УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажакийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажакийг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак тэргүүтэй зочид, төлөөлөгчид Монгол Улсад айлчилаа. /2024.03.16/ Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар зочид, төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Сая зааны орон” гэж монголчууд хүндэтгэн ярьдаг Лаос улстай манай улс  улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Өнгөрсөн онд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын УИХ-ын гишүүдийн тоог одоогийн 76-гаас 126 болгон нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн танхимд 50 ширхэг улаан модон сандал, ширээг нэмж бэлэглэсэн явдалд талархал илэрхийлье. Энэ бол хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэгийн илэрхийлэл юм.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна.

Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, холбогдох эрх зүйн баримт бичиг, тухайлбал транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд талууд нягт хамтран ажиллах нь нэн чухал байна. Түүнчлэн хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, авто зам, төмөр замын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Улмаар Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг бэхжүүлэх зорилгоор “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр улсын иргэд зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн чухал үйл явдал болсон гэж харж байна.  Сүүлийн жилүүдэд Зүүн өмнөд Азийн улс орнуудаар аялах сонирхолтой монгол иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан хоёр улсын аялал жуулчлалын компаниудын хооронд холбоо тогтоох, туршлага солилцох, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж бидэнд байна гээд  Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак Таныг Монгол Улсад тавтай морилохыг хүсье гэв. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак, Монгол Улсын Их хурлын дарга Таныг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна гээд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы мэндчилгээг уламжиллаа.

Тэрбээр цааш нь, манай хоёр орон алс хол оршдог ч парламентын хамтын ажиллагаагаар дамжуулан бүхий л салбарт эрчимтэй хамтран хөгжиж байгаад баяртай байна. Манай улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан айчлалаар байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгүүд нь бидний хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ завшааныг ашиглан эртнээс манай улсад олон талаар туслаж, дэмжиж ирсэн  монголын ард түмэн, Засгийн газарт талархаж явдгаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газрын тусламжаар манай улсын Синхуа мужид баригдсан эмнэлэг одоо хүртэл ажиллаж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсаар байна. Мөн монголын ард түмнээс бэлэглэсэн 1000 толгой хонин сүрэг өсч, үржиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр манай улсын таван оюутан Улаанбаатар хотод суралцаж байна. Манай хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын харилцаа өргөжин хөгжиж байна. Харилцаагаа өргөжүүлэхийн тулд харилцан туршлага солилцох үйл ажиллагааг ийнхүү тогтмолжуулж буйд талархаж байна.

БНАЛАУ 2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан байгаа. Тиймээс монголчууд олноороо манай оронд зочилж, бидний түүх, соёлтой танилцахыг хүсч байна. Дэлхий дахинд ээдрээт нөхцөл байдал үүсч буй ч Монгол Улс хөгжлийн замдаа орсонд баяр хүргэе. Эрхэм таны хууль тогтоох үйл ажиллагаанд хийж буй шинэчлэл Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Томилгоот бүлгүүд цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

    Томилгоот бүлгүүд цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ