Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй Монгол эрчүүд

Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй Монгол эрчүүд

       Өнөөдөр эрчүүдийн баяр /2024.03.18/. Угтаа бол “Монгол цэргийн өдөр”. Гэхдээ баяр бүхнийг нийтээр нь хамаатуулж өргөн дэлгэр тэмдэглэдэг нь монголчуудын зан л даа. Тэглээ гээд буруудах зүйлгүй ч аливаа тэмдэглэлт өдрөөр эрхээ хамгаалах, тэр дундаа эрүүл байх эрхээ эдлэх шаардлагатайг ойлгох хэрэгтэй боллоо. Ер нь л хүн бүр биедээ бүрэн хэмжээний “чагнуур” тавьж үзэхгүй бол байдал боломгүй хэмжээнд хүрснийг таниулахаар олон арга хэлбэрээр “нүдэж” буй нь нэг бодлын азтай хэрэг юм.

     Яг ийм зорилгоор энэ удаад эрчүүдийн эрүүл мэндийг онилж байгаад эмч мэргэжилтэн, төрийн бодлого гаргагч, энгийн иргэд тал талаасаа цугларч болох, болохгүйгээ ярилцав. Зөвхөн эрүүл мэнд гэлтгүй амьдралын хэв маяг, хорт зуршлаас эхлээд асуултын тэмдэгтэй үлдсэн асуудлынхаа гүнийг тэмтэрсэн бүтэн өдрийн чуулганаас харахад үнэндээ монгол эрчүүд эрүүл мэнддээ санах зовох хэрэгтэй болжээ. Зүй нь эрчүүд хамгийн их анхаарч ач холбогдол өгдөг хийморь лундаа биш эрүүл мэнд чинь доройтож, шалдаа хүртэл унах хэмжээнд хүрч. Санаа зовох төдий биш эрүүл мэнд, амьдралын зөв хэв маяг, архи тамхи хорт зуршлаасаа салахгүй бол монгол эрчүүдийн амьдралаас алдаж буй он жилүүд, ирээдүйд учрах эрсдэл ёстой л аюулын харанга дэлдэхээр болсныг “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганаар ярилаа. Нэг ёсондоо монгол эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг алган дээрээ тавьсан мэт дэлгэсэн нь төрийн бодлогын хэмжээнд ч нухацтай ач холбогдол өгөх ёстойг харуулав. Чуулганд төрийн тэргүүн оролцож нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлалд өндөр ач холбогдол өгч буйгаа онцлоод энэ талаарх аливаа санал, санаачилгыг бүрэн дэмжиж, хамтран ажиллана гэдгээ хэллээ. 

Эрэгтэйчүүдтэй холбоотой цөөн тоо баримт сөхөхөд л хэнэггүй зан нь хэтэрхий дэндсэнийг ойлгоно.

Эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг. Түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах, бэлгийн замын өвчнүүд тэргүүлж байна. Тухайлбал, элэгний хорт хавдар жилдээ 1092, ходоод 659 гэх зэргээр өндөр байна. Үүний суурь шалтгаан нь бас л архи, тамхины хэрэглээ. Осол гэмтэл ч эрчүүдийн дунд өсөж байна. Хорт хавдрын шалтгааны 36 хувь нь тамхитай холбоотой, 30 хувь нь зохисгүй хоолноос үүдэлтэй. Хорт зуршилгүй, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж чадвал хавдраас 60 хувь сэргийлэх боломжтой.

      Энэ бол бид жаахан хичээх л юм бол хийж чадах зүйлс. Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна. Эрэгтэйчүүд 52.2 хувь нь ид хийж бүтээх насандаа нас барж байна. Үүнээс хамгийн  их анхаарал татаж байгаа нь амиа хорлолт. Амиа хорлогсдын 85 хувь нь эрчүүд байгаа нь нухацтай авч үзэх асуудал мөн” хэмээсэн нь Монгол эрчүүд эрүүл мэнд, амьдралын чанараас эхлээд өнөөдөр тэд яг “хэн бэ” гэсэн бүрэн агуулгыг илтгэв. Энэ бүхнээс Төрийн ордны их танхимд цугласан эрчүүд өөрийгөө тольдсон нь лав. 

Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтаар эрчүүд эмэгтэйчүүдийнхээс бараг тав дахин өндөр, хорт хавдар 20 хувиар их байна. Амиа хорлолтоор дэлхийд тэргүүлж, Азидаа БНСУ-ын дараа бичигдэж байгаа. Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд ямар байгаа нь эндээс харагдах болов уу гэдгийг хөндлөө. 

ГЯЛТАЙХ МЭДЭЭ БУЮУ “АРХИ” 

     Монголчуудын эрүүл мэндтэй холбоотой гялтайх мэдээ дуулгасан нь архины хэрэглээ байв. Ерөнхийлөгчийн институтээс ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байгаа. Эхлэл болгож согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах ажил хийсэн нь үр дүнгээ өгчээ.

    Тоймлож харвал нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг хуваалцлаа. Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар  өмнөх онтой  харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21.6 хувиар, импортын хэмжээ 18 хувиар буурчээ. Мөн улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн онтой харьцуулахад 1.7 сая  литрээр багассан байна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар зөөлрүүлснээр өндөр хатуулагтай архины хэрэглээ буурсан. Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэлсэн нь том дэвшил болжээ. Үүний нэг илрэл нь энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд харагдаагүй үзүүлэлт юм. Түүнчлэн сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэлсэн байна. 
                Архи, тамхины хэрэглээг хязгаарлах талаар өнгөрсөн хугацаанд томоохон бодлого хэрэгжүүлээгүй учраас “Эрүүл монгол хүн” үүнд чиглэх аж. Өөрөөр хэлбэл, өвчний үндсэн таван шалтгаан руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна гэсэн үг. Архидалттай тэмцэх үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд ямар ч төсөлгүй хэрэгжүүлдэг байсан бол одоо тодорхой хэмжээний төсөвтэй болсон. Үргэлжлүүлэн бодлогын арга хэмжээ авах ёстой. Дараагийн шатанд архинд донтох эмгэгтэй болох эрсдэлтэй байгаа хүмүүсийг хэрхэн эмчилж, ажлын байраар хангах вэ гэдэг бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн. Үүний хүрээнд үндэсний хэмжээнд эмчилгээний болон сэтгэл зүйн багийг бэлдсэн. Эхний ээлжид Хан-Уул дүүргийг жишиг болгох ажлыг эхлүүлэн, бүх хорооноос иргэд хамрагдаж байна. Үүнд тухайн хорооны нийгмийн ажилтан, Засаг дарга, цагдаа, өрхийн эмч гээд бүгдийг нь хамруулсан баг бүрдүүлж, “Эрүүл Хан-Уул дүүрэг” төслийг эхлүүлэн, эхнээсээ эмчлүүлэн, үр дүн нь гарч байна. Цаашдаа бүх аймгийн төвд үүнийг хэрэгжүүлнэ гэдгийг Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний багийнхан танилцууллаа.

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ НЬ 

Зөвхөн эрчүүд гэхгүйгээр эрүүл ирээдүйг хэрхэн бүтээх вэ гэдэгт “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн зорьж буй. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрүүл монгол хүн гэдэг эрүүл чийрэг бие бялдартай, эрүүл саруул оюун ухаантай, эрүүл зан үйл, амьдралын хэвшилтэй, эрүүл орчин бүтээгч хүнийг хэлнэ. Нийт хүн амын 3.9 хувьд нь эрүүл амьдрах орчин, бололцоо бүрдсэн байна. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн чиглэж байгаа. Өвчин тусаад эмчлэх бус, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг бодлогыг нас, хүйс, онцлогт нь тохируулан хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа юм.

Эрүүл ирээдүй бүтээхийн тулд сургуулийн өмнөх боловсролын шатанд урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, багшийг нь хэрхэн бэлтгэх зэргээр бодлого боловсруулсан.

Жишээлбэл, зургаан настай сургуульд орж байгаа хүүхдүүдэд зүрх судасны тогтолцооны үзлэг, оношилгоог тогтмол хийж, биеийн өсөлт, хөгжлийн индексийг тодорхойлно. Сурлагын дүнгээс гадна эрүүл мэндийн мэдээллийг нь шинэчилнэ. Ингээд дөрөвдүгээр ангид нь амьсгалын эрхтэн тогтолцоо, наймдугаар ангид нь мэдрэл, төгсөх ангид шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөлийг үзэж, оношлох юм” гэлээ. Ийнхүү бүтэн өдөр зөвлөлдсөн “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу парламент, Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллах юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.УЯНГА

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 51 (7295)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа

    Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа