Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймаг, Хөтөлд ажиллав

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймаг, Хөтөлд ажиллав

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нар өчигдөр (2024.03.27) Дархан-Уул аймагт ажиллалаа.

Ургамал, газар тариалангийн хүрээлэнд болсон “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хуралд оролцох үеэрээ “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ТӨХХК)-ийн төлөвлөлт, судалгаа тооцоололтой танилцсан юм.

Орон нутгийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн үйл ажиллагаа 2021 онд зогссон байна. Дархан-Уул аймгийн засаг захиргаанаас тус төсөлд 180 га талбай ашиглуулахаар олгож, үүгээрээ компанийн 15 хувийг эзэмшсэн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат танилцуулсан юм. Гэвч Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК байгуулагдаж, дээрх орон нутгийн өмчит цогцолборын дэргэд 25 га талбайд ажиллах болсон нь ижил төрлийн үйл ажиллагааг зэрэгцэн явуулах боломжгүй нөхцөл бий болгосон гэж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага үзэж, гомдол гаргасан талаар тэрбээр ярив. Үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх хоёр жилийн хугацаанд “Дархан арьс ширний цогцолбор” ХХК цахилгаан дамжуулах дэд станц, цэвэрлэх байгууламж, үйлдвэрүүдийн гадна шугам сүлжээ, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлуудад Үндэсний аудитын газрын тогтоосноор нийт 41.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байжээ.

Орон нутгийн өмчит компани төслийнхөө санхүүжилтэд зориулан Хөгжлийн банкнаас 18.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь хүү, алдангитайгаа энэ оны хоёрдугаар сарын 01-ний 34.6 тэрбум төгрөгт болоод байгаа юм. Энэ асуудлыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жилд удаа дараа авч хэлэлцэн, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаас боломжтой хэсгийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн гүйцээж ажиллах талаар яриа хэлцэл хийж шийдвэрлэхийг чиглэл болгож байсан юм. Үүний дагуу “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК холбогдох ажлын хэсгүүдийг байгуулж, албан хэлэлцээр хийх, гүйцэтгэсэн ажлуудад үнэлгээ, тооцоолол хийх, өр төлбөр, хөрөнгө шилжүүлэх боломжийг судлах зэргээр ажилласныг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Жамуха дэлгэрэнгүй танилцуулав.

Хөгжлийн банк төслийн талбайд хийсэн дэд бүтцийн ажлуудыг зээлийн өр төлбөрт тооцон авч төрийн өмчит компанид шилжүүлэх хэлцлийг хийж байсан боловч “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-аас аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, төслийн 180 га талбайн га тутмыг 1.0 тэрбум төгрөгөөр үнэлж эзэмшлийн эрхээ шилжүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй санал тавьсан тул хэлцэл зогсжээ. Иймд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, цогцолборын 180 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг тус банк гаргасан байна.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд дээрх асуудалтай танилцсан уулзалтад дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн “Бурхантхясаат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбаатар оролцож, ажлын хөлсөө авч чадаагүйгээс 200 гаруй ажилтан, албан хаагчтай байснаас одоогоор 10 орчим хүнтэй үлдсэнээ ярьсан юм. Тэрбээр, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаярыг болон Дархан-Уул аймгийн удирдлагыг шүүхэд өгсөн байна. Харин Д.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг шүүхэд өгөөд байгаа аж. “Бурхантхясаат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбаатар, Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрт итгэж найдаад дээрх ажлуудыг авч хийсэн боловч эдүгээ дампуурахад хүрээд, орон гэрээ хүртэл зарж худалдсан тухайгаа өгүүлж, яахаа мэдэхгүй яваагаа хэлэв.

Дараа нь Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын багийнхантай уулзалт хийлээ. Төмөртэйн болон Төмөртолгойн уурхайгаас олборлолт явуулж, хаягдал төмөр хайлуулж ган үйлдвэрлэх үйл ажллагаа явуулж буй тус тус үйлдвэр 2022 онд нийт 105.9 тэрбум, 2023 онд 249.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол энэ онд 471.7 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байна. Тус үйлдвэрийг 2014-2022 онд QSC компани концессийн гэрээгээр ашиглаж байгаад төрийн өмчлөлд шилжүүлснээр эдүгээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, 2022 онд 1.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байсан бол 2023 онд 40.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга Н.Батбаяр танилцуулсан юм. Тэрбээр, уурхай болон үйлдвэрийн техник, тоног технологи, паркыг шинэчлэх, хүчин чадал болон нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн хоёр жилд хийсэн ажлуудыг дурдаж, аж йлдвэрий сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах Зөвлөл (ТУЗ)-өөр батлуулсан “Уул уурхай-Металлургийн цогцолбор” төслийнхөө талаар танилцуулав.

Энэ төслийн хүрээнд “Мини шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”, “Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээрийг 2026-2028 онд жил араалан ашиглалтанд оруулахаар тооцсон бөгөөд урьдчилсан үндэслэл, судалгаагаар шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтад 45.7 сая ам.доллар, нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэрт 285.7 сая ам.доллар шаардагдах аж.
Тус үйлдвэрийн охин компани болох “Хөтөл энержи дулаан” ХХК алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд 2018-2023 онд “Цемент шохой” ХХК-даа нийт 7.3 тэрбум төгрөгийн өртэй болоод байгаа юм. Энэ онд өр үүсгэлгүй ажиллах үүднээс дулааныхаа үнийг нэмсэн байна. Ингэснээр цаашид алдагдалгүй ажиллах боломжтой болсон гэж “Хөтөл энержи дулаан” ХХК-ийн захирал н.Мөнхбаяр танилцуулаад, үүсэж бий болсон өр. Авлагыг тэглэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн хувийн хэвшлийн компанийн менежментээр ажиллаж байх үед үүссэн татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг тус үйлдвэрийн санхүүгийн асуудал эрхэлсэн албан хаагчид тавьж байлаа.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд удахгүй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана гэдгээ хэлж, тус компанийн удирдлага, ажилчдын саналыг уламжлах, Байнгын хорооны шийдвэрээр холбогдох газруудад үүрэг чиглэл өгч ажиллахаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажил, тэдгээрийн хүрээнд явуулсан сонсголуудын үр нөлөөгөөр улсын төсвийн ихээхэн тэлж байгааг тэрбээр дурдаад, цаашид төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг улам бүр нэмэгдүүлэх шаардлага байгааг тэмдэглэсэн юм. Цементийн зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгаа нь компанид удирдлага, менежментээ сайжруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат онцлоод, гэрээт борлуулагчтай хамтран ажиллах боломжийг судлах нь зүйтэй гэсэн юм.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдийн хамт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал нар ажилласан юм. Үйлдвэрүүд болон Дархан арьс ширний цогцолборын төсөлд тулгамдаж буй асуудлуудын гарц шийдлийг зөв олж, хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг яам, холбогдох байгууллагад зөвлөмж болгов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна

    Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна