Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтаас хоёр заалтыг хасах боломж бүрдэв

Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтаас хоёр заалтыг хасах боломж бүрдэв

Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал" эмчилгээний технологийг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ ХСҮТ-д  /2024-03-01/ боллоо.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яам болон Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд, Олон улсын атомын энергийн агентлаг, Монгол Улсын Цөмийн Энергийн Комисс, Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уг арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Монголын эрүүл мэндийн салбарт, тэр тусмаа Хавдар судлалын эмчилгээний чиглэлийг шинэ түвшинд авчирч буй эдгээр шинэ технологи нь бид өмнө нь хийж чаддаггүй байсан, үүний улмаас олон монгол хүн гадаад улс орныг зорихоос аргагүй байсан тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг Монголдоо хийх боломжтой боллоо” хэмээн онцолсон юм.

Тэрбээр, манай улсад эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалтын 15-р заалт болох “Тархи нугасны хавдрууд, толгой хүзүүний дахисан хавдрын үеийн стереотактик туяа эмчилгээ”, мэдрэлийн мэс заслын 1 дүгээр заалт болох “Тархи, нугасны гүний түвэгтэй байрлалтай, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар, эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ” гэсэн хоёр заалтыг хасаж, эмчилгээний арга нь Монгол Улсад нэвтэрч, иргэд энэхүү эмчилгээг эх орондоо хийлгэх боломж бүрдэж буйд төслийг хэрэгжүүлэгч талууд, эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийллээ.   

С.Чинзориг сайд: “УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээг уг сангийн хөрөнгөөс гаргах зохицуулалтууд орсныг тэмдэглээд “Уг хуультай холбоотойгоор Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрөх хөрөнгийн хэмжээг 10,0 тэрбум төгрөгт хүргэж 2023 оны санхүүжилтийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлж тусгасан.

Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 28-ны хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталлаа. Энэхүү журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулахад шаардагдах санхүүжилтийг шийдэх боломжтой болсныг дуулгахад таатай байна” гэв.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар гадаадад эмчлүүлэгсдийн 30 хувь  нь мэдрэлийн болон хавдрын шалтгаант тархи, нугасны мэс засал болон стереотактик туяаны мэс засал хийлгэсэн байдаг. Тиймээс энэхүү шинэ технологи нэвтэрснээр тархи, нугасны хавдрын оношилгоо, эмчилгээг хийх боломжгүйгээс гадаадад эмчлүүлэхээр явж цаг хугацаа алдах, санхүүгийн дарамтанд орох байдал багасч эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэх юм.  

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2019 онд Монголд анхны хоёр шугаман хурдасгуурыг суурилуулан эмчилгээ эхлэж байсан бол өнөөдөр дэлхий дахинд хэрэглэгдэж буй хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн гурав дахь шугаман хурдасгуур Truebeam аппаратыг суурилуулан нээлтээ хийлээ.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү: “Стереотактик туяа эмчилгээ буюу туяаны мэс засал” эмчилгээ нь нээлттэй мэс засалтай харьцуулахад хүндрэл, зовиур бага давуу талтайгаас гадна уламжлалт гурван хэмжээст туяа эмчилгээтэй харьцуулахад эмчилгээний давтамж хэд дахин бага юм байна. Энэхүү мэс заслыг тархи нугасны анхдагч хавдрууд болон тархины үсэрхийлэл, уушги, элэгний хавдруудад хийх боломжтой аж

Тэрбээр манай улсад тархи, нуруу нугас, мэдрэлийн хавдар түгээмэл тохиолддог. Элэг, ходоодны хавдар шиг их биш ч гадаадад эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн 30 хувь нь тус өвчний эмгэгийн шалтгаантай байдаг гээд ХСҮТ-ийн зорилго бол урьд нь хийж чаддаггүй байсан хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, цогцоор хүргэхийн тулд оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж байгааг хэлсэн.

Өнөөдөр нээлтээ хийсэн хоёр дахь шинэ технологи нь тархи нугасны хавдрын навигацийн мэс заслын эмчилгээ юм. Энэхүү технологи тархины хавдарт зөвхөн туяа эмчилгээ хийх биш мэс засал эмчилгээг хамтад нь  хийх боломжтой болгож буй гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. Ингэснээр ХСҮТ нь тархи нугасны хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болж байгаа.  Монгол Улсад Улсын гуравдугаар төв эмнэлгийн дараа тус төвд орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн Brain Lab навигацийн систем бүхий төхөөрөмжийг хүлээн авч, үр дүнд нь тархины мэс заслын үед хавдрын байрлал, хэмжээ, гүнийг тодорхойлж тархины үйл ажиллагааны эрүүл эдийг хадгалж үлдэх мэс заслыг хийх боломж бүрдэж байгаа юм байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    1072 хувьцааны ноогдол ашиг 256 мянган төгрөгийг энэ сарын 25-наас эхэлж олгоно

    1072 хувьцааны ноогдол ашиг 256 мянган төгрөгийг энэ сарын 25-наас эхэлж олгоно