Х.Тэмүүжиний хүссэн шүүхийн шинэчлэлийг ЕРӨНХИЙЛӨГЧ У.Хүрэлсүх эхлүүлэв үү?

Х.Тэмүүжиний хүссэн шүүхийн шинэчлэлийг ЕРӨНХИЙЛӨГЧ У.Хүрэлсүх эхлүүлэв үү?

      Монгол Улсын шүүх засаглалын зөв буруу, буруу зөвийн тухай асуудлыг ярих болоход зүй ёсоор хамт бичигддэг нэг мөн чанар бол яах аргагүй Ерөнхийлөгчийн засаглалын хальтирч гишгэсэн эрх ашиг, хүсэл сонирхол юм. Төдийгөөс өдий хүртэл буюу сүүлийн 30 жилийн турш “Ерөнхийлөгч БА шүүх” гэсэн тогтолцоо Монгол Улсад шударга ёсны хэмжүүрийг хүссэнээрээ тогтоох дэгээ гогцоо болж ирсэн гэж бодохоор гунигламаар бас хашгирмаар.

Энэ тухай урт түүхийг бичихээс илүүтэй жам ёсны мэт энэ харилцаа хэрхэн эхэлсэн тухай бяцхан түүх дэлгэхийн тулд Ерөнхийлөгч асан П.Очирбатын үеийн шүүх засаглал руу уншигч таныг хөтлөе.

Хээгүй, хийтэй гэдгээрээ алдартай Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тухайн үед Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүтэй 16 шүүгч, давхардсан тоогоор аймаг, нийслэлийн 25 ерөнхий шүүгч, 106 шүүгч, сум сум дундын болон дүүргийн 48 шүүгч гээд нийтдээ 178 шүүгчийг томилж, 36 хоёр шатны ерөнхий шүүгч 331 шүүгчийг ажлаас чөлөөлж, сум дундын зургаан шүүгчийг огцруулж, гурван шүүгчийг эргүүгийн хариуцлагад татах болсны улмаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг.

Энэ бол Монгол Улсын шүүх болон ерөнхийлөгчийн засаглалын харилцан хамаарлын тухай судалгаан дунд торж үлдсэн мэдээлэл бөгөөд Ерөнхийлөгч асан П.Очирбат болон түүний тойрон хүрээлэгчдийн эрх ашиг хэрхэн хангагдаж байсан тухай дүгнэлт тодорхой бичигдээгүй нь харамсалтай хэрэг.

Гэсэн ч энэ мэдээлэл түүнийг Ерөнхийлөгч нарын түүхэнд хээгүй хийтэй гэдгээрээ үлдэж болох ч эргээд харахад ямар замыг яажшуухан зурж эхлүүлснийг нь батлах тоон мэдээ юм. Үндсэндээ энэ мэдээллийг өнөөдөрт эргүүлэн авчирч мэдээлж буй нь үе үеийн Ерөнхийлөгч нарын эрх мэдэлд шүүх засаглалыг хүссэнээрээ томилж, өөрчлөх энэ мэт эрх эрх чөлөө, эрх мэдэл байдаг байсан гэдгийг тодотгон илэрхийлэх гэсэн хэрэг. Тиймээс ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын олон нийтийн төдийгүй өөр зуураа нэгнээ яллаж буй нэг гол өнцөг нь “ТЭР ШҮҮХИЙН ЭЦЭГ БОЛСОН” гэдэг дүгнэлт юм.  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хамгийн ойрын жишээ гэхэд Монгол Улсын шүүхээс “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан Жастин Каплад учруулсан хохирлынх нь төлөө 35 тэрбум төгрөгийн торгууль таван жилийн хорих ял оноосныг уучлалаар чөлөөлж, сулласан.

     Мөн “Алтандорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд тэргүүтэй нэр бүхий бизнес эрхлэгчид, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний найз, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Ганболд нар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хонгилын шүүх байгуулсан хэмээн буруутгадаг. Сүүлийн жишээ болох Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд нам нэгт нөхөд болох Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэргүүтэй 14 улстөрчийг улс төрийн санал бодол зөрөлдсөний төлөө яллуулсан хэмээн Ардчилсан намынх нь нөхөд өдгөө олон улсын байгууллагад хандаад байгаа. Улмаар нэр бүхий улстөрчид Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болохтой зэрэгцэн шоронгоос суллагдсан бөгөөд “Шүүхийг энэ хугацаанд хэн удирдсан нь ил боллоо” гэдэг дүгнэлт олон нийт болон хэвлэлийн хуудаснаа олонтаа бичигдэх болсон. Үндсэндээ энэ бүх баримт, мэдээлэл тухайн Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч эрх мэдлийн амт хүч хоёрт эрдэж гаргасан шийдвэр бүрийн ард шүүх засаглалд итгэх итгэл, хүлээн зөвшөөрөх хүндэтгэл хөсөр унасныг илэрхийлж буй хэрэг юм.

Үүнийг батлах дараагийн нэг мэдээлэл бол Дэлхийн өрсөлдөх чадварын индекст Монголын шүүхийн хараат бус байдал өнгөрсөн онд 141 орноос 120-т эрэмбэлэгдсэн гэдэг дүгнэлт юм.

Манай орны ард бичигдсэн улс орны тухайд авлигын түгээмэл үлгэр жишээ гэгдэх болсон орнууд бөгөөд Монгол Улсын хувьд ардчилал бэхжсэн сүүлийн 20 жилийн хугацаанд уг  өрсөлдөх чадварын индекст хамгийн өндөртөө 2015 онд 102-т бичигдсэн ч ердөө дөрөвхөн жилийн дотор эргэн унаж 2009 оныхоо төвшинд буюу 120-т эрэмлэгдэх болон байна. 

Уг нь дээрх дүн шинжилгээний индексийг Үндсэн хуулийн шинэчлэл, шүүхийг шинэчлэх УИХ-ын хүсэл эрмэлзэл хоёр ил тод өндөлзөж ирсэн цаг хугацаатай харьцуулах юм бол урагш ахиж алхах боломжтой баймаар. Гэтэл тэгсэнгүй. Харин ч байр ухарч, шүүхийн хараат бус байдал унан доройтож буй улс орны жишигт бичигдэх болсон нь гунигтай бас харамсалтай. Үүнд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүүтэй Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үеийн хууль шүүхийн байгууллагад нөлөөлөх гэсэн ил далд нүүдэл онцгой нөлөө үзүүлсэн байх талтай бөгөөд Монгол Монголдоо өрхөө бүтээж амьдардаггүй гэдгийг улстөрчид мартдагтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнцөг булан бүрт шинэ бизнес, шинэ эдийн засаг, шинэ боломж эрж хайсан эрх ашгийн нүүдэлчид улс орон бүрийн тухай үнэн мэдээ мэдээлэл, тоон үзүүлэлт, үнэн зөв дүгнэлтийг чухалчлан харж байдаг бөгөөд үүнд нь шүүхийн хараат бус байдлаараа Монгол Улс унаж байсан гэсэн үг. 

    Даарин дээр давс гэгчээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувь улстөрчийн шүүх рүү хийсэн, шүүхийг муухай харагдуулахын төлөө улайрсан дайралтууд тухайн цаг үед ихээхэн галтай, дөлтэй байсныг хэлэх хэрэгтэй. Улмаар 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг үг дуугүй дэмжсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан байдаг. Үндсэн хуулийн Цэцийг уг өргөдлийг хэлэлцэж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтээр шийдвэрлэх ёстой гэдэг тулган шаардлага бүхий уриа лоозон барьсан жагсаал цуглаан ч болоод амжсан. Гэсэн ч Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдрийг хүртэл хуралдаагүй байгаа бөгөөд уг хуралдаанаас эцсийн шйидвэр гаргах хүртэл Монгол Улсын хэмжээнд шүүхийн шинэтгэл хуулийн өлгийндөө гацаж, оргүй хоосон зорилго төдий болчихоод байгаа юм. Энэ бол шүүхээр дамжиж хэрэгжих учиртай шударга ёсны хүлээлт гацаанд орсны илэрхийлэл бөгөөд шинэчлэн баталсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бүхэлдээ царцаж байна аа гэсэн үг. 
    Гол нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ийн бухимдаж, төрийн тэргүүний бүрэн эрх нь дуусгавар болохоос өмнө яааран сандран Үндсэн хуулийн Цэц рүү өргөдөл бичих болсон шалтгаан нь “Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох эрхгүй” гэдэг заалт. Бүр тодорхой хэлбэл, түүнд богино хугацаанд ч болов шүүхийн эрх мэдлийг тогтоон барих замаар шинээр сонгогдож, томилогдох Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өөрийн төлөөний хүмүүсийг үүрэгдэж үлдээх хэрэгцээ шаардлага нэн чухал байсан нь дээрх үйл явдлаар нотлогдоно.

Харин өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн тэргүүний үйл хэрэг залгамжлан үлддэг хэлхээ холбоог чухалчлан үзэж Үндсэн хуулийн Цэцэд гаргасан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дээрх хүсэлтээс татгалзаж буйгаа мэдээллэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын мэдээллэснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санааг дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох эрхийг Ерөнхийлөгчийн хувьд хэрэгжүүлэхгүй, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Үндсэн хуульд нийцүүлэн Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч бус, Ерөнхий сайд санал болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

    Энэ нь Монгол Улсын 30 жилийн түүхэнд анх удаа төрийн тэргүүн нь шүүх эрх мэдэл болон авлигатай тэмцэх газрын удирдлагад нөлөөлөх эрх мэдлээс татгалзаж буй хэрэг бөгөөд МУИС-ийн багш, хуульч О.Мөнхсайхан уг шийдвэрийг “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс татгалзаж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Авлигатай тэмцэх газрын даргыг томилох зэрэг Үндсэн хуулийн бус бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн нь Үндсэн хуулиа сахисан, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг дэмжсэн чухал алхам болжээ” гэж дүгнэсэн бол Ардчилсан намын тэргүүлэгч лидерүүдийн нэг, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Өмнө нь хоёр ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэж чадахгүй, тэдний зүгээс саад тотгортой тулдаг байсан зарчмын асуудал нэг мөр шийдэгдэх боломжтой болж байгаа бололтой. Зөв шийдэл” хэмээн дэмжсэн юм. 

    Эндээс харахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шүүх засаглалд нөлөөлж, хүслээрээ хөдөлгөх дүүрэн боломжоос татгалзсан энэ удаагийн шийдвэр гэнэтийн байсан ч хуульчид төдийгүй хуульч улстөрчдийн ч дэмжлэгийг авч буй нь үеийн үед шүүхээр эрх мэдлээ угаадаг, хэрэгжүүлдэг Ерөнхийлөгч нарын түүх дуусгавар болсныг илэрхийлж болох. Гэхдээ юм нэгээр дуусахгүйтэй адил сэрэмж үүгээр зогсож бас болохгүй юм. Учир нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэн түүх төгсөж бус эхэлж байгаа гэдгийг мартаж боломгүй... Ямартай ч, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шийдвэрийг дэмжсэнээс үзэхэд нь шүүхийн шинэчлэл либеральчлагдахын эхлэл гэдэгт итгэх шинэ нотолгоо болов уу гэж харагдах. Иймд үргэлжлүүлэн Х.Тэмүүжин сайдаас “Х.Тэмүүжиний хүссэн шүүхийн шинэчлэлийг ЕРӨНХИЙЛӨГЧ У.Хүрэлсүх зурав уу” хэмээн асууя.

Төр.мн 

Б.БАДАРЧ 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хотын захиргааг ЯАРМАГ руу нүүлгэх шийдвэр гарлаа

    Хотын захиргааг ЯАРМАГ руу нүүлгэх шийдвэр гарлаа