УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, санал солилцлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, санал солилцлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.02.22/ “Ерөнхийлөгч ба сэтгүүлч” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад уригдан оролцлоо. Тэрбээр “Цэгцрэх хөдөлгөөн” хэмээн илтгэл тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулав. УИХ-ын дарга Г.Занданшатар, дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хэрхэн хувьсаж буй тухай болон Монгол Улс гадаад ертөнцийн энэхүү өөрчлөлтөд хэрхэн зохицон өөрчлөгдөж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Мөн  манай улс  өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дэнслэн, цэгцрэх хөдөлгөөнийг эхлүүлсэн  тухай итгэлдээ онцолж байв.Тэрбээр, дэлхийн олон туйлтай болж, дараагийн 100 жил хатуу, зөөлний сөргөлдөөний жил болж байна. Гадаад нөхцөл байдал дайн байлдаан, зөрчилдөөн тэмцэлтэй байгаа нөхцөлд манай улс дотоод байдлаа онцгой анхаарах ёстой. Манайд тэгш бус байдал гүнзгийрч, ядуурал, авлигын төвшин буурахгүй байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу парламентын засаглалаа бэхжүүлж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүний тулд парламент нээлттэй, ард түмнээ төлөөлдөг, хүртээмжтэй, хариуцлагатай, үр нөлөөтэй байх таван шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхийг зорьсон гээд парламентын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй “D parliament”-ийг танилцууллаа.

Тэрбээр цааш нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуулийн биелэлтийг хангахын тулд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хяналт, шалгалтын хороо байгуулах эрх зүйн үндэсийг тавьсан. Өмнө нь УИХ хянан шалгах үйл ажиллагаа явуулах боломжгүй байв. Өөрөөр хэлбэл, УИХ хууль хяналтын байгууллагын эрх мэдэлд халдаж болзошгүй учраас зөвхөн  хууль баталдаг байгууллага гэж ойлгож ирсэн.

Гэвч парламентаас ард түмэн асар их зүйлийг хүлээдэг  учраас хяналт,  шалгалтын тэнцвэрийг хангах  ардчиллын суурь зарчмыг буй болгосон. Ингэснээр ард түмний мэдэх эрхийг хангах, хариуцлага, шударга ёсны хүсэмжлэлийг гүйцэлдүүлэхэд томоохон алхмыг хийж чадсан гэх зэргээр бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажлаа товч дүгнэн танилцуулсан юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, цэгцрэх хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Төр алдаагаа ойлгож, засч эхэлсэн учраас улс орон хөгжих нь ойлгомжтой.  Иймээс энэ жил шинэ эргэлтийн жил болно. Үүний тулд ирэх хаврын  чуулганаар баялгийн болон газрын реформыг хэрэгжүүлж, Монгол хүн баялагтаа эзэн байх боломжийг бүрлүүлнэ гэв. Түүний  дараа өнөөдрийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх тоо баримтыг танилцуулснаар илтгэлээ өндөрлөсөн юм.

Илтгэлтэй холбогдуулан сэтгүүлчид асуулт асуулаа. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Эрдэнэт хотыг аймаг болгон өөрчилж, засаг захиргааны хувьд оновчгүй байгаа учраас ард иргэдэд төрийн үйлчилгээ чирэгдэлтэй хүрч байна. Эрдэнэт хэзээ эргээд хотын статустай болгох тухай, газрыг 100 жилээр гадаадын иргэнд эзэмшүүлэх хуулийн заалтын  талаар цэгцтэй мэдээлэл өгөхийг хүсээд  Монгол Улсад стратегийн чанартай орд газруудын өгөөжийг ард түмэнд хэрхэн тэгш хүртээх зэрэг асуултуудыг асууж байлаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар, эдгээр асуултад хариуллаа.

Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аймгуудын төвийг хот болгох бүх шийдлийг хийсэн. Улсын болон орон нутгийн чанартай хот байх агуулгаар өөрчилсөн байгаа. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд хөгжлийн олон төвийг байгуулж, хот болгон нэрлэх боломж бий. Улс төрийн тодорхой шалтгаанаар энэ заалт хэрэгжихэд садаа тээг болсон.  Гэхдээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хот болон өөрчлөгдөх боломжтой. Монгол Улсад албан ёсоор тодорхойлогдсон 10 гаруй стратегийн орд газар бий. Мөн 715 ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч, 1765 ашигт малтмалын олборлолтын лиценз эзэмшигч байна. Өнгөрсөн хугацааны эмх замбараагүй газар олголт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэргийг  тойрсон иргэдийн гомдол мэдээлэл, баримтад тулгуурлан хяналт шалгалт хийх үндсэн болон дэд Ажлын хэсгүүдийг байгуулсан. Улмаар УИХ-ын Хяналт шалгалтын Түр хороо байгуулж,  “нүүрсний” “Хөгжлийн банкны” хэргүүдээс дутахааргүй баримт, нотолгоотой сонсгол зохион байгуулж, ард түмний мэдэх эрхийг хангана. Эдгээр асуудлыг шийдсний дараа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлах цогц асуудалд шинэчлэл, өөрчлөлт хийнэ гэх зэргээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун

    Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун