• 0
  • 450

Д.Энхбат: E-Mongolia зөвхөн Засгийн газрын хөтөлбөр биш, үндэсний хөдөлгөөн болох хэрэгтэй

Д.Энхбат: E-Mongolia зөвхөн Засгийн газрын хөтөлбөр биш, үндэсний хөдөлгөөн болох хэрэгтэй

E-Mongolia төрийн үйлчилгээний платформыг цаашид ямар зарчмаар хөгжүүлбэл үр дүнтэй гэж бодож байна вэ?

E Mongolia платформыг Монгол Улсын төр өөрөө санаачлаад, том зорилгоо болгон манлайлаад, гол оролцогч болоод явж байгаа нь том давуу тал. Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг ажил хэрэг болгож чадаагүй улс орон багагүй байдаг. Том ажил учраас алдаа гарах нь зайлшгүй. Системийг хөгжүүлэх явцад бүртгэлийн мэдээлэлтэй холбоотой алдаанууд гарсан. Энэ бол цаад институт нь бэлэн байгаагүй, урт хугацааны төлөвлөгөө гараагүй байхад хөгжүүлж эхэлсэн, олон эрээвэр хураавар системийг нэгтгэж буй зэрэг хүчин зүйлстэй холбоотой. Хамгийн гол нь төрийн байгууллагуудын үүнд оролцох ажил, үүргийн хуваарь тодорхой биш байсан.

E-Mongolia үйлчилгээгээ нэгэнт нийгэмд хүргээд эхэлсний дараа энэ мэт алдаа гарч байгаа нь цаанаа шийдвэрүүд нь нэгдмэл байж чадаагүйн дохио юм. Энгийнээр хэлбэл, анхнаасаа том зураггүйгээр явж ирсэн.

Гэхдээ улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч энэ платформыг авч яваа хүмүүс нь илүү санаачилгатай, зүтгэлтэй байсны хүчинд ажил зогсохгүй урагшилсаар хүчээ авч өнөөдөр хүрсэн. Хэдийгээр бид алдааг нь яриад байгаа ч амжилт үүнээсээ 10 дахин илүү байгаа. E-Mongolia-гийн апп, ХурДан ТҮЦ машинаар бид маш олон ажлаа амар хялбараар амжуулдаг боллоо.

    Одоо бол E-Mongolia нийт гурван сая гаруй иргэндээ төрийн үйлчилгээг хялбар хүргэх хатуу зорилго тавьж буйгаараа бие даасан институт бүтэц болох шаардлагатай тулж байна. Үүний тулд дахин загварчлал хийж, систем судлал, систем архитектурын том мэргэжилтнүүдтэй ажиллах хэрэг гарна. Техник, программ хангамж, үйлчилгээ гээд бүх талаараа урт хугацааны зураглал, төлөвлөгөө гаргах хэрэгтэй болно. Энэ бол бараг хотын ерөнхий төлөвлөгөө гэдэгтэй адил түвшний ажил юм. 

Нэг анхаарах ёстой зүйл нь цахим шилжилтийг ажлын хуучин арга барил, хуучин технологийг автоматжуулаад, зөвхөн зардлыг нь бууруулж хийдэггүй.

Мэдээллийн технологийг зүйрлэвэл, чамд далавч өгвөл шувуу шиг амьдрах ёстой болохоос биш гоё далавчтай газрын амьтан шиг гүйгээд байж болохгүй. Жишээ нь, тендерийн тухай яръя. Өнөөдөр Монгол Улсын бараг бүх насанд хүрсэн хүн фэйсбүүкт, мэдээллийн нээлттэй орчинд байна. Гэтэл төр нь тендерийн материалаа нуудаг эсвэл ганц сонинд хэвлэх байдлаар хаалттай орчинд хийх тухай яриад байна. 
      Энгийнээр хэлбэл, цахим шилжилт бол мэдээллийн технологийн асуудал биш. Харин мэдээллийн технологи ашиглаж тухайн байгууллага, компани, салбарыг цоо шинэ түвшинд гаргах тухай юм. Цахим шилжилт нь автоматжуулалт, комьютержүүлэлт биш. Тиймээс цахим шилжилтийг компьютерын, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хийдэггүй. Тэд зөвхөн тусалдаг. Үүнийг төрийн институцуудыг, тэдгээрийн ажиллах процедуруудыг хариуцсан хүмүүс нь хийх ёстой. 

     Үүнийг авлигын асуудалтай холбож авч үзвэл авлигатай тогтолцоог компьютержуулаад авлига арилахгүй. Харин компьютерыг ашиглаад авлига үүсгэж болзошгүй процесс, процедурыг халж болно.

Тиймээс төрийн байгууллагуудын өнөө хүртэл явж ирсэн бюрократ тогтолцоог бүхэлд нь судалж, ангилж, нэг мөсөн цэгцлэх хэрэгтэй. Зөвшөөрлийн тоог цөөлж, цахимжуулж байгаа нь энэ чиглэлд хийж буй маш чухал алхам. 
       Яг энэ зарчмаараа төр өөрөө судалгаа хийдэг, төлөвлөдөг, шийдвэр гаргадаг, хэрэгжүүлдэг, хянадаг бүх процессыг өнөөгийн дижитал эринд шинээр загварчлах ёстой. Үүнийг англиар “Institutional building” гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол зөвхөн компьютерын тухай яриа биш. Тэр байтугай эдгээр процесс цаасан дээр хэрхэн явагдахыг хүртэл дахиж харах хэрэгтэй болсон. Үүний дараа л аль хэсэгт нь мэдээллийн ямар технологи ашиглахыг шийдэж болно. Өөрөөр хэлбэл, бидний өмнө цоо шинэ зорилтууд гарч ирж байна. Зорилтууд шинэчлэгдсэнээр одоо E-Mongolia апп-д байгаа зарим үйлчилгээ бүр хэрэггүй болж ч магадгүй. 

Үүнийг ойлгож, хэрэгжүүлж чадвал Монголын төр илүү оновчтой төлөвлөдөг, хурдан шийдвэр гаргаж үр дүнтэй хэрэгжүүлдэг, зөв оролцоотой болж ирнэ. Хэдийгээр жижиг улс ч гэсэн ингэж чадвал хурдаараа, бүтээмжээрээ хоёр том хөрштэйгөө өрсөлдөх боломж бүрдэнэ. Хурдан, бүтээмжтэй байвал мэдээж авлига, хүнд суртал алга болно гэсэн үг. Учир нь хойрго, ойлгомжгүй байдлаас авлига үүсдэг. Мэдээллийн технологийн Монгол шиг жижиг улсуудад томчуудтай өрсөлдөх давуу байдал олгож байгаа юм. Энэ шаансыг л бид ашиглах ёстой. 

Цахим шилжилтэд хувийн хэвшил яаж оролцвол оновчтой вэ?

Өнгөрсөн хугацаанд бид цахим засаглалын тухай ярихдаа үргэлж төрийн тухай ярьж ирсэн. Гэхдээ энд нэг чухал зүйл байнга орхигдож ирсэн нь энэ тоглоомд иргэд, төрөөс гадна Монголын олон мянган компани яаж оролцох ёстой юм бэ гэдгийг ярьдаггүй. Банк, санхүү, харилцаа холбооны томоохон компаниуд өөрийн асуудлыг шийдэхийн тулд тус тусдаа мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа ч тэдгээр хоорондоо хэрхэн харилцаж, хамтарч, яаж төрөлжиж, нэмүү өртөг бүтээх юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Үүнд төр нь яаж оролцож, мэдээллийн технологийн ямар бодлого хэрэгжүүлэх юм? 
      Дэлхийн ихэнх улс оронд энэ тал дээр хувийн хэвшил нь түрүүлээд Засгийн газар нь араас нь явдаг. Манай улсад төр нь түрүүлж байгаа нь муу биш, харин хувийн сектор хоцроод байгаа нь муу. Хятадын Алибаба-г харахад энэ улсын худалдааг цэгцэлчихлээ. Tencent нь WeChat-аараа дамжуулаад нийгмийн харилцаагаа өөрчлөх түвшинд ажиллаж байна. Бизнесүүд нь Засгийн газраасаа түрүүлж явдаг бөгөөд тэдний инновац нь иргэдийн амьдралын хэв маягийг өөрчилж байна. Түүнээс Засгийн газрын хийсэн ажлууд шууд иргэдийн амьжиргааг дээшлүүлж, өөрчилдөггүй.
     Монголын мэдээллийн технологийн салбар сүүлийн 30 жил хувийн хэвшлийн санаачилга дээр хөгжиж, ялангуяа банк санхүү, үүрэн телефон энэ салбарыг тэргүүлдэг. Товчхондоо, технологийн асуудлаа бид хурдан шийдэж чадаж байна. Хувийн хэвшлийн нэвтрүүлсэн үйлчилгээнүүд нь дандаа өөрийн бизнес, өнөөгийн цаг үе, дотоод боломжид тааруулж хийж байгаа юм. Тиймээс гол асуулт нь, хувийн хэвшлийн технологийг яаж улс орны хөгжлийн хүч болгож, яаж Монголын олон мянган компани, гурван сая хүнд, боловсрол, эрүүл мэнд, тээвэр холбоо зэрэг бүх салбарт хөгжлийн хүчин зүйл болгох юм бэ гэдэг нь чухал. Симфони хөгжмөөр зүйрлэвэл, бидэнд дундаа тоглох ноот хэрэгтэй. 

Хувийн хэвшлийн нэг асуудал нь хүн болгон өөр өөрийнхөө дууг дуулж байна. Харин одоо Монголын гурван сая хүн хамтдаа ямар дуу дуулж, ямар симфони хөгжим тоглох вэ, бид цахим шилжилтийг улс орны хөгжлийн бодлогод хэрхэн ашиглах вэ гэдэг нь чухал. Энэ л бидний яриад байгаа төрийн функц. Уг холбоосон дээр удирдлагын манлайлал хэрэгтэй.

Төр бүгдийг хийх шаардлагагүй, төрийн оролцоог 100 хувь байлгаад бүтэхгүй гэдгийг социализмыг туулсан бүх орны түүхээс харж болно. Энэ өнцгөөс авч үзвэл E-Mongolia бол цаашдаа зөвхөн төрийн хийх ажил биш болно. Төр зорилгыг нь тодорхойлоод, дүрмийг нь тогтоогоод, галыг нь асааж өгөх ёстой. Тиймээс E-Mongolia зөвхөн Засгийн газрын хөтөлбөр биш, үндэсний хөдөлгөөн болох ёстой.

Мэдээллийн технологийн салбар хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хомсдолтой байна. Үүн дээр яаж бодлогын хөшүүрэг бий болгох вэ?

Бусад орны мэдээлэл технологийн салбарыг дандаа хөрөнгө оруулагчид нь санхүүжүүлж, урагш нь түлхэж байдаг. Харин Монголын мэдээллийн технологийн компаниудад хөрөнгө оруулагч олддоггүй. Монголд өөрийн Уолл Стрийт байхгүй. Бид зөвхөн өөрийн эргэлтийн хөрөнгө эсвэл халаасны мөнгөөрөө л үйл ажиллагаа явуулдаг. Богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээр ийм салбар огт явахгүй. Монголд том банкнууд, гаднын хөрөнгө оруулалттай Мобиком зэрэг боломжтой компаниудын цахим хөгжил илүү сайн байна. Бусад нь мөнгөтэй бол ерөөсөө дутахгүй гэж боддог ч тэр боломж байхгүй. Монголын мэдээлэл технологийн эко орчны хөгжил сул учраас бид санаачилга, хурд алдаад байна. Монголд стартап компани байгуулъя гэхэд хөрөнгө оруулагч ховор, хууль эрх зүйн орчин төлөвшөөгүй.

      Мөн манайд мэргэжлийн боловсон хүчин алга. Дээд сургууль мэдээллийн технологийн чиглэлээр оюутнууд элсүүлэх нь багассан. Өмнөхөөсөө хамаагүй цөөрсөн. Гайгүй чадварлаг мэргэжилтнүүд нь гадагшаа явсан. Японд манайхаас зургаа дахин өндөр цалин өгч байна. Мөн Монголд хийх ажил, захиалга бага. Мэдээллийн технологийн гайгүй сайн залуус үндсэндээ өөрсдөдөө л ажил зохиож хэсэг явдаг. 

Дээрээс нь Засгийн газар мэдээлэл технологийн төслүүдээ гаднын компаниудад өгдөг. Энэ бол буруу бодлого, ер нь бол том алдаа. Технологийг гаднаас авч болно. Гэхдээ үүнийг төрийн яамд, түшмэд өөрсдөө биш төслийг хариуцаж авсан хувийн компани хариуцаж хийх ёстой. Гэрээний хугацаа дуусаад гаднынхан яваад өгнө. Харин дотоодын компани үүнийг чадахаасаа чадахгүй хүртэл хийгээд хөгжөөд явна. Тиймээс манай компаниуд, мэргэжилтнүүд тус бүртээ л зүтгэж байна. Харин энэ бүхнийг нэгтгэж том зорилтод хүргэх хүсэл зориг, хамтын тоглоомын дүрэм, орчин манайд бүрдээгүй байна. 
      Аливаа технологи эхэндээ үнэтэй. Харин зөв хийвэл яваандаа өгөөж нь зардлаа олон дахин нугална. Төрийн санаачилж буй дэд бүтцүүд байшингаар бол яс мод, суурь нь гэсэн үг. Гэхдээ үүнийг гаднынхнаар хийлгээд байх нь зөв зам биш. Асуудал нь нууц эсвэл аюултайдаа биш. Гол нь бидэнд дотоодын боловсон хүчин үргэлж хэрэгтэй болно. Нэг удаа гаднын хүмүүсээр хийлгэж болно. Харин байнга хийлгэж болохгүй. Нэгэнт манай хувийн сектор ажлаа сайн хийж байгаа бол мэргэжилтнүүд байна гэсэн үг. Хөрөнгө мөнгө багагүй орно. Тиймээс энэ дэд бүтэц орлогоо олдог байх хэрэгтэй. Үүнийг хувийн сектортой хамтарч байгуулаад, хамтарч ашиглаж байж шийднэ. 

Монголд мөнгө бий. Тэгээд ч зөв явбал энэ салбарын өгөөж угаасаа өндөр. Тиймээс цахим шилжилт хийхэд төр зөвхөн өөрийнхөө ажлыг хийнэ гэвэл асар их зардал гарна. Харин төр хувийн сектортоо үйлчилбэл мөнгөө амархан буцааж олно. Яам дотоод ажлаа сайжруулаад мөнгө олохгүй. Төрийн дэд бүтэц яаж мөнгөө буцааж олдог вэ гэвэл ихэнх хүчин чадлаа хувийн сектортоо үйлчилж, тэднийгээ урдаа барьж хөгжүүлж олдог. Төрийн мэдээллийн дэд бүтэц бол үндсэндээ төмөр зам, авто зам гэсэн үг. Түүн дээр аль болох олон хувийн секторын машин, үйлчилгээ явж гэмээнэ тэр дэд бүтэц ашгаа өгнө.

Эх сурвалж: Business.mn сэтгүүл 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    НӨАТ-ын супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

    НӨАТ-ын супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо