ТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

ТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.17/ хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нараас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Монгол Улс хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр дундаа оёдлын салбарыг дэмжих бодлогын хүрээнд 2005 оны 03 сарын 18-ны өдөр Гаалийн тариф, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, мөн хуулиар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлж, салбарын аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж байсан туршлагатай. Уг хуулийг 2016 онд хүчингүй болгосноор салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд татвар, санхүүгийн дарамт нэмэгдсэн төдийгүй үүнийг дагасан бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, ажлын байрны тоо, зах зээлд эзлэх хувь хэмжээ буурсан үзүүлэлттэй байна гэж танилцуулгад дурдсан байв.

Дотоодын бэлэн хувцасны хэрэглээний найман хувийг хангаж буй оёдлын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, цаашлаад экспортын бэлэн хувцасны төрөл хэмжээг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, салбарын хөдөлмөр эрхлэгчдийн татвар, санхүүгийн дарамтыг бууруулж, олон эерэг үр нөлөөг бий болгох зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төсөл нь 3 зүйлтэй. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт” гэсэн 38 дугаар зүйлд 38.1.23 дахь заалтыг нэмж, оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх, 2 дугаар зүйлээр гаалийн татвараас чөлөөлөх оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалын жагсаалтыг Засгийн газар батлан зохицуулахаар тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ оёмол үйлдвэрийн үндсэн хөрөнгө болох үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг  судалж үзэх нь зүйтэй  гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон хэмжээний эргэлт хийх зайлшгүй шаардлагатайг дурдаад импортоор бүх төрлийн даавуу болон даавуун бүтээгдэхүүнээ авдаг манай улсын хувьд ажлын байр нэмэгдэхгүй байна. Эмэгтэйчүүд олноор ажилгүй байгаа тул 45 хоногийн сургалт, дамжаанд суулгаад оёдолчин болох бүрэн боломжтой. Тийм учраас энэ асуудалд томоохон эргэлт гарна гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хөнгөн үйлдвэрлэлээ дэмжих бодлогоо гаргаад явуулахгүй бол энэ байдал цаашаа явахгүй. Цаг алдахгүйн тулд ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр юм уу эсвэл төсвийн тодотголоор асуудлыг шийдэх боломжтой гэсэн байр суруийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлье, бүтээгдэхүүнээ үнэд хүргэе гэвэл боловсруулах түвшний үйлдвэрлэлийн хурдцыг нэмэгдүүлэх асуудал гарна. Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байж, улс орны эдийн засгийн өсөлт дотоодын хэрэглээгээ хангах цаашлаад ажиллах хүч нь эдийн засагтаа тодорхой хувь нэмрээ оруулан амьдралын чанараа дээшлүүлэх боломж бүрдэх юм. Иймд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэний дараа хэлэлцүүлгийн явцад асуудлаа нарийн нягталж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байсан юм. 

Ингээд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нь дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд таницлуулахаар болов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс гаргасан “төслийн 1 дүгээр зүйлийн автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал гэснийг автомашины нүүрсэн яндан, катализатор, тэдгээрийн эд анги, хаягдал өөдөс гэж өөрчлөх” гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Манай улсад гепатитын вирусийн халдварын тархалт өндөр байгаагаас элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд болон нас баралтын түвшнээр дэлхийд дээгүүрт орж байна. Тэр дундаа гепатитын B, Д вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг гэсэн нотолгоо байдаг. Манай улсад ДЭМБ-аас 1995 онд хийсэн судалгаагаар гепатитын Д вирусийн халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн.  

Гепатитын Д вирусийн халдварыг эмчлэхэд Булевиртид эм үр дүнтэй байна гэж үзэж байна. Энэ ам нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй. Эмийн чанар, аюулгүй байдлын хатуу зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас Булевиртид эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс Булевиртид эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын  B, Д вирусийн эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. Гэвч гепатитын B, Д вирусийн эмчилгээнд хэрэглэх Булевиртид эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус эмчилгээ шаардлагатай иргэд эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэж танилцуулгад дурдсан байв.

Мөн Эрүүл мэндийн яамнаас Булевиртид эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна. Элэгний Д вирусийн эмчилгээг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэвч энэ эмийн сарын эмчилгээнийх нь зардал өндөр тул иргэдийг санхүүгийн ачааллаас нь хөнгөлөх зайлшгүй шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нэлээд үр дүнгээ өгсөн. Энэ хүрээнд Монгол Улсын 2023 оны төсөв батлахдаа Улсын Их Хурлаас иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гепатит Д вирустэй тэмцэх үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд гурван тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэнийг дурдаад үр дүнгийн талаар тодруулав.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, 2023 онд батлагдсан төсвөөс Д вирусын эмчилгээний эм болох интерфероныг иргэддээ төлбөргүйгээ хийе гээд 9 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарласан. Үлдсэнээр нь аймаг, орон нутгуудад элэгний Д вирусийг оношлох, шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх болон ХӨСҮТ дээр Д вирусийг оношлох, тоолох тоног төхөөрөмж авахаар зарцуулсан. Иргэдийн зүгээс интерфероны эмчилгээг гаж нөлөө нь өндөр байна гэсэн үг хэл гаргасан тул эмийн худалдан авалтын үйл ажиллагааг зогсоосныг дурдав. Мөн тэрбээр, "Сангийн яамтай бид ярилцаад хуулийн төсөлд АНУ-ын “Gilead Sciences Inс” компанийн Булевиртид эм гэж тодорхой  нэр, хугацаатай бүтээгдэхүүн зааж оруулах нь зүйтэй гэж үзсэн" гэв.  

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Х.Баделхан гишүүн танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Элэгний Д вирустэй иргэд эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. АНУ-ын “Gilead Sciences Inс” компанийн Булевиртид эмийг иргэдийн санхүүгийн дарамтаас чөлөөлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьсан гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  

Хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын тайланг хаалттай горимоор хэлэлцэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод өдөртөө 10 хэм дулаан

    Улаанбаатар хотод өдөртөө 10 хэм дулаан