Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хамт олон, үе үеийн багш, ажилчид, төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж, энэ онд гэхэд л энэ салбарын санхүүжилтыг өмнөх жилүүдээс 73 хувиар нэмж, 14 орчим тэрбум төгрөг болгосныг тэмдэглэв. Ойрын 2-3 жилд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулах шийдвэр гарч, шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны төсөвт тусгахаар болсныг хэллээ.

Ерөнхийлөгч мөн тус төвд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж, тавилгыг төвийн хамт олонд хүлээлгэн өгөв. 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг 58 дугаар цэцэрлэгт нийлүүлсэн нь “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн суурь болсон түүхтэй.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 1,500 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.

Тус төв хүүхдүүдийн амьдрах өрөөнөөс гадна номын сан, эмнэлэг, сэтгэл зүй, компьютер, гар урлал, зураг, спортын дугуйлан зэрэг хүүхэд багачуудын хөгжих, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, нөхцөл бүрдүүлсэн тухай захирал М.Өлзийчимэг танилцууллаа. Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамруулах, хоол хүнсний норм, нормативыг нэмэх зэрэгт анхаарахыг хүсэв.

Цаашид хүүхдүүдийг асрамж, халамжийн төвд бус, аль болох эцэг, эхтэйгээ  хамт амьдардаг байх хууль, эрх зүйн болон бусад  орчин, нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.

Ирэх оноос сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулан, хүүхэд бүрд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг бүрэн хүргэхийн зэрэгцээ хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болсныг тодотголоо.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2024.09.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэж байна. Засгийн газрын 2024 оны 121 дүгээр тогтоолоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д өөрчлөлт оруулсан.

Энэ дагуу төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхэд бүр данстай болсон бөгөөд 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд мөнгөнийхөө 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг өөрөө захиран зарцуулж байна. Хүүхдийг 16 нас хүрснийх нь дараа хадгаламжийн дэвтрийг нь өөрт нь өгч байх юм.

Улсын хэмжээнд 29 төвд 900 гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр төвийн гурав нь улсын төсвийн, 26 нь олон улсын болон төрийн бус байгууллага, хувь иргэний санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЁЗСХБХ: “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ

    ЁЗСХБХ: “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ