УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг өргөн мэдүүлэв

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийг өнөөдөр (2024.04.05) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн тухай

Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 6-д Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дээрх өөрчлөлттэй нийцүүлэхээр заасан. Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Тэрбээр, Улсын Их Хурлын үндсэн бүтцийг тодорхойлохдоо бүрэн эрхээ шинээр эхлүүлж байгаа Улсын Их Хурал бодлогоо тодорхойлж байх чиг хандлагыг харгалзан Улсын Их Хуралд зайлшгүй байх бүтцийг оновчтой, давхардалгүй байх зарчимд нийцүүлсэн гэв.

Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байхаар төсөлд тусгагджээ. Үүнд:

1.    Аж үйлдвэржилтийн бодлогын;

2.    Аюулгүй байдал, гадаад бодлогын;

3.    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;

4.    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;

5.    Ёс зүй, дэгийн;

6.    Инновац, цахим бодлогын;

7.    Нийгмийн бодлогын;

8.    Төрийн байгуулалтын;

9.    Төсвийн;

10. Хууль зүйн;

11. Эдийн засгийн.

Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж 25 хүртэл гишүүнтэй байхаар, ингэхдээ нэг гишүүн хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдахаар тусгасан байна. Гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн ажлын зааг ялгааг тодруулах зарим зохицуулалтыг шинээр оруулжээ. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдахаар, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүний хувьд эрхлэх асуудал нь хамаарах салбарын Байнгын хороонд харьяалагдахгүй байхаар төсөлд тусгажээ. Түүнчлэн нэг Байнгын хороонд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй байхаар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн нь Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй байх зохицуулалт төсөлд тусгасан байна. Мөн Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болох бөгөөд дэд хорооны гол үүрэг нь хяналт шалгалтын ажил байхаар төсөлд тусгав. Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн, Тогтвортой хөгжлийн дэд хороог хуулиар байгуулахаар, бусад дэд хороог Байнгын хорооны саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгуулахаар төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хорооны зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд түр хороог байгуулах хугацаа, байгуулж болохгүй нөхцөл, төсвийн харилцааг зохицуулахаар төсөлд шинэ зохицуулалт нэмжээ.

Хуулийн төсөлд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн талаар, Улсын Их Хурлын бие даасан байдлын баталгааг дээшлүүлэх хүрээнд, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн баталгаатай холбоотой зохицуулалтын хүрээнд, Улсын Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх хүрээнд, Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгох хүрээнд, мөн Улсын Их Хурал үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах хүрээнд тус тус нарийвчлан зохицуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн тухай

Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурал 1 танхимтай, 126 гишүүнтэй байхаар заасны дагуу чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцаанд зохион байгуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтүүдийг тусгах шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэр томьёог Үндсэн хууль, бусад хууль, монгол хэлний дүрэмд нийцүүлэх, жигдлэх, хууль зүйн техникийн шинжтэй засвар оруулах практик хэрэгцээ, шаардлагатай гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэг, 136 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилахаар тусгасан байна.

Мөн дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмыг тусгаж, нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн үе шатуудыг мэтгэлцэх зарчмаар явуулах зохицуулалтыг тусгасан байна.

Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатны зохицуулалтыг боловсронгуй болгож, Чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, түүнийг гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхойлж, хуулийн төслийг хэлэлцэх дарааллыг тогтоохдоо түүнийг өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан үздэг байх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг буцаах зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох Байнгын хороо хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль, тогтоолын төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, тухайн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шаардлагатай бүх хууль, зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх зэрэг асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг байх, Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй хуулийн төслийг тодорхой хугацааны дотор дахин өргөн мэдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан аж.

Мөн Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах зэрэг зохицуулалт тусгагдсан. Чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, дэг сахихтай холбоотой зарим зохицуулалтыг шинэчилжээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн тухай

Улсын Их Хурал 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон, Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцоотой байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын 2 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан батлуулахыг үүрэг болгосон.

2019, 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг чанаржуулах, үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилтыг ханган биелүүлэх, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийн хэрэгжилтийн шатанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, зөрчил, давхардал, хийдлийг арилгах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах практик хэрэгцээ шаардлага үүссэн.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг, 58 зүйлтэйгээр төслийг боловсруулжээ. 

Шинэчилсэн найруулгын төслийн зарим зүйл, заалтыг онцолбол, хуулийн 11.3-т заасны дагуу үүрэг чиглэл өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг Засгийн газар хагас жил тутамд Улсын Их Хуралд ирүүлдэг хэдий ч Байнгын хороод хэлэлцдэггүй, хугацаа тодорхой биш, хэзээ, хэрхэн хэлэлцэхийг хуульчлаагүй, тайлан нь зөвхөн үүрэг, чиглэл өгсөн заалтаар хязгаарладаг зэргээс хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурал хяналт тавих үр нөлөөтэй арга механизм болж чадаагүй байна. Иймд Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож хэлэлцэх, Улсын Их Хурлаас хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож, хэлэлцдэг байнгын шинжтэй механизмыг бий болгоно гэж үзжээ.

Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгосонтой уялдуулан сонсгол явуулах хүсэлт гаргах гишүүний тоо 9 байсныг 15 болгон өөрчилж, Түр хорооны бүрэлдэхүүнийг 7-31 гишүүнтэй байхаар заасан байна.          

Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглаварыг тогтоолоор батлах, ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх асуудлын нэгэн адил агуулга, хүчин чадлыг авч үзэж, холбогдох өөрчлөлтийг тусгажээ.    

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа бөгөөд уг хуулийн төсөлтэй хамт 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Олон нийтийн радио телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    СДМЭХ-ны нийслэлийн салбар холбоо хуралдаж, даргаар Б.Ану-Үжинг сонгов

    СДМЭХ-ны нийслэлийн салбар холбоо хуралдаж, даргаар Б.Ану-Үжинг сонгов