УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-г хүлээн авч уулзав

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-г хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат /2024.04.04/ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-тай уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” тул хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ.

Тэрбээр, манай хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Ардчиллын түншлэл” байгууллага, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2006 оноос хойш амжилттай ажиллаж ирснийг онцлов.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, манай хоёр улс хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг адилхан үнэт зүйлстэй ардчилсан орнууд тул цаашдаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд өөрийн зүгээс онцгой анхаарч, дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд, Нээлттэй дэлхий манлайллын төвөөс “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос хойш жил бүр Улсын Их Хуралд шинээр сонгогдсон таван гишүүнд АНУ-ын засаглалын систем, Конгрессын үйл ажиллагаа, мужийн хууль тогтоох, иргэний нийгмийн болон хууль, эрх зүйн салбарын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах боломжийг олгодог. 2022 оноос хойш энэ хөтөлбөрт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг хамруулдаг болсныг дурдаад тус хөтөлбөрийг энэ жил ч үргэлжлүүлэхээр болсныг дуулгав.

Түүнчлэн тэрбээр АНУ-ын Конгрессын сүүлийн 100 жилийн түүхэнд гишүүдийн тоонд өөрчлөлт ороогүйг дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоо 126 болж, шинээр байгуулагдах парламентын үйл ажиллагааны бэлтгэл ажлын туршлагаас хуваалцахыг хүслээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр 126 гишүүнтэй, Монголын парламентын түүхэнд бичигдэх шинэ танхим бүрдэнэ. Улсын Их Хурлын Тамгын газар нь парламентын хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд бэлтгэл ажлаа бүрэн ханган ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай зэрэг холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна. 126 гишүүнтэй парламент бүрдэх тул бид олон улсын парламентын сайн жишгүүдийг судалж, шинэлэг зохицуулалтуудыг төсөлд тусган ажиллаж байна. Тодруулбал, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд парламентад суудалтай нам, эвслийн бүлгийн саналаар мэтгэлцээн явуулах механизмыг нэвтрүүлэх, гишүүдийн тоо 126 болсонтой холбогдуулан нам, эвслийн бүлэг болон бусад гишүүдийн Улсын Их Хуралд авсан суудлын тоонд хувь тэнцүүлэн үг хэлэх, асуулт асуух хугацааг тогтоох зэргээр сахилга, хариуцлагыг нь сайжруулахаар бүлэг зохицуулалтыг тусгасан. Мөн Улсын Их Хурлын дарга шаардлагатай гэж үзвэл өргөн мэдүүлэхээс өмнө хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргуулах бөгөөд цаашлаад анхдагч хууль болон шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд тухай бүрд хууль зүйн дүгнэлт гаргуулах, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс хуулийн төслийн хэлэлцүүлгийн хугацааг тогтоох зэрэг онцлог зохицуулалтыг тусгаад байна гэв.

Мөн тэрбээр хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг хамруулах болсонд талархал илэрхийлээд цаашид олон талт сургалт, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтын төгсгөлд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимтай мэргэжил нэгтнүүдийн солилцоог өрнүүлэх, Конгрессын номын сангийн сайн туршлагыг нэвтрүүлэх, Хавай муж дахь Аюулгүй байдал судлалын Ази-Номхон далайн төв дэх сургалтад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны болон Тамгын газрын ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна