Г.Занданшатар: Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын боломжийг бий болгох хэрэгтэй

Г.Занданшатар: Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын боломжийг бий болгох хэрэгтэй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монгол Улсын багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Их хурал өчигдөр Төрийн ордонд эхэлж, сургуулийн өмнөх, ерөнхий болон насан туршийн, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаан хийсэн бөгөөд салбар хуралдаануудаас гарсан саналыг нэгтгэн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, шинээр батлан мөрдүүлж буй Боловсролын багц хууль нь монгол хүний сурч, боловсрох үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх чиглэлд бодитой дэвшил гаргана гэж үзэж байгаагаа онцлоод, ялгаатай хэрэгцээ, орон зай, байршлаасаа үл хамаарч хүн бүрд сурч, хөгжих тэгш эрх, боломжийг бүрдүүлэх талаар хуульд тусгасан зохицуулалтуудыг танилцуулсан юм.

Тэрбээр, багш, боловсролын байгууллагын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах асуудлыг багц хуулиар шийдэж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын зарчим үйлчилж байхаар өөрчилсөн гээд, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын захын дүүргүүдэд багшийн хомсдол нүүрлэж, тогтвортой ажиллах багш цөөрчээ. Энэ нь багш нарын нийгмийн хамгаалал, цалин хөлс бага байгаатай холбоотой. Одоо үүнийг засаж залруулах ёстой. Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, ажилласан хугацаанаас нь хамааруулан нэмэгдэл тэтгэмж олгохоор хуульд заасан гэлээ.

Мөн тэрбээр, боловсролын салбарт Үндэсний баялгийн сангийн хуримтлал хуваарилагдах ёстой гэж үзэж байгаагаа дурдаад, тухайлбал, ЭЕШ-д 700-гаас дээш оноо авсан сурагчийг тэтгэлэгт хамруулах, багшийн хөгжлийг дэмжих, туслах багшийг багш болгох, магистр, докторт сурах багшид зээл олгох зэрэг олон боломж бийг нэрлэв. Дэлхий дахин өнөөдөр боловсролын өөрчлөлт шинэчлэл, хувиргалт, шилжилтийн тухай ярьж байгааг Улсын Их Хурлын дарга чухалчилж, энэхүү шинэчлэлт өөрчлөлтийн чиг хандлага нь, нэгдүгээрт, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын боломжийг бий болгох, хоёрдугаарт, салбарын хөгжлийн алсын хараатай, ирээдүйд чиглэсэн урт хугацааны бодлого, стратегийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх, гуравдугаарт, багшийн үйл ажиллагааг шинэ эрин зууны мэдлэг, мэдээлэл, технологийн дэвшил, инновацын шаардлагад нийцүүлэхийг зүй ёсоор шаардаж байна гэсэн юм.

Эдүгээ багшийн хөдөлмөрийг эрс өөрчилж байгаа технологийн дор хаяж хоёр томоохон нээлт бий болсныг тэрбээр хэлсэн үгэндээ онцолж, “Нейросайнс” буюу тархи судлалын мэдлэгийг багш нар эзэмшсэнээр сурах үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр өгөөжтэй болгох боломж бүрдэж байгааг болон “AI” буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар их өгөгдөлд хуримтлагдсан мэдлэгийн сангаас зөв, цэгцтэй, онолын боловсруулалт хийж, олон талаас нь авч үзсэн мэдээллийг асар хурдтайгаар шүүрдэн авах боломжтой болж байгааг жишээлэн ярив.

Технологийн дэвшил, цахим шилжилтийг сургалтын үйл явцдаа хэрхэн амжилттай хэрэглэхээс манай боловсролын ирээдүй шууд хамаарна гэдгийг Улсын Их Хурлын дарга эцэст нь онцлон тэмдэглээд, Их хурлын үйл ажиллагаа болон Монголын багш нарын эрхэм үйл хэрэгт амжилт хүслээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна

    Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна