглаж, зөв нүүдэл хийн, Ардчилсан Үндсэн хуулиа баталж, дэлхий нийтэд ардчилсан улс гэдгээ зарласан. Тухайн үеийн төр засгийн удирдлагууд ч олон  улсын энэхүү нөхцөл байдлыг мэдэрч, маш зоригтой алхмуудыг хийсэн гэж боддог.

-Тэгвэл Ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа олон улсын ямар нэгэн нөлөөллөөс улс орноо хамгаалах  тэр дархлааг хэрхэн бий болгож чадав.  Энэ тухай таны бодол?

-Үндсэн хуульд Монгол Улсын бүх иргэн хуулиа дагаж мөрдөх тухай заасан.  Тэр дундаа төрийн тэргүүн, УИХ-ын дарга,  Засгийн газрын тэргүүн нар Үндсэн хуулийг ёсчлон биелүүлнэ.  Түүнээс биш тэд хэн нэгний гар хөл байж болохгүй.  Мөн энх тайвныг эрхэмлэнэ.  Улс орнуудтай адил тэгш харьцаатай байна гэх зэргээр заасан.  

Мөн  1992 оны Ардчилсан Үндсэн хууль бол 1960 онд баталсан Үндсэн хуулиас  тэс өөр. Хүний эрх, эрх чөлөө, хувийн  өмчтэй байх зэрэг хориглосон заалтуудыг нь бүрэн нээж өгсөн.  Зөвхөн МАХН-ын удирдлагад байна, өөр олон намын төлөөлөл байхыг хориглосон заалт байсныг мөн 100 хувь өөрчилсөн ийм хууль болсон доо.  Дараагийн нэг асуудал нь ах, дүү орон гэдэг ойлголт байхгүй.  Манай социализм, коммунизм гэдэг үзэл суртлыг мөн халсан.  Зөвхөн эх орон, ард түмнийхээ төлөө бодож сэтгэх, төр нь ард иргэдийнхээ төлөө бодлого хэрэгжүүлэх энэхүү үзэл баримтлалыг шингээж өгсөн Үндсэн хууль юм.

-Саяхан болсон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласан өдрөөр тухайн үеийн түүхийг янз бүрээр тайлбарлах тохиолдол гарсан. 1990 оны үйл явдал бол Монгол Улсын түүхэнд яах аргагүй тодоор бичигдэнэ. Та тухайн цаг үед депутатаар ажиллаж байсан.  Түүхийн эх сурвалжийн хувьд маргаантай зүйл байна уу?

-Би түүхч хүн биш л дээ.  Гэхдээ эмзэглэж, тайлбарлах зүйл гардаг. Ардчиллыг өмчлөх тохиолдол байна. Тухайн үед жагсаал, цуглаан хийж байсан залуучуудыг ардчиллыг авчирсан мэтээр ярьдаг.  Энэ үйл явц бол хэн нэгний өмч биш юм.  

Яг бодит түүхийг энд ярих нь зүйтэй. 1992 оны Үндсэн хуулиас өмнө 1960 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль гэж бий.  Энэхүү нэмэлтийн хуулийг 1990 оны тавдугаар сард баталсан. Үндсэн хуультай яг адилхан хүчин чадалтай ийм хууль бий.  Тэр хуульд төрийн удирдах бүх шатны албан тушаалтныг сонгууль явуулж, сонгодог болно.  Энэ заалтаараа  МАХН улс төрийн манлайлагч хүчнээсээ татгалзсан. Олон намын систем, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн. Ардын Их Хурал, Улсын Бага Хурлыг байгуулж, Ерөнхийлөгчийг томилно, Монгол Улсын Засгийн газрыг байгуулна зэрэг төрийн байгуулалтай холбоотой заалтуудыг мөн энэхүү нэмэлтээр баталсан байдаг. Энэхүү нэмэлтийн тухай хуулийг батлахад ардчилсан хүчнээс нэг ч төлөөлөл байгаагүй юм шүү дээ. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан үзэлтэй холбоотой заалтуудыг тэрхүү нэмэлтийн хуулиар бий болгосон юм шүү дээ.  Тэгэхээр ардчиллын үзэл санаа нь 1960 оноос эхэлж, 1990 оны тэрхүү нэмэлт, өөрчлөлтөөр амилж, 1992 оны Үндсэн хуулиар бүрэн баталгаажсан юм.

-Парламентын төлөөлөх чадварыг сайжруулахын тулд гишүүдийн тоог нэмсэн.  Сонгууль зохион байгуулах хэлбэрийг өөрчиллөө. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал тийм ч шинэ зүйл биш. 1991 оны арванхоёрдугаар сарын 20-ны хуралд УИХ-ын гишүүдийн тоог 102 болгох санал орж ирсэн. Уг саналд намууд санал нэгдсэн байлаа. Уг нь Улсын Бага Хурлаас оруулсан “Их цааз” төсөлд 120-150 байя гэсэн санал байсан. Тухайн үед эдийн засаг маш хүнд, Улаанбаатар хөлдөх үү, үгүй юү гэдэг том асуудалтай байлаа. Эдийн засгийн хүндрэлээс болж гишүүдийн тоог цөөлж, 76 болгон баталж байсан юм. Гишүүдийн тоог нэмэх асуудал Үндсэн хуулиар ч нээлттэй, урьд ярьж байсан түүхийн баримтад ч бий.

Сонгуулийн хэлбэрийг холимог болгох нь бас л шинэ зүйл биш. 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэхэд яригдаж л байсан. Гэхдээ тухайн үед Улсын Бага Хурлаас оруулж ирсэн “Их Цааз” төсөлд парламентын гишүүдийн дөрөвний нэгийг нь хоёр жил тутам сэлгэнэ гэсэн заалт байсан. Ингэхдээ намуудын авсан саналаар сэлгэн сонгохоор тусгасан байлаа. Энэхүү санал дэмжигдээгүй. Учир нь ойр ойрхон сонгууль явагдаж, сонгуулиас салдаггүй механизм бий болох нь гээд дэмжээгүй юм. Үүнтэй хамт сонгуулийн холимог тогтолцоо унасан. Түүхийн нэг ийм баримт бий. Мөн 1990 онд Улсын бага хурлыг намуудын саналаар байгуулж байлаа. Ийм туршлага бидэнд бий. Цоо шинэ зүйл биш, өмнө нь туршсан. УБХ-ыг сайн ажиллаж байсныг бүгд мэднэ.

-Үндсэн хуулийг өөрчлөх явц сүүлийн үед хэд хэд давтагдлаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-1992 оны Үндсэн хуулиар бид дөнгөж 32 жил явж байна. Тэгэхэд АНУ 300 жил, Норвеги бас 300 орчим жил, Япон 100 орчим жил явж байна. Хамгийн тогтворгүй Үндсэн хуультай улс бол ЗХУ байлаа. Хуулийн тогтвортой засаглал ямар үнэ цэнтэй вэ гэдгийг бид үүнээс сурах ёстой. Ардчиллыг зөвөөр ойлгох шаардлагатай. Ардчилал бол хуультай нийгэмд амьдрах ёс зүйг эзэмшихийг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, хуульд захирагдаж амьдрах. Хүн өөрөө юу ч хүсэж, юуг ч хиймээр санагдаж болно. Гэвч тэр нь хууль зөрчиж байвал боломжгүй болно. Иргэд, улс төрийн намууд ийм зарчмаа харах цаг болсон.  Хуульд захирагдана, хуулиа дээдэлнэ гэдэг бол маш том соёл. Хуулиа биелүүлдэг иргэн бол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэж ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 2 (7246)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хэт халалт 2024 онд дээд түвшинг давах төлөвтэй байна

    Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хэт халалт 2024 онд дээд түвшинг давах төлөвтэй байна