Намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 29 хууль, Улсын Их Хурлын тогтоол 16 батлуулсан байна

Намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 29 хууль, Улсын Их Хурлын тогтоол 16 батлуулсан байна

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр (2024.01.22) 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа  талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцсон юм.   

Татварын шинэчлэлийг үе шаттайгаар хийхээр ажиллаж байна

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээллийн эхэнд, Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 18 удаа хуралдаж, 29 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, эцэслэн батлуулж, Байнгын хорооноос 11 тогтоол баталсан гэв.

Мөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн таван тайланг хэлэлцсэний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолын дагуу Ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Улсын Их Хурлаас анх удаа иргэдийн санал, өргөдлийг цахимаар авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт болон орлогын албан татвартай холбоотой нийтдээ 100.000 гаруй санал иргэдээс ирсэн тул Төсвийн байнгын хорооноос энэ талаар болон татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Ажлын хэсэг байгуулан татварын шинэчлэлийг үе шаттайгаар хийхээр ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.  

Тэрбээр, мэргэжлийн хүрээнд тодорхой тооцоо, судалгаа, загварчлалыг ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж буй татварын ачааллыг судалсан. Ингээд цаашдаа татварын шинэчлэлийг гурван үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна. Юуны өмнө УИХ-аас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь татварын хуулиасаа давсан байдаг, улмаар төрийн байгууллагуудаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй санхүүгийн ачаалал үүсгэж, тэр хэмжээгээрээ татварын зардлыг нэмэгдүүлж буй тул үүнийг цэгцлэх шаардлагатай байна гэж үзсэн. Энэ хүрээнд Төсвийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын намрын чуулганы сүүлийн өдөр хэлэлцүүлэн батлуулсан. Тогтоолд Засгийн газрын харьяа байгууллагууд дээр мөрдөгдөж буй 2700 гаруй дүрэм, журмыг нэг мөр цэгцлэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйлчилгээний гэх нэрийн дор авч буй төлбөр, хураамж, хөлс зэргийг хуульд нийцүүлэх, шаардлагатай гэж үзвэл хүчингүй болгох, цуцлах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч, 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулахаар тусгасан. Энэ нь Төсвийн байнгын хорооноос татварын шинэчлэлийн хүрээнд хийж буй эхний алхам нь гэдгийг тодотгож байлаа.

Г.Тэмүүлэн: Төсвийн шинэ цаглавар үйлчилж эхэлж байна

Мэдээллийн төгсгөлд, Төсвийн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэвлэлийн бага хуралд оролцож буй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг танилцуулж, зөвлөлийн үйл ажиллагаа, төсвийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиудын талаар товч мэдээлэл өглөө.

Монгол Улсын Их Хурлаас анх удаагаа томилогдож, байнгын орон тооны бүтэцтэйгээр  ажиллаж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ тэр дундаа Төсвийн байнгын хорооноос өнгөрсөн жил төсвийн шинэчлэлийн хүрээнд санаачлан батлуулсан хуулийн хүрээнд байгуулагдсан байна.

Тус зөвлөл нь Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарын долоон гишүүнтэй  бөгөөд өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан.

Мөн тэрбээр, зөвлөл нь  жил бүр УИХ-аар хэлэлцэн, батлагддаг дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэл, болон Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед шаардлагатай мэргэжлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ улс төрөөс хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулах юм. Тодруулбал, Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор эдийн засгийн төсөөлөл, таамаглалыг бодит тооцоо судалгаа, нотолгоон дээр суурилж хийхээр хуульчилсан. Мөн тус зөвлөл  үйл ажиллагааныхаа хүрээнд төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд дүн шинжилгээ хийж,  цаашлаад төсөв, санхүүтэй холбоотой шийдвэрийн нөлөөллийг олон нийтэд танилцуулдаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлж, ил тод байдлыг хангах үүрэгтэй ажиллана гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын төсөв, санхүүгийн салбарт өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд нүүрлэсэн алдаа, дутагдлыг засаж, залруулах үүднээс төсвийн шинэчлэлийн хүрээнд 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс төсвийн шинэчлэлийн хүрээнд баталсан томоохон хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Үүнийг төсвийн шинэ цаглавар үйлчилж эхэлж байна гэж хэлж болно. Тухайлбал, Төсвийн хүрээний мэдэгдлийг 03 дугаар сарын 15-нд Засгийн газраас өргөн мэдүүлэхэд Төсвийн тогтвортой бадйлын зөвлөл нь төслийг үзэж нягтлаад Монгол Улсын хөгжлийн бодлого болон урт хугацааны төсөв санхүүгийн тогтвортой байдалтай нийцэж байгаа эсэх асуудлууд дээр дүн шинжилгээ хийх юм. Энэ талаараа 03 дугаар сарын 30-нд хэвлэл мэдээлэлд мэдээлэхээр болсон. Төсвийн шинэ цаглаврын хүрээнд 03 дугаар сарын 15-наас эхлээд цаашдаа төсвийн төслийн боловсруулалт, төлөвлөлтийн бүх мэдээллүүдийг ил тод байхаар хуульчилсан. Төсвийн захирагчид төсөвтэй холбоотой бүх мэдээллүүдийг олон нийтэд ил тод тавьж мэдээлэх үүрэгтэй бөгөөд үүнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хяналт тавина гэдгийг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.

Мөн Монгол Улсын төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэхийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллагад давхар хүргүүлнэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагад 9 дүгээр сарын 1-нээс 20, 25 хүртэл төсвийн төсөлтэй танилцах эрхийг нээж өгсөн. Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаар хийсэн дүн шинжилгээ, мэргэжлийн тооцоо судалгаа, зөвлөмж, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад 09 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулахаар болсон. Харин төрийн аудитын байгууллага 09 дүгээр сарын 25-нд буюу үүнээс тав хоногийн дараа төсвийн төслийн талаарх аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллуугадад мэдээлэхээр болсон. Энэ нь төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах, цаашдаа төсөв тойрсон аливаа зөрчил, алдаа дутагдал гарахгүй байх үүднээс эдгээр байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, хэвлэл мэдээлэлд нээлттэй, олон нийтэд ил тод ажиллах зохицуулалтыг тусгасан. Хэрэв мэдээлэл өгөх өдөр нь амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөр нь шилжүүлэх бөгөөд олон нийтэд мэдээлэл хүргэсний дараа УИХ-д ажлынхаа тайлан, дүгнэлт, зөвлөмжөө хүргүүлэх зохицуулалттай. Ингээд Улсын Их Хурал аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ гэдгийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн онцлон тэмдэглэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Лхагва гарагт хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

    Лхагва гарагт хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө