УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзлаа

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-д болсон Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал  хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтад оролцох үеэрээ ӨМӨЗО-ы Хөх хот, Ордос хотуудаар зочилж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн-тэй уулзлаа.

   Уулзалтад Монголын талаас Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Б.Бейсен, Д.Батлут нар болон Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил, БНХАУ-ын ӨМӨЗО-ы талаас ӨМӨЗО-ы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга  Ай Лихуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэрэг эрхлэх хорооны гишүүн Жян Чөнхуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Тамгын гадаад хэрэг эрхлэх газрын 1 дүгээр зэргийн хянагч Жя Юунмэй, НАХЯ-ны Тусгай албаны хамгаалалт хариуцсан дарга Мөү Зэнюй, ӨМӨЗО-ы АТИХ-ын Үндэстний болон хилийн чанад дахь асуудал эрхэлсэн хорооны дэд дарга Ван Шюмин, ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дэд дарга Лю Жыпин нарын төлөөлөгчид оролцов.

        Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар  Ноён Сүнь Шаочөний 2023 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлснийг тэмдэглэхэд таатай байгааг уламжлав. Үргэлжлүүлэн, хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлснийг дурдаад 2023 оны байдлаар хоёр талын худалдаа 17.6 тэрбум ам.долларт хүрэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэй байсныг онцоллоо. Цаашид хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрс  идэвхжүүлж, худалдааны хэмжээг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх тухай тохиролцоог бодит ажил болгохын тулд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд хоёр тал сүүлийн саруудад идэвхтэй хамтран ажиллаж байна.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-ы Ардын засгийн газартай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийллээ. Мөн Монгол Улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтой.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт туршлагатай, тэргүүний техник, технологи бүхий БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй бид хөрөнгө оруулах, барих-ашиглах-шилжүүлэх концессын хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн, Хятад-Монгол хоёр улс бол ойрын хөршүүд, тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн төдийгүй  ӨМӨЗО нь хоёр орны  харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад  цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ӨМӨЗО иргэдийг Монгол Улсад зочлохыг урилаа.

Ташрамд дурдахад жил бүр ӨМӨЗО-ы АЗГ-ын тэтгэлгээр Монгол Улсаас бакалаврын түвшний 150 оюутан суралцдаг бөгөөд их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн БНХАУ-д инженер, архитекторболон шинжлэх ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний оюутан сургах саналаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын үеэр илэрхийллээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнгөрсөн долоо хоногт 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ

    Өнгөрсөн долоо хоногт 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ