Х.Нямбаатар: Татварын өрийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцөнө

Х.Нямбаатар: Татварын өрийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцөнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар уулзалт хийлээ. Уулзалтад оролцож буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлаа нийслэлийн удирдлагуудад уламжиллаа.

Зочлох үйлчилгээний салбарын төлөөлөл н.Ганзориг:

-Энэ салбарын бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт маш их байна. ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын татвар, нийслэлийн албан татвар гэхчлэн маш олон төрлийн татварын дарамт байна. Үүн дээр нэмээд өндөр хүүтэй зээл, түрээсийн дарамтад өртөж байна. Жишээ нь, анх сарын 5 саяар түрээсийн гэрээ хийсэн ч 4 жилийн дотор сарын 18 сая төгрөг болж өссөн. Бүр 27 саяас 88 сая хүртэл түрээсийн төлбөрөө нэмсэн жишээ ч бий. Түрээсээ төлж чадахгүй бизнес нь дампуурч байгаа аж ахуй нэгжүүд их байна. Энэ зөвхөн нэг байгууллагын асуудал биш. Улсаараа  хөгжлийн доройтолд орж байгаа хэлбэр шүү. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ийм дарамтад өртөж дампуурвал улсын эдийн засаг, татварын орлогод томоохон хүндрэл учруулна.

“Блүфин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уянга:

-Татварын өрөө тэглэсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл сунгана гэх асуудал бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Бид 100 хувь хүчин чадлаараа ажиллаад энэ татварыг төлөхгүй, зугтаагаад байгаа юм биш. Ковидын нөлөөнөөс үүссэн эдийн засгийн хүндрэлээсээ одоо ч гарч чадахгүй байна. Ажиллах хүчний хомсдолоос үүдэлтэй цалингийн зардлын нэмэгдэл, цахилгааны хязгаарлалт ч үүнд нөлөөлж байгаа. Өчигдөр л гэхэд эд цайны цагийн үеэр буюу 11:00-15:00 цагийн хооронд бүтэн дөрвөн цаг цахилгаан хязгаарласан. Өмнөх долоо хоногт нь 10:00-17:00 цагийн хооронд цахилгаан тасалсан. Үүнээс үүдэж өдрийн орлогынхоо 60-70 хувийг алдахаас гадна цалингийн зардал, түрээсийн зардал зүгээр урсаж байх жишээтэй. Энэ мэтчилэн асуудлаас үүдэж татварын өртэй болсон газрууд их бий.

Монголын Ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх:

-Манай салбарт 4000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 55000 хүн ажиллаж байна. Холбооны зүгээс цар тахлын дараа НЗДТГ хамтран нэлээдгүй ажлыг хийж байгаа. Тухайлбал, зочлох үйлчилгээний салбарыг үе шаттайгаар нээж, гудамжны буюу явуулын хоолны соёлыг түгээж, 50 аж ахуйн нэгжийн 50 тогоочийг гадаадад мэргэшил дээшлүүлэх боломжоор хангах гэхчлэн олон ажил хийж байна. Харин одоо бидэнд татварын өрнөөс шалтгаалсан тусгай зөвшөөрлийн асуудал тулгамдаад байгаа. Мөн хуучны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Сүүлийн 10 жилийн турш хаягжилттай холбоотой дөрвөн шийдвэр гарсан. Үүнээс шалтгаалж хэдэн саяар дахин дахин хаягаа өөрчлөх шаардлага үүсдэг. Тиймээс нэг стандарт тогтоож өгөөрэй. Мөн шийдвэр гаргахаасаа өмнө иймэрхүү байдлаар мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэйгээ зөвлөлдөж байгаасай гэж хүсэж байна.

Зочлох үйлчилгээний салбарын төлөөлөл н.Бат-Ирээдүй:

-Бар, ресторан, караоке, кофе шоп ажиллуулахын тулд мэргэжлийн өндөр түвшний гал тогоотой байна гэдэг. Үүнээс болж олон аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авч чадахгүй байна. Зөвхөн тусгай зөвшөөрөл авахын тулд огт ашиглагдахгүй 30-40 сая төгрөгийн гал тогооны төхөөрөмж авч байна. Гэвч үүнийг шөнийн цагаар ашиглах тогооч нарын боловсон хүчин дутмаг, зах зээлийн эрэлт бага байна. Тиймээс уг стандартаа эргэн харахыг хүсье.

Энэ мэтчилэн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд татварын өр, тусгай зөвшөөрлийн хязгаарлалт, хаягжилт, боловсон хүчин, төрийн хяналт шалгалт, хүнд суртлын талаар санал бодлоо хуваалцаж байлаа. Хотын дарга бизнес эрхлэгчдэд тулгамдаад буй асуудлуудыг сонсож, газар дээр нь боломжит шийдлүүдийг танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Хуучны байрнууд буюу дахин төлөвлөлтөд орохоор тогтоогдсон байршлуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нар түр хугацаанд сунгаж, Ковидын дараа эдийн засгийн хямралаас гарах гэж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлагагүй хяналт шалгалт хийхгүй байхыг төрийн албан хаагчдад уриалмаар байна. Мөн мэргэжлийн гал тогоотой байх гэх стандарт, дүрэм байхгүй. Харин “халуун, хүйтэн хоолоор үйлчилнэ” гэж хуульд тусгасан. Шөнийн цагаар баар, караокегоор үйлчлүүлж буй иргэд хүргэлтийн хоол захиалаад идэх боломжтой. Тиймээс дээрх стандартад баригдалгүй тусгай зөвшөөрлөө сунгуулж болно. Үүн дээр холбогдох төрийн байгууллагууд уян хатан хандах ёстой. Татварын өртэй холбоотой асуудлыг холбогдох төрийн байгууллагуудтай ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал, татварын өрийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрлийг олгох асуудлаар Татварын ерөнхий газар, Сангийн яамтай зөвшилцөнө. Дээрх байгууллагуудын зүгээс уг асуудлыг дэмжвэл тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нар олгоно гэв.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлд харьяалагддаг хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд хуваарилсан. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас эхлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлээд буй. Цаашид дүүрэгт төвлөрч буй зарим аж ахуйн ажлыг хороодод хуваарилж, төрийн үйлчилгээг хүнд суртал багатай, хурдан шуурхай хүргэхэд анхаарч байгааг нийслэлийн удирдлагууд онцолж байлаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв