Ц.Даваасүрэн: Барилга, хот байгуулалтын салбарт бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөж байна

Ц.Даваасүрэн: Барилга, хот байгуулалтын салбарт бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөж байна

“БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2024” ОРХОН АЙМАГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
     Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” салбарын нэгдсэн арга хэмжээ Орхон аймгийн Уурхайчин соёлын төвд боллоо.


      Зөвлөгөөнд Төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, барилгачид, инженер, техникийн ажилтнууд, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болох нийт 400 гаруй хүн оролцож байна.
      Барилгын салбар тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх, хууль, эрх зүйн баримт бичгүүдээ шинэчилж, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа дээшлүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилтын дор энэхүү нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
     Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн зөвлөгөөнийг нээж, үг хэллээ.

Тэрбээр:
Барилгын салбарт 5418 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж, 110 мянга гаруй хүн ажиллаж байгааг цохон тэмдэглээд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын салбарт бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөж 2023 оны эцсийн байдлаар 79.1 мянган ажилтан, албан хаагчидтайгаар 7.5 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг гүйцэтгэж, 19 мянган айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан, шинэ хотуудын төлөвлөлтийг хийж, инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэн, газрын харилцааг цахимжуулж, Улсынхаа хөгжил цэцэглэлтэд үлэмж их үүрэг гүйцэтгэн ажилласаныг онцлов.
Тухайлбал: Нийслэл хотын хэт төвлөрлийг бууруулах, дагуул хотыг хөгжүүлэх хүрээнд “Шинэ Зуунмод” хотын Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгэн, Улаанбаатар хотын авто зам, тээврийн сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, голын дагуу үерийн гамшигаас хамгаалах арга хэмжээг сайжруулах “Сэлбэ сэргэлт” төсөл, “Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг тус тус боловсруулж дуусган санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа гэлээ. Мөн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд “Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны хороолол барих төслийг хэрэгжүүлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэн, Барилгын материалын чанарт тавих хяналтыг сайжруулах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтод “Барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лаборатори”-ийг ашиглалтад оруулсан зэрэг бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний мэдээллийг танилцууллаа.


Бодлогын шинэчлэлийн хүрээнд Бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Барилгын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот байгуулалтын тухай, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулахаар ажиллаж байна. Тухайлбал, салбарын хэмжээнд зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэх явдал хавтгайрсан байна. Гэтэл хариуцлага нь зөвшөөрлийн хуулийн дагуу хэдхэн сая төгрөгөөр торгохоор заасан.Энэ мэт эрх зүйн сул зохицуулалтаас болж хуулийн зөрчил газар авч байна. Үүгээр ч зогсохгүй иргэдээс захиалга авч ихээхэн хэмжээний хөрөнгө татчихаад барилгаа ашиглалтад өгөхгүй иргэдийг хуурч хохироох асуудал гарч тул хариуцлагын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр Барилгын хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна гэв. Мөн Барилгын салбарын норм, нормативын баримт бичгийг олон улсын жишигт хүргэх үүднээс норм, нормативын үндэсний хүрээлэн байгуулах саналыг Засгийн газарт оруулахаар ажиллаж байгаагаа салбарын сайд тэмдэглэв.
Барилгын салбар өндөр ашиг олох, мөнгө угаахад чиглэх бус иргэдийн аюулгүй амьдарч, ажиллаж хөдөлмөрлөх орчныг бүтээн байгуулахад чиглэх ёстой. Манай салбар цаг үеийн шаарлагад нийцсэн төлөвлөлт хийж, шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, ухаалаг ногоон, орчинг бүрдүүлэх шинэ зорилтууд тулгараад байна. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ нэгдэн зүтгэхийг хүсч, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
      “Аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагаа” уриан дор зохион байгуулж буй тус звлөгөөнөөр “Барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлого-бүсчилсэн хөгжил”, “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, цахим шинэчлэл”, “Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт”, “Барила байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”, “Орхон аймгийн бүтээн байгуулалт, аюулгүй орчин, цаашдын чиг хандлага”, “Аюулгүй барилга, аюулгүй орчин”, “Олон Улсын Фидик-ийн жишиг гэрээний онцлог” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Зөвлөгөөний төгсгөлд гарсан саналуудыг нэгтгэн багцалж, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шинэчлэл, үйл ажииллагааны чиглэлээр зөвлөмж боловсруулж батлууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнөөдөр Улаанбаатарт 10 хэм дулаан байна

    Өнөөдөр Улаанбаатарт 10 хэм дулаан байна