Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийгээд байна” хэмээв.

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төсөлд 2024 онд хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай дараах төсөл арга хэмжээг тусгаад байна. 

- Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийх. 
- Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуун хийцлэлтэй болгох. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах.
- Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх.
- Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, 2024 онд тус санд төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг батлах. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд нийслэл дүүргийн ЗДТГ, түүний харьяа агентлагуудын чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, ажлын уялдааг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах гэсэн чиглэлээр төсөвт тодотгол хийж байгаа юм. 

Газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлснээр нийслэлд төвлөрүүлэх орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалалтын зардлыг 27.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов.

НИТХ-ын төлөөлөгчид сургууль, цэцэрлэг, газар чөлөөлөлтийн талаар тодруулсан бөгөөд нийслэлийн удирдлагуудын зүгээс хүн амын нягтаршил ихтэй, томоохон хотхон, хорооллуудад улсын сургууль, цэцэрлэг барихаар хувийн хэвшлүүдтэй зөвшилцаж байгааг онцолсон юм. Ийнхүү төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр хийхээр тогтлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зуданд малаа алдсан малчдад сэтгэл засалч эмчийн тусламж их хэрэгтэй байна

    Зуданд малаа алдсан малчдад сэтгэл засалч эмчийн тусламж их хэрэгтэй байна