Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.03.25) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд малчдын хамтын үүсгэл санаачилгын байгууллага болох Малчин өрхийн анхдагч холбооны эрх зүйн байдлын талаар зохицуулсан бөгөөд зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, бэлчээрийг хамтран ашигладаг, газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 20-оос доошгүй малчин өрх нийлж, энэ холбоог байгуулахаар тусгалаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав. 

Тэрбээр, Анхдагч холбоо нь гишүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийн үйлчилгээг хүргэх; малын эрүүл мэнд, үржил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх, гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн 4 үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг илэрхийлж, зохион байгуулж оролцох юм. Бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажлыг хийхээр төсөлд тусгалаа гэв.

Хуулийн төсөлд “малчин өрх” гэж мал аж ахуй эрхэлж, мал, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг ойлгохоор тусгасан. Малчин өрх нь өөрийн болон бусдын өмчийн малыг малладаг байж болох бөгөөд малынхаа ашиг шимээр амьжиргаагаа залгуулдаг байх нь гол шалгуур болно. “Малчин өрхийн анхдагч холбоо” гэж сайн дурын үндсэн дээр, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэж,  энэ хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг ойлгохоор нэр томьёоны тодорхойлолтыг хийв. Бэлчээрийн газрын тухай ойлголт нь газрын хуулиар зохицуулах харилцаанд хамаарах тул “гэрээт бэлчээрийн газар” гэсэн нэр томьёог уг төсөлтэй хамт боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаж, анхдагч хуулийн төсөлдөө эшилж оруулав. Сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн малчин өрхийн анхдагч холбоотой гэрээ байгуулж ашиглуулж байгаа 4 улирлын бэлчээрийг хамааруулахаар тусгажээ. 

Малчин өрхийн холбоо нь гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд байх бөгөөд холбооны үйл ажиллагаанд баримтлах зарчим, дүрэмд тусгах асуудлыг төсөлд тусгайлан заасан аж.

Сумын малчин өрхийн холбоо нь тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа Анхдагч холбоодын гишүүнчлэлтэй байх ба тэдгээр анхдагч холбооны Ахлагч нараас бүрдэнэ. Аймгийн малчин өрхийн холбоо нь сумын малчин өрхийн холбоо бүрээс сонгогдсон 2 гишүүний төлөөллөөс бүрдэхээр, улсын хэмжээнд Малчин өрхийн нэгдсэн холбоо ажиллах, уг холбоо нь аймгийн малчин өрхийн холбооны дарга нараас бүрдэхээр тусгалаа. Сум, аймгийн болон малчин өрхийн нэгдсэн холбоо доод шатны холбоодын үйл ажиллагааг уялдуулан, зохион байгуулалтаар хангах, тухайн шатны бодлогын баримт бичиг, төрийн бодлого, үйл ажиллагаанд малчин өрх, холбооны эрх, ашиг сонирхлыг тусгах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх юм. 

Малчин өрхийн анхдагч холбоо нь суурь нэгж болохын хувьд бүх гишүүдийн хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид, Ахлагч гэсэн удирдлагын бүтэцтэй байх бөгөөд эдгээр институцын үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх, үүрэг, түүнчлэн гишүүнчлэлийн талаар төсөлд тусгайлан зохицуулсан аж.

Холбооны санхүүжилт нь гишүүнчлэлийн хураамж; хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт; хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого; гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж; хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэрээс бүрдэх ба түүнийг дээр дурдсан 4 үндсэн чиглэлийн үйл ажиллагаа болон дүрэмд заасан бусад үйл ажиллагаанд зарцуулахаар тусгажээ.

Мөн малчин өрхийн холбооноос төрийн байгууллага, албан тушаалтантай хэрхэн харилцах, холбоонд төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар төсөлд тусгасан аж.Түүнчлэн, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт дараах хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулжээ. Үүнд:

1/Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

2/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

3/Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай;

4/Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

5/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

6/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай;

7/Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай;

8/Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

9/Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай;

10/Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

11/Байгалийн ургамлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

12/Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

13/Тогтоолд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол/;

14/Тогтоолд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол/.  

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг d.parliament цахим хуудсанд байршуулсан ба иргэн та уг хуулийн төсөлтэй танилцах, зүйл, заалт тус бүрээр саналаа өгөх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Канад улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

    Канад улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо