• 0
  • 1424

Б.Бадамдорж: Ажилдаа дадах тусам ажил ч, дэр мод ч хөнгөрөх шиг санагддаг

Б.Бадамдорж: Ажилдаа дадах тусам ажил ч, дэр мод ч хөнгөрөх шиг санагддаг

    Эр цэргийн алба хаагаад ирсэн залууд эр бяр, ид хав амтагддаг бизээ. Бямбацэрэнгийн Бадамдорж цэргээс ирсний дараахан чадал чансаа, зориг зүрхээ сорих ажил хийхсэн гэж бодох болж. 

         Тэднийх Архангай аймгийн Тариат сумаас нүүн ирж, Баян зөрлөгийн орчим нутаглаж асан үе. Түүнд төмөр зам, төмөр замчид гэдэг мэдэхгүй ертөнц. малаа хариулах зуураа Зил-130 машины тэвшин дээр дуулалдан явах шар хантаазтай залуус зорьсон газраа ирмэгцээ бүгд дэрхийтэл бууцгааж, ажлын багаж зэвсгээ буулган зам руу гарч, төдөлгүй дэр мод суга суга татан замын хажуу руу шидлэн, шинийг зөөж солихтой хааяа таарна.

Тэдний дэр мод мөрлөх нь бахтай. эндээс л замчин болохсон гэж бодол лавшрав. Заримдаа “гал командад ажилд орж, дүрэлзсэн гал дундаас хүний алтан амь аврах гал сөнөөгч болчихвол сайхан даа” ч гэх бодол зурсхийнэ.

Идэр залуугийн цээжинд ийм хоёр хүсэл мөрөөдөл “чихэлдэх” ч хэрхэхээ эс шийдэж, хоёр өргөдөл нэгэн зэрэг бичиж өгчихөөд хувь заяа түүнийг хааш нь хөтлөхийг хүлээн суусан нь 2003 он. Хувь заяа нь түүнийг удаан хүлээлгэсэнгүй Баян зөрлөг дэх замын II ангийн аравдугаар хэсгийн тухайн үеийн бригадын дарга Т.Буянтогтохын “чи замчин болох уу?” гэсэн асуултаар бүх эргэлзээ нь тайлагдаж, сэтгэл шулууджээ. 

         Б.Бадамдорж “саяхан л замчин болж байсан санагдах юм. Гэтэл 18 жил сум шиг харван өнгөрчээ. Намайг нэгэн насны минь ажил мэргэжилтэй холбож өгсөн ачтан бол манай мастер Т.Буянтогтох. Харин замчны ажилд дагалдуулж сургасан багш минь ахлах замчин Н.Энхбаяр.

Замчин болсон анхны өдрөө энэ ажлыг зөвхөн бяртай хүн хийдэггүй юм байна гэдгийг утгаар нь мэдэрч байлаа. Би анх долдугаар сард зуны их ажил оволзсон үед орсныг ч хэлэх үү, гэхдээ шантраагүй ээ. Олон аавын хүү хийж чадаж байхад би яагаад чадахгүй гэж хэмээн өөрийгөө зоригжуулсан. Яваа яваандаа ажилдаа дадах тусам ажил ч, дэр мод ч хөнгөрөөд байх шиг санагддаг юм билээ” хэмээгээд инээв.

        Тэрбээр, тус хэсэгтээ сүүлийн зургаан жилд ахлах замчнаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн он бол түүний хувьд од хийморь гийсэн жил байж. Учир нь, ангийн хөдөлмөрийн аварга хийгээд “замын мэргэжлийн аварга” гэх хүндтэй шагналуудыг давхар хүртсэн жил байв.

Түүнийг төмөр замд “урьсан” тухайн үеийн бригадын дарга нь өнөөдөр замын хэмжээнд нэр цохогдох туршлагатай мастеруудын нэг мэргэжлийн хошой аварга Т.Буянтогтох билээ. 

        Мастер нь түүний тухай “анх Бадамдоржийг ааш зан сайтай, ажилсаг, юманд сэтгэлээсээ ханддаг хүүхэд юм гэж харж түүнийг төмөр зам руу уруу татсан юм. Одоо эргээд харахад би хүн таньжээ л гэж бодож явдаг. Ажилдаа зүтгэлтэй, сэтгэлтэй, хамт олонтойгоо нөхөрсөг, ааш зан сайтай, хүнд тусархуу гээд олон сайхан зан чанартай залуу даа. Миний итгэлтэй л хүмүүсийн нэг. Шөнө орой ажил гарвал хамгийн түрүүнд л дууддаг хүмүүсийн нэг. Замчид маань орой унтахдаа бараг ажлын хувцас, гар чийдэндээ зэхэж тавиад хэзээд бэлэн байдалтай байдаг юм шүү дээ. Бадамдорж маань ангийн, хэсгийн гээд их, дунд болон урсгал засварын хамаг л хүнд хүчир, хариуцлагатай ажилд томиоллогддог хүн. Дээр нь, олон жил замын мөлхөө үзлэгийг хийж байгаа. Энэ ажилдаа ч мэргэшсэн. Ер нь, зам төмрийн 50 гаруй гэмтэл илрүүлсэн. Сүүлийн жилүүдэд “багш шавийн гэрээ”-гээр шинэ залуу замчдыг сургаж дадлагажуулж байгаа. Одоо 5-6 залуу замчинтай “багш шавийн гэрээ”-тэй ажилладаг” хэмээн тодорхойллоо.
          Б.Бадамдорж “энэ ажил мэргэжлийг эзэмшээд өнгөрсөн хугацаанд нэр бүтэн яваа минь сайхан хамт олны минь буян даа. Замчдын хөдөлмөр хамтын хүч байдаг. Зундаа замынхаа засвар арчилгаанд бүгд л эн тэнцүүхэн ажиллана. Харин сүүлийн арав гаруй өвөл би замын мөлхөө үзлэгийг хийж байгаа. Мастер маань надтай хамт өндөр зэрэгтэй нэг замчин хуваарилчихдаг. 20 км замын аюулгүй байдлыг хариуцаж ажиллана гэсэн үг. Маш хариуцлагатай ажил гэдгийг би бүрэн ухамсарлаж ажилладаг. Надад бусдаасаа ялгараад байх чадвар гэж юу байх вэ. Ер нь, замчин хүнд гярхай чанар маш чухал гэж боддог. Надад тийм чанар байдаг байх л гэж боддог доо” хэмээн даруухан өгүүлэв. Түүний ярьснаар замчны ажил гэдэг өдрийн найман цагаар хязгаарлагддаг ажил биш аж. Замын мастер, бригадын дарга хэзээ ч ажилд дуудаж мэднэ. Тэр үед бид ажилд гарахад бэлэн л байх ёстой. Одоо бүр дасчихаж дээ гэв.

         Б.Бадамдоржийн гэргий удам дамжсан төмөр замчин бүсгүй. Гэргий С.Цэнд-аюуш зорчигч тээврийн төвийн явуулын кассир. Анх ирээдүйн гэргийтэй нь Чулуут зөрлөгийн жижүүр Пүрэвээ (хуурай эгч нь) танилцуулж байжээ.

Төмөр замчин залуус айл болж голомтоо асааснаас хойш 13 жил өнгөрч, өдгөө гурван ч хүүхэдтэй өнөр айл болжээ. Хүүхэд шуугисан энэ айлд үргэлж инээд хөөр цалгиж байдаг бололтой. Замчин залуугийн гэргий нөхрийнхөө яриаг заримдаа залруулж, заримдаа цаашлуулж, инээдэм наргиа болцгооно.
        Чөлөөт цагаараа гэрийн эзэн үндэсний бөхийн барилдаан үзэх дуртай, Өөрөө барилдахгүй ч үнэхээр бөхийн хорхойтон аж. Тиймээс том хүүгээ жүдо бөхийн дугуйланд оруулжээ. Тэр “том хүү минь алсдаа юм дуулгах болов уу гэж найдаж байна” гээд инээв. 
        Баян зөрлөг өдгөө буйдхан зөрлөг байхаа болж, хаяа тэлсэн том өртөө болж буй. Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэр баригдаж, шинэ салбар зам ашиглалтад орсноор ачилт, буулгалт нэмэгдэж, ажил буцалсан том газар болж буй. Тэр хэрээр замчдын ажил нэмэгдэж, хариуцлага ч зузаарч байгааг тэр дурдав. 
        Эцэст нь, Б.Бадамдорж “төмөр замд, төмөр замчин сайхан хамт олон дунд сайхан л ажиллаж амьдарч явна даа. Үүнээс илүү би юу хүсэх билээ. Цэвэр агаарт, сэтгэл амар ажлаа хийж явах, үр хүүхэд минь эрүүл саруул өсөж торнихыг харах л жаргалын дээд гэж боддог” гэж сэтгэл хангалуун өгүүллээ. Тиймээ, аз жаргал ийм энгийн. Үүнийг ойлгосон хэн бүхэн бүхнээс жаргалтай.    

Сэтгүүлч Б.Гүнжинлхам
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

    Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

    Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЭМГЭНЭЛ

    ЭМГЭНЭЛ