ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг томилохыг дэмжиж, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг томилохыг дэмжиж, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.01.10/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдааны эхэнд Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн болон 2023-2025 оны стратегийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ. 

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. 

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хүрээнд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, Засгийн газрын гадаад үнэт цаасыг төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, улсын стратегийн томоохон төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, Засгийн газрын өрийн удирдлагын ил тод байдлыг сайжруулах зэрэг үндсэн зургаан зорилтыг тавьж ажиллаж буйг салбарын сайд дурдлаа.

Мөн эдгээр зорилтын хүрээнд Засгийн газрын зүгээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаарыг баримталж Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бууруулах, төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зориулж арилжааны нөхцөлтэй зээллэг авахгүй байх, барих шилжүүлэх нөхцөлтэй концесс болон өрийн баталгааны үлдэгдлийг бууруулах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа 2016 онд 78.8 хувь байсан бол 2023 оны III улирлын байдлаар 44.3 хувь болж даруй 34.5 нэгж хувиар буураад байна гэв.

Түүнчлэн Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт заасан  зорилтуудтай холбогдох ажлуудын хүрээнд авсан арга хэмжээнүүдийг танилцуулсан юм. Тухайлбал, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг сайжруулах, төсөвт үзүүлэх төлбөрийн дарамтыг бууруулах арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банктай 6 сарын турш хэлцэл хийж 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дэд гэрээнүүдэд гарын үсэг зурсан.

Дэд зээлийн гэрээнүүдийг байгуулснаар EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн эргэн төлөлт болох 789 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин 7 жилээр хойшлуулж, 2023 оноос эхлэн зээлийн үндсэн төлбөрт 64.5 сая ам.доллар төлж эхлэх байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж, төсвийн дарамтыг багасгасан. Мөн 2018 оноос хойш хийгдэхгүй гацаанд ороод байсан EPC-02, EPC-03 багц ажлын  санхүүжилт авах боломжийг бүрдүүлж төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд байгааг Б.Жавхлан сайд тайландаа онцлов.

Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уг зөвлөлийн чиг үүргийг өргөжүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг тухайн хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах үүрэгтэйгээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулан ажиллахаар заасныг дурдлаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16.1-д заасан чиг үүргийн хүрээнд эдийн засгийн төсөөлөл, таамаглал хийх, төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд шинжилгээ хийх, төсөвт учрах эрсдэлийн шинжилгээ хийх гэсэн гурван чиглэлээр зөвлөлийн хийх ажлыг нарийвчлан тодорхойлох, зөвлөл хамтын удирдлагын зарчимд үндэслэн үйл ажиллагаагаа явуулах, зөвлөл эдийн засгийн таамаглалын, төсвийн эрсдэл, төсвийн тогтвортой байдлын болон бодлогын нөлөөллийн гэсэн гурван тайланг сар бүр гарган хуралдаанаараа хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэх, хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас гаргуулан авах зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан байв.

Ажлын хэсгийн санал, дүгнэлт болон тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай  Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ