Д.Жаргал: Барилгын чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал байна

Д.Жаргал: Барилгын чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал байна

Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргалтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. БХБ-ын сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй, байдал, эрүүл ахуй” аяныг 3 сарын хугацаатай улс орон даяар өрнүүлж, дууссан байна. Аяны тухай  мэдээллээр ярилцлагаа эхэлье. Аяны хүрээнд ямар ажлуудыг хийв. Хамрах цар хүрээ, зохион байгуулсан ажлынхаа талаар танилцуулбал?

-Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 199, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/117 дугаар хамтарсан тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” 3 сарын аяныг 4 бүлгийн хүрээнд 22 ажил зохион байгуулахаар төлөвлөгөө, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг батлуулан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж, улсын хэмжээнд “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” уриан дор барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Сайдын албан даалгавар болон зөвлөмж, мэдээллийг  бэлтгэн олон нийтэд түгээх, үзүүлэх дадлага сургуулилт, танхимын болон онлайн сургалт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талын арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

-Статистикаар сүүлийн жилүүдэд барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллаагүйгээс үүдэн гарсан осол аваарын  тоон үзүүлэлтийн тухайд?

-Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 38 хөнгөн, 87 хүнд, 44 хүн нас барсан, 2022 онд нийт 50 осол бүртгэгдсэнээс 7 хөнгөн, 28 хүнд, 15 хүн нас барсан, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 11 осол, хурц хордлого бүртгэгдсэнээс  5 хөнгөн, 5 хүнд, 1 хүн нас барсан мэдээлэл бүртгэгдсэн байна.

   Аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулан 1097  тооны барилгын хамгаалалтын түр хашаа, хамгаалах тор, хаалт, хашлага, шат, лифтний хонгилын хаалт, мэдээллийн самбар, эрсдэлээс сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг хийлгүүлсэн.  

290 аж ахуйн нэгжийн 2827 инженер, техникийн ажилтнуудыг 646.252.200 төгрөгөөр амь насны даатгалд хамруулж, 284 барилгын краны аюулгүй байдлыг хангуулан, 125 краныг буулгаж, 12 краны үйл ажиллагааг зогсоож, лацдах арга хэмжээ авсан. Аяны хугацаанд хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Харин үйлдвэрлэлийн осол гэмтэл өмнөх оны үзүүлэлтээс үйлдвэрлэлийн хөнгөн гэмтэл 28.6 хувиар, хүнд гэмтэл 82.1 хувиар, нас баралт 93.3 хувиар буурсан байна. Өндөр барилгуудад суурилуулсан краны техникийн болон орчны аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсан нь аяны хүрээнд урьдчилан сэргийлэх томоохон шалгалт болсон бөгөөд өргөх байгууламжид 2022 онд 20 техникийн осол гэмтэл бүртгэгдсэнээс 14 хөнгөн, хүнд гэмтсэн, 6 хүн нас барсан, 2023 онд 4 техникийн осол гэмтэл бүртгэгдсэнээс 2 хөнгөн, хүнд гэмтсэн, 2 хүн нас барсан. Өмнөх оны үзүүлэлтээс техникийн хөнгөн, хүнд гэмтсэн 85.7 хувиар, нас баралт 66.6 хувиар буурч, аяны хүрээнд краны техникийн осол, гэмтэл бүртгэгдээгүй байгаа нь аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр тодорхой чиглэсэн ажлуудыг тогтмолжуулж хийж хэвшүүлснээр осол гэмтлийн эрсдлэлийг буурлуулах боломжтой нь харагдаж байна.

-Барилгын салбарт аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад цаашид юун дээр анхаарах шаардлагатай байна вэ, ямар зөвлөж хүргүүлж байв

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хуульд заасны дагуу төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах гэсэн заалтын хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагатай байна.

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хүрээнд дотоод хяналт шалгалт болон захиалагч, зохиогчийн хяналт, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид өгч магадлан баталгаажуулалт хийх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал байна. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2023/03 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж, барилгын норм нормативын баримт бичгийг барилгын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах хэрэгтэй байна.

-Салбарын яамнаас энэ талаар цаашид ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-Барилга байгууламжийн зураг төслийг зөв оновчтой төлөвлөх, шаардлага хангасан барилгын материал бүтээгдэхүүн хэрэглэх, угсралтын ажлыг чанартай гүйцэтгэх, ажиллагсадын болон орчны аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг авч, хуулийн хэрэгжилтийг хангуулах, дотоод хяналтыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн шаардлага хангасан барилга байгууламжийг улсын комиссоор хүлээн авч, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, барилгын ашиглалтын үед анхны төлөвлөлт, зориулалт, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулахгүй байх, ашиглалтын үеийн төлөв, чанар аюулгүй байдлыг хангуулж, хариуцлагыг өндөржүүлэх асуудлууд тавигдаж байна. Энэхүү хүрээнд Барилгын тухай хууль болон барилгын норм нормативын баримт бичгийг үе шаттай шинэчлэн боловсруулах ажлуудыг хийж байна.

-Аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй  аж ахуй нэгж, компаниудад  цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн аюулгүй ажиллагааг баримталж ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна гэж хэлсэн?

Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй барилгын угсралтын үйл ажиллагааг явуулж буй 6 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн дүгнэлтүүдийг гарган Барилгын тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байна. Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг 2 жил дарааллан эрхлээгүй 89 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаар тушаалаар хүчингүй болгосон зэрэг барилгын үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Барилгын тухай хууль, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Өнөөдрийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарт 428 норм ба дүрэм, барилгын дүрэм, заавар, цомог, аргачлал хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2023 онд нийт 150 норм нормативын баримт бичиг боловсруулахаар тусгагдсанаас боловсруулж байгаа 102 норматив баримт бичиг, шинээр боловсруулах 48 норматив баримт бичиг байна. Тухайлбал "Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт"-ыг боловсруулан Засгийн газрын 2023 оны 97 дугаар тогтоолоор,"Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт"-ыг 98 дугаар тогтоолоор тус тус батлуулаад байна. Мөн Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-04-06/, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/ зэргийг шинэчлэх ажлууд хийгдэж байна.

Мөн улсын төсөв болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, бус эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа болон өргөтгөл, шинэчлэл хийгдэж байгаа төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн угсралтын ажил болон ашиглалтын чанар, техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Барилгын салбараас баримталж буй бодлого, шийдвэр болон норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангаж ажиллах, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, захиалагч, зохиогчийн хяналтыг сайжруулан хариуцлагыг өндөржүүлэх, барилгын ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлыг хангуулах, засвар шинэчлэлтийн ажлыг норматив хугацаанд барилгын өмчлөгч, эзэмшигч байгууллагууд Барилгын тухай хуульд заасан эрх үүргийн дагуу хийж гүйцэтгэх  шаардлагатай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгууллаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгууллаа