Эрүүл мэндийн сайд С.Чинзориг элчин сайд Шэн Миньжуанийг хүлээж авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг элчин сайд Шэн Миньжуанийг хүлээж авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шэн Миньжуанийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд хатагтай Шэн Миньжуаныг Монгол Улсад ажиллах Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргээд хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин бэхжиж ирснийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сард Ковид-19-ийн халдвар дотоодод бүртгэгдсэнээр шинжилгээ хийх лабораторийн хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлэх шаардлага гарсан үед Элчин сайдын яамаар дамжуулж БНХАУ-аас дэмжлэг хүссэний дагуу манай улсад ПГУ лабораторийг буцалтгүй тусламжаар олгосон болон үүнээс хойш  олон удаагийн буцалтгүй тусламжаар Пи Си Ар лаборатори, эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг өндөр үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг илгээж цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ.

Түүнчлэн 2021 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун Синофарм үйлдвэрлэгчийн Вероселл технологийн Кор Ви вакциныг манай улсад хандивласныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахад бүрэн ашигласан. Мөн  Эрүүл мэндийн сайд БНХАУ-ын “Синофарм” групп, Бээжингийн Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй гурвалсан гэрээ байгуулж 4,0 сая тун вакциныг худалдан авч, насанд хүрсэн хүн амаа вакцинжуулсан. Эдгээр тусламж, дэмжлэг нь цар тахлын хүнд хэцүү үед Монгол Улсын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой үр дүнтэй байсан төдийгүй эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдолтой томоохон хөрөнгө оруулалт болсныг  тодотгов.

Хатагтай Шэн Миньжуань манай хоёр улсын хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш БНХАУ-аас Монгол Улсад сууж байгаа 18 дахь Элчин сайд бөгөөд анхны эмэгтэй Элчин сайд юм. Тэрбээр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын орлогч захирлын албыг хашиж байгаад манай улсад томилогдон ирсэн. Малайз, Индонези зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудад ажилласан туршлагатай дипломатч юм. Элчин сайд цар тахлын хүнд үед манай хоёр улс “Айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг” гэдгээр бие биедээ хандаж харилцан тусласныг онцлоод Монгол Улс 30 мянган хонь бэлэглэсэнд талархал  илэрхийлсэн.

Тэрбээр энэ өвөл Монголд төдийгүй Хятадын хойд нутгаар цас ихтэй, зарим газарт агаарын температур -50 хэм хүрч хүйтэрч өвөлжилт хүндэрсэн ч БНХАУ-ын Засгийн газар, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас Монгол Улсын зудтай аймгуудад тусламж үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу өнгөрсөн даваа гаригт МУЗН-ээр дамжуулан Төв аймгийн малчдад тусламжийг хүргэснээ ярьсан. Мөн ийм тусламжийг Өвөрхангай аймгийн цаг хүндэрсэн сумдын малчдад үзүүлэхээр болсныг ч дуулгав.

Уулзалтаар хоёр улсын харилцааны чухал хэсэг болсон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороо хооронд 2024-2027 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлахад бэлэн болсон болон манай талаас эмч, сувилагчийг урт, богино хугацааны сургалтад хамруулах, эмчилгээ оношилгооны шинэ технологи, арга зүйгээс суралцах зэрэг  олон чиглэлд хамтын ажиллагааг өрнүүлэхэд санал нэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх 55 дүрэм, журам батлаад байна

    Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх 55 дүрэм, журам батлаад байна