Б.ЭНХБАЯР: Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа шударга, нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлах ёстой

Б.ЭНХБАЯР: Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа шударга, нээлттэй, ил тод байх  зарчмыг баримтлах ёстой

     Цагдаа, дотоодын цэргийн Удирдах ажилтны “Асуудлаас шийдэлд” уриатай бүсчилсэн зөвлөгөөн 2024 оны 1 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.  Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцон үг хэлж, үүрэг чиглэл өгсөн юм. 

     Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт бие бүрэлдэхүүнд хандан төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг энэ үеэр онцлон тэмдэглэв.  Удирдах ажилтны  зөвлөгөөний хоёр дахь (2024.01.18)  өдрийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр оролцож, цагдаа дотоодын цэргийн удирдах ажилтнууд болон салбарынхандаа хандан үг хэлж, амжилт хүсэв.

 Б.Энхбаяр сайд хэлсэн үгэндээ “Цагдаагийн байгууллагын ажилтан, алба хаагчид та бүхний өдөр тутмын үйлдэл, үйл ажиллагаан дээр хууль хамгийн “ойр” тусдаг. Хууль сахиулагчид бол “ярьдаг” хууль юм. Хуулийг хэлбэрэлтгүй, алагчлалгүй хэрэгжүүлж, ард түмний төрдөө итгэх итгэлийг сэргээх учиртай. Ганцхан хууль сахиулагчийн буруу үйлдэл, болгоомжгүй үг, булхайтай явдал энэ албаны нэр хүндийг бага багаар татаж унагах хүчин зүйл болдог юм шүү. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Муу нуухаар сайн илчил” гэдэг зарчмыг баримталж байгаа. Алдаа дутагдлаа нууж хаах, хав дарах биш халз тулж, аль болох хурдан асуудлаа шийдвэрлэх нь хамгийн үр дүнтэй. Ард иргэдийг басаж болохгүй. Монголын ард түмэн ухаантай бас хэрсүү болсон. Нэг удаагийн үйлдэл, заль мэхээр аргалаад үлддэг байдлыг мэддэг болсон. Тиймээс алдаа дутагдалдаа ч үнэн байгаарай. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа шударга, нээлттэй, ил тод байх  зарчмыг баримтлах ёстой. Бид хүний эрх, эрх чөлөө, үе хоорондын ялгаатай байдал гээд нийгэм, соёлын олон өвөрмөц ойлголтуудтай ийм цаг үед амьдарч, аж төрж байна.

      Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь 1980 оноос хойш төрсөн хүмүүс ажиллаж байна. Энэ үе болон сэтгэлгээний ялгаа, онцлогийг удирдах арга барилдаа маш сайн суулгаж, нэгнийгээ ойлгож ажиллах учиртай. Удирдагч хүн бол тухайн цаг үедээ хөтлөгдөж бус, чиглүүлж, “мөс хагалж” явдаг. Тиймээс та бүхэндээ ажил, албандаа уян хатан чанар болоод захирах, захирагдах дэг журмыг хослуулан хэрэгжүүлж яваарай.  Цагдаагийн байгууллага хүний эрх, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй ажиллах нийгэм цаг үеийн шаардлага урган гарч байна.

Буруу булхайтай асуудалд айж нялцганаад байх хэрэггүй. Довтлохоос хулчийх ч шаардлагагүй. Тэд эрх мэдэлтэй, мөнгөтэй, медиатай байх эсэх нь чухал биш ээ. Алхам тутамд шударга бус үйлдэлтэй нүүр тулж байгаа болохоор ард түмэн хариуцлага нэхэж байна. Төр гэдэг ард түмнийхээ итгэл дээр оршдог.

Өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллахдаа миний хэлж байсанчлан цагдаагийн байгууллага  улстөржилт, улс төрийн томилгооноос ангид байх ёстой. Цагдаагийн байгууллагад ганцхан дарга байх ёстой, тэр нь хууль юм. Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарал хандуулж, ард иргэдийг хар бараан мэдээгээр сэрдхийлгэх биш гэрэл гэгээтэйг нь бас түгээдэг байгаасай гэж хүсэж байна. Нийгмээрээ сөрөг мэдээний хохирогч болж, стресс бухимдалд автдаг байж таарахгүй.

    Цаашдаа цагдаагийн байгууллагын бүх шатны ажилтан алба, хаагчид ажлын ур чадвар, мэдлэг боловсрол, өөрийн хичээл зүтгэлээр төрийн албаны мерит зарчмаар шударгаар “үнэлэгддэг” зарчим нутагших ёстой.  Ийм зарчмыг баримталж, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарах, дэмжих чиглэлд анхаарч ажиллана” гэлээ. Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны арга хэмжээнд нийслэл,  орон нутгийн нийтдээ 224 удирдах албан тушаалтнууд оролцов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Н.УЧРАЛ: Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарч бодит үр дүнд хүрэх ёстой

    Н.УЧРАЛ: Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарч бодит үр дүнд хүрэх ёстой