Э.Батшугар: Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоог өөрчилж, дэлхийн санхүүгийн зах зээлийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй

Э.Батшугар: Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоог өөрчилж, дэлхийн санхүүгийн зах зээлийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй

Монголбанкнаас хар жагсаалтад орсон зээлдэгч нарыг өршөөсөн тогтоол гаргасан. Учир нь хэрэглээний зээл бол амьдралд тохиолддог зүйл. Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлээ төлөхгүй байгаа, зориулалтын бусаар ашигласан зээлдэгчийг хэрэглээний зээл авсан  иргэдтэй адил өршөөл үзүүлэх нь буруу. Иргэдийн санхүүгийн эрх чөлөөг боомилсон энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна. 

Манай улсын Зээлийн мэдээллийн сангийн хууль 2011 онд батлагдаж,  13 жилийн хугацаанд банк санхүүгийн салбар хэд дахин тэлсэн. Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоонд алдаа доголдол, шударга бус зүйл байна. Жижиг зээл авсан  зээлдэгчдийг том системд эрсдэл авчрах зээлдэгчтэй адилхан санхүүгийн зургаан жилийн ял үүрүүлдэг. 

Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуулиудад суралцахаар хоёр сая төгрөгийн зээл авсан оюутнууд цар тахлаас болоод ажлын байр олдохгүй зээлээ төлж чадаагүй тохиолдолд  зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулдаг.  Харин хэдэн мянган долларын зээл авч, гадаадад суралцсан зээлдэгчдийг зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад  оруулахгүй байгаа нь шударга бус байна. Тиймээс зээлийн мэдээллийн сангийн аргачлал, тогтолцоог өөрчлөх цаг нь ирсэн. Дэлхийн санхүүгийн зах зээлийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй байна. 

Мөн зээлээ хугацаанд төлж байгаа хариуцлагатай иргэд, аж, ахуй нэгжүүдийн зээлийн  хүүг бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг уян хатан болгох урамшууллын тогтолцоо шаардлагатай байна. Санхүүгийн хариуцлагатай иргэдийг  Монгол Улсад бий болгохын тулд  зээлийн мэдээллийн сангийн үнэлгээ онооны систем буюу кредит скоринг, эрсдлийн үнэлгээний систем рүү шилжих нь чухал. Эцсийн үр дүнд эдийн засаг, санхүүгийн хүртээмжийг нэмэгдэх юм

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:
-Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох,  иргэдэд ээлтэй,  хариуцлагатай зээлдэгчдийг  төлөвшүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг  дээшлүүлэх асуудлаар  УИХ-ын гишүүн Э.Батшугар   хэд хэдэн удаа бодлогын асуудал дэвшүүлж, Монголбанкинд ажилласан. Үүний дараа Монголбанкнаас  2024.1.1-ний өдрийн байдлаар  анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлийн ангилалтай боловч зээл нь бүрэн төлөгдөж дууссан  зээлдэгчийн зээлийн мэдээллийн сангийн  мэдээллийг Монголбанкны   зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх шийдвэр гаргасан. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар Боловсролын мэдээллийн сантай холбоотой  мэдээллийг хөндөж байна. Дотоодын их, дээд сургуульд зээл авч суралцсан оюутнуудын зээлийг боловсролын  зээлийн сангаас Зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг. Энэ хүрээнд  2018-2023 онд 24.573 оюутны зээлийн мэдээллийг дотоодын  зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн.  

Гадаадад боловсролын  зээлийн сангаар суралцсан зээлийг  боловсролын зээлийн сан нийлүүлээгүй. Ер нь  гадаад, дотоод гэж ялгалгүй төрийн болон тусгай сангуудаас зээл авч байгаа зээлдэгчдийн мэдээллийн  материаллыг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх нь ёс зүйтэй, шударга  юм.

Мөн Зээлийн мэдээллийн сан иргэдэд ээлтэй хариуцлагатай зээлдэгчдийг төлөвшүүлэх чиглэлээр зээлдэгчдийн онооны системийг оруулах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Энэ тал дээр Монголбанк зээлдэгчийн оноо нь бодогддог, зээлийн  хүү, эрсдэл нь тодорхойлогддог системийг төлөвшүүлэх дээр цаашдаа анхаарч ажиллана.

Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоёр компани байгаа. Энэ хоёр компанийн   бизнес үйл ажиллагааны төлөвлөгөөнд зээлдэгчдийн  оноог бодох систем нэвтрүүлж, үйл ажиллагааг тэлээд явна.  УИХ-ын гишүүн Э.Батшугарын хэлж байгаа бодлогын саналуудыг   Монголбанкны зүгээс дэмжиж байгаа. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно

    Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно