“Дагалдах ашигт малтмалын нөөцийг бүрэн бүртгэж, үнэлгээ өгснөөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой байна”

“Дагалдах ашигт малтмалын нөөцийг бүрэн бүртгэж, үнэлгээ өгснөөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой байна”

Үндэсний аудитын газраас “Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэл” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргажээ. Тус аудитын тайлангийн талаар Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын аудитын удирдлагын менежер Б.Болормаатай ярилцлаа. 

-“Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэл” сэдэвт аудитаар өгсөн ерөнхий дүгнэлтийг эхлээд танилцуулна уу?

-Үндэсний аудитын газраас УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны 09 дүгээр тогтоол, Төрийн аудитын байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэл” сэдэвт аудитыг гүйцэтгэлээ.

Аудитаар уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт удааширсан нь баялгийн сангийн орлого буурахад нөлөөлсөн, мөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрөл эзэмших, шилжүүлэх, бүртгүүлэх ажил хангалтгүй, уул уурхайн экспортын бүтээгдэхүүнээс улсын төсөвт төвлөрөх орлогыг бодитой тооцох мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлснээр төрийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох боломжтой талаар дүгнэлтүүдийг гаргасан.

Түүнчлэн аудитаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн  ногдуулалт, тайлагналд тавих хяналтыг холбогдох байгууллагууд бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, эдийн засгийн ач холбогдол бүхий  дагалдах ашигт малтмалын нөөцийг иж бүрэн бүртгээгүй, үнэлгээ хийгээгүй зэрэг асуудлаар дүгнэлт гаргасан. 

-Уул уурхайн салбарын төсвийн орлогын төлөвлөгөөг улсын эдийн засгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагын мэдээлэлд үндэслэж боловсруулаагүй байна гэж. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Сангийн яамнаас уул уурхайн салбарын төсвийн орлогын хэмжээг тооцоохдоо голлох ашигт малтмалын бүтээгдэхүүний олборлолт, экспортын хэмжээ болон макро эдийн засгийн төсөөлөл зэргийг үндэслэдэг байна. Эрх бүхий байгууллагаас 2019-2022 оны төсвийг батлахдаа Ковид-19 нөхцөл байдал, хилийн хоригоос шалтгаалж нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний экспортын хэмжээг бууруулж төлөвлөсөн боловч 2022 оны эцэст дээрх нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс нүүрс, зэсийн баяжмал, цайр зэрэг бүтээгдэхүүний экспортын орлогын хэмжээ нэмэгдсэн.

Цаашид төрийн байгууллагууд цахим системээр холбогдон уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээлэл солилцох ажлыг сайжруулснаар төсвийн орлогыг бодитой тооцож, төлөвлөх боломжтой юм.

-Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох ажил хангалтгүй байна гэж дүгнэсэн байна. Гол шалтгаан нь юунд байна вэ?

-Төрийн байгууллагуудын холбогдох мэдээлэл зөрүүтэй байгаа нь Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байна. Тухайлбал, аудитаар 2019-2022 онд зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татвар төлж, шилжилт хөдөлгөөнөө хийсэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газарт зохих бүртгэлээ хийгээгүй асуудал илэрсэн.

Иймд уул уурхайн экспортын бүтээгдэхүүнээс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бодитой тооцох мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлснээр төрийн байгууллагуудын харилцан мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоо хангагдах боломжтой болох юм.

-Аудитаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, тайлагналд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлж, төсөвт төвлөрүүлэх нь орлогыг нэмэгдүүлэх боломжтой байна” гэдэг дүгнэлт өгчээ. Төсөвт төвлөрүүлэх уул уурхайн орлого хэд орчим хувиар нэмэгдэх боломжтой болох бол? Тооцоо судалгаа гаргасан зүйл байдаг уу?

-Аудитаар зарим ашигт малтмалын ордын нөөцөд бүртгэсэн, эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах ашигт малтмалыг иж бүрэн үнэлээгүй асуудал илэрсэн. 
Тухайлбал, Эрдэнэтийн овооны зэс-молибдений ордын нөөцийг тогтоосон лабораторийн шинжилгээний үр дүнгээр илрүүлсэн мөнгө, рений, мөн Төмөртийн овооны цайрын ордын нөөцийг тогтоосон лабораторийн шинжилгээний үр дүнгээр илрүүлсэн кадми, индий зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тус тус тооцоогүй байна. 

Эдийн засгийн ач холбогдол бүхий  дагалдах ашигт малтмалын нөөцийг иж бүрэн бүртгэж, үнэлгээ хийж, дүгнэлт гаргаагүй нь татварын байгууллагаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах боломжийг алдагдуулж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлагналыг цахим бүртгэлд бүрэн шилжүүлснээр 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр гарсан бүх төрлийн элементэд ногдол үүсдэг болсон нь татварын алба болон татвар төлөгчдийн хооронд маргаан үүсгэж байгаа нь үндсэн болон дагалдах ашигт малтмалын талаар хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүйтэй холбоотой.

Иймээс ашигт малтмалын ордын нөөцөд бүртгэсэн үндсэн болон дагалдах ашигт малтмалын талаар хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах талаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.

-Тус аудитыг хийснээр бодлого боловсруулагчид цаашид холбогдох ямар хууль, журамд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай байна вэ? 

-Аудитаар Сангийн яам, УУХҮЯ-нд уул уурхайн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг өгсөн. Тухайлбал, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын мэдээллийн нэгдсэн системийг бий болгох технологийн шийдлийг холбогдох бодлогын яамтай хамтран боловсруулж, ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах, мөн Ашигт малтмалын ордын геологийн болон үйлдвэрлэлийн нөөцөд бүртгэсэн, үндсэн болон дагалдах ашигт малтмалын талаар хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах талаар холбогдох яаманд санал хүргүүлж, шийдвэрлүүлэх зэрэг зөвлөмжийг өгсөн.

Түүнчлэн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар мэдээ, мэдээллээр хангах, эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож ажиллах талаар холбогдох яаманд зөвлөмжийг өгсөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн банк: Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Төрийн банк: Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ