Доктор, академич Ринчений Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Доктор, академич Ринчений Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Эх орондоо палеонтологийн эрдэм судлалын суурийг тавьж, хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан, үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн ажиллаж, шинжлэх ухааны олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн зөвлөх, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ринчений Барсболдод хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
АРДЫН ЭМЧ ЦОЛООР:
Дүрс оношилгоо, судлалын салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эрдэм шинжилгээний олон арван ном, гарын авлага, өгүүлэл туурвиж, зохиогчийн эрх болон шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар бүтээн, дүрс оношилгооны мэргэжилтэн бэлтгэн сургаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч Цэрэндоржийн Бадамсэд,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, зөвлөх мал зүйч Дэлэгийн Жанцанхорол,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
“Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил” академийн захирал, Шинжлэх ухааны доктор Дамдины Дагвадорж,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч асан, Уул уурхайн баяжуулалтын инженер Жамбаагийн Амаржаргал,
“Говь” ХК-ийн ахмад ажилтан Цэндээгийн Анхбаяр,
“Өвөр баян бүрд” ХХК-ийн зөвлөх Төмөр-Очирын Түдэвренчин,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан Бадамцоогийн Идэрчулуун,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирал Шугарсүрэн Ядамсүрэн,
“Эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал Аюурзанын Энхжаргал,
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батсүрэнгийн Жавзмаа,
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын зөвлөх, зөвлөх профессор Баатарын Очирбат,
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Нийслэлийн “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахмад эх баригч, бага эмч Тогтохдоржийн Ренчинноров,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар цэцэрлэгийн ахмад ажилтан Гомбосүрэнгийн Алтанцэцэг,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
“Номун” нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Жамганы Жанчив,
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Бозын Төмөрбаатар,
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад уран бүтээлч Балжиннямын Банзаржав,
“Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Доржийн Баттөмөр,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Худалдааны салбарын ахмад ажилтан Бухаагийн Норжоо,
Баянхонгор аймгийн “Баялаг богд” ХХК-ийн захирал Сүхцэрэнгийн Оюун,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Цэндийн Дагвадаш,
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын ахмад ажилтан Сэнгийн Пэлжээ,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
“Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн Загдсүрэнгийн Болдбаатар,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
Тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Бяруузанын Өлзийбат,
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүүнбаян-Тавантолгой” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдагч Зунайн Отгонтөр,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
Дорноговь аймгийн Мандах сум, Улсын аварга малчин Нямсүрэнгийн Баясгалан,
Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
“Батхаан групп” ХХК-ийн захирал Балдоржийн Энхтайван,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
“Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Гэлгээгийн Батсүх,
“Шинэ дөл констракшн” ХХК-ийн захирал Бат-Очирын Батболд,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
Соёл, урлагийн их сургуулийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор Эрдэнэцогтын Сонинтогос,
Гандантэгчэнлин хийдийн “Гунгаачойлин” дацангийн багш, гавж Өсөхбаярын Гүндсамбуу,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
“Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын ерөнхий захирал Чулуунбаатарын Саранчимэг,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, багш, дасгалжуулагч Цэрэндамбын Баярхүү нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

    Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

    Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө

    ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө