• 0
  • 647

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн “Нар шингэдэггүй юм” ном мэндэллээ

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн “Нар шингэдэггүй юм” ном мэндэллээ

Дэлхийн яруу найргийн өдөр 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр тохиолоо. Энэ өдөр “Шаравын Сүрэнжав” сангаас Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн “Нар шингэдэггүй юм” номын нээлт болов.

Номын нээлтэд Ш.Сүрэнжав агсны зээ, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Төмөртогоо, Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга П.Нямлхагва, гүйцэтгэх захирал О.Энхжавхлан нарын зочид болон бусад салбарын төлөөлөл оролцлоо. 

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг энэ үеэр “Орчин үеийн залуучуудад яруу найргийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү шилмэл шүлгүүдийн түүврийг хэвлүүлж байна” хэмээн онцлов.

Мөн “Шаравын Сүрэнжав” сангаас түүний уран бүтээлийг сурталчлан таниулах, яруу найргийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хийж буй зарим ажлыг танилцууллаа.  Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Шаравын Сүрэнжавын нэрэмжит дурсгалын цогцолбор байгуулах, МУИС-ийн Утга зохиолын тэнхимд нэрэмжит танхим бий болгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.

Мөн Ш.Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын уралдааныг таван жил тутамд зохион байгуулдаг бөгөөд 2028 онд Ш.Сүрэнжав агсны 90 насны ойгоор гурав дахь улсын уралдаан болох юм. Түүнчлэн Ш.Сүрэнжавын “Багш” найрууллын 40 жилийн ой ирэх онд тохионо гэдгийг дуулгалаа.

Номын нээлтийн үеэр их найрагчийн төрсөн дүү, түүхэн зургийн их мастер, Монгол Улсын Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүхийн шилмэл бүтээлүүдийг олон нийтэд танилцуулсан юм. Ш.Сүрэнжав нь 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрсөн. 1958 онд Налайх дүүргийн 9 дүгээр дунд сургуулийг төгсөн, 1958-1963 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги, 1979-1981 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцан төгсжээ.
 

Тэрбээр 1967 онд ЗХУ-ын телевизэд дадлагажиж ирээд 1979 он хүртэл Монголын радио, телевизэд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар, мөн МЗЭ-д мэргэжлийн зохиолч, Дуурийн театрт утга зохиолын эрхлэгч, 1990 оноос МҮЧЗХ-ны тэргүүн, тэргүүлэгч, хүндэт ерөнхийлөгч, АИХ-ын депутат, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол-Солонгосын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр тус тус ажиллаж байв. Түүний “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис” зохиолууд, “Гарьд магнай” (1983), “Тод магнай” (1990), “Цэц магнай” (1995), “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” (2012) уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, “Гоож-Нан-аа” дуулалт жүжиг, “Арав дахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээлүүд нь олон түмэнд танигдсан билээ.
Ш.Сүрэнжав “Нутгийн цэнхэр уулс” номоороо МЗЭ-ийн шагнал (1972), “Ерэн баатрын дууль”, “Багш” найраглалаараа БНМАУ-ын Төрийн шагнал (1988), Монгол Улсын Ардын уран зохиолч цол (1999), Донровын Намдагийн нэрэмжит шагналыг (2001) тус тус хүртсэн. 
“Шаравын Сүрэнжав” сан нь Монголын яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн бүтээл туурвил, нэр алдраа дуурсган үлдээсэн Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав хэмээх яруу найрагчийн үйл хэрэг, уран бүтээлийг залуу үед таниулах зорилгоор 2022 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

    Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

    Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

    Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

    Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

    АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

    Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

    Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Голын мөс цөмөрсөн хоёр дуудлага иржээ

    Голын мөс цөмөрсөн хоёр дуудлага иржээ