Л.Оюун-Эрдэнэ: Энэ форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм

Л.Оюун-Эрдэнэ: Энэ форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр,

“Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог.
Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр гаргах шийдвэр ирээдүйд хэлэлцэгдэх болно.
Аливаа хөгжлийн үйл явц, үнэт зүйл өөрөө дүгнэлт хийх цаг хугацааны шалгууртай байдаг.
1963 онд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жонн Кеннеди “Ардчилал төгс биш, гэхдээ хэзээ ч хүмүүс хооронд хана барьдаггүй” гэсэн алдарт үгээ Берлиний хана дээр хэлж байлаа.
2016 онд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн дагуу хана барих тухай асуудлыг хөндөж, энэ нь тухайн үед дэлхий дахинд томоохон мэтгэлцээн болж байсан.
Саяхан Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үер дэлхийн улс төр, эдийн засгийн манлайлагчид цуглаж, цар тахал болон геополитикийн хуваагдлын эрин, дайн дэгдсэн сүүлийн 3 жилийг дүгнэн ярилцлаа. Энэ нь цар тахлын дараа дэлхийн манлайлагчдын томоохон цугларалтуудын нэг боллоо. Энэхүү цугларалтаар:
-       Хүн төрөлхтөн дэлхийн II дайнаас хойш хамгийн том сорилттой учирч байгаа тухай.
-       Шинэ хүйтэн дайн дэгдэж, дэлхий дахин илүү хуваагдмал болж байгаа нөхцөл байдлын тухай.
-       Дэлхийн хүчний харьцаа олон туйлт болж, олон улсын дэг журамд ноцтой сорилт учирч буй тухай зэрэг олон асуудлыг хөндөн ярилцлаа.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хамгийн том дүгнэлт бол 30-40 жил тутамд хүн төрөлхтөн өнгөрсөн цаг хугацаандаа томоохон дүгнэлт хийдэг, үнэт зүйл болон хөгжлийн хувьд ирээдүйгээ дахин тодорхойлдог цаг хугацааны зүй тогтлын тухай байлаа.
33 жилийн тэртээ Зөвлөлт Холбоот Улс задарч, социалист систем нурахад энэхүү системд багтаж байсан улс орнууд өөр өөрийн хөгжлийн зам, үнэт зүйлээ сонгосон билээ. Түүний дотор Монгол Улс ч шинэ Үндсэн хуулиа баталж, парламентын ардчилсан засаглалыг сонгосон.
Тэр цагаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Саяхан миний бие 21 аймагт ажиллаж, 7000 орчим иргэдтэй уулзахад үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийн дундаж нас 60 орчим байлаа.
Тэд өнгөрсөн 30 жилийг бодитоор үнэлж, дүгнэхийг хүсэж байна. Тэд нийгмийн өөрчлөлтийн үед 30 орчим насны залуучууд байсан билээ.
Тэд өмч хувьчлал, байгалийн баялаг, нийслэлийн газрууд хэн хэнд хэрхэн очсон тухай, яагаад нийгмийн хэт тэгш бус байдал үүссэн тухай, яагаад өнөөдөр нийслэлийн автозамын түгжрэл, агаарын бохирдол ийм түвшинд хүрсэн тухай, ирээдүйд бид юуг зорьж яваа тухай олон зүйлийг асууж байлаа.

Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн үйл явцад бодитой дүгнэлт өгөхийг эрмэлзэж, 30 жилийн алдаа оноог тунгааж, ирээдүйн 30 жилийг зөв тодорхойлох нийгмийн хүсэмжлэлд зөв хариу үйлдэл үзүүлж, тогтолцооны суурь реформуудыг цаг алдалгүй хийхэд голлон анхаарлаа.

"Алсын хараа-2050"  урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого" нийгмийн энэ л захиалгаар бий болсон.
Авлигын эсрэг тэмцэл, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт, хилийн боомтуудын шинэчлэл, экспортын төмөр замын бүтээн байгуулалт, И-Монголиа, гацсан томоохон төслүүд, цар тахалд нэрвэгдсэн эдийн засгийг сэргээх асуудлууд...Энэ бүхэн нийгмийн, цаг үеийн захиалга байсан.
Энэ бүх томоохон реформыг хийхэд хамтдаа байсан парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагуудад талархаж байна.
Өнөөдөр бид хамтдаа 30 жилийн турш нийслэлийг зорьсон их нүүдэл, хөдөөгийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн асуудлаар энэхүү Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна.

Энэ онд Улсын Их Хурлын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр туйлын чухал ач холбогдолтой юм.

Та бүхний оролцож буй хэлэлцүүлэг, дэвшүүлж буй санал бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэ цэнэтэй санаачилга юм.
Учир нь форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болно.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх болно.

Эрхэм зочид оо,
Монгол Улсын Засгийн газар 2024 оны төсвийн жилийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн.
7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу 2022 онд дуусгасан. Энэ жил үүний үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлнэ. 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно.
Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутаг болон Багануур, Багахангай дүүрэгт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлнэ. Мөн орон нутагт орон сууц шинээр барих, түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд татварын бодлогоор дэмжинэ. Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2024 оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Мөн орон нутгийн нэмэгдлийг хөдөөгийн сумдад үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож олгоно.
Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.


 Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.

Энэ танхимд хуран цугласан эрхэм зочид, төлөөлөгчид өө,
1990 оны цагаан морин жилийн хавар Монгол Улсын шинэ 30 жилийн түүх эхэлж, шинэ нийгэмд хөл тавьсан билээ. Өнөөдөр бид 30 жилийн алдаа оноог хэлэлцэж, тогтолцооны реформыг хамтдаа эхлүүлж, ирэх 30 жилийн үндэс суурийг тавьж байна.30 жилийн дараа шинэ үеийнхэн цуглаж, ирээдүйгээ тодорхойлох үед бидний энэ үеийг Монгол Улсын эрчимжсэн хөгжлийн гарааг эхлүүлж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг бүрэн шийдвэрлэсэн хэмээн дүгнээсэй гэж хүсэж байна. Та бид 30 жилийн дараа дахин нэг хоосон мөрөөдөл болж үлдээхгүйн төлөө, тогтолцооны реформыг тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь бодитоор үзэхийн төлөө чин эрмэлзэл, эр зориг, хүсэл мөрөөдлөө нэгтгэх цаг болжээ. Энэ бол ирээдүй үедээ эрүүл нийгмийг үлдээх үзэл санаа, үйл хэргийн тэмцэл юм.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөдөөгөөс хот руу биш, харин хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. 2024 оноос Монгол Улсыг дэлхий дахинд “Go MonGOlia, Always Moving” аялал жуулчлалын брэнд үг бүрэн илэрхийлэх болно.

Энэхүү брэнд үг нь “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Монгол үргэлж хувьсан өөрчлөгдөж, шилжин хөдөлж байдаг” хэмээх агуулга илтгэнэ. Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай энэ агуулга Монгол Улсыг бүрэн илтгэх болно.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "Бөхбилэгт" дэвжээ "Нэг Хот-Нэг Гэр Бүл" аянд нэгдлээ

    "Бөхбилэгт" дэвжээ "Нэг Хот-Нэг Гэр Бүл" аянд нэгдлээ