Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.04.25) хуралдаан гишүүдийн ирц бүрдэснээр 10 цаг 35 минутад эхэлж, 18 асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Эхлээд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Аюулгүй байдал, гадаа бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ тус тус танилцууллаа.

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд хэрэгжүүлж байгаа хэмээн танилцуулав. 2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-ийн Ерөнхий ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар батлагдаж, эхний 20 орон нэгдэн орсноор 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүчин төгөлдөр болсон Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц нь НҮБ-аас дээд боловсролын салбарыг хамарсан дэлхийн хэмжээний анхны гэрээ юм байна. 2024 оны 3 дугаар сарын байдлаар Япон, Франц, Норвег, Швед, Их Британи зэрэг 28 улс нэгдэн ороод байгаа юм байна.

Энэхүү конвенцод нэгдэн орсноор улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, зайн хэлбэрээр суралцаж эзэмшсэн мэргэжлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог байна.

Энэхүү конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс дэлхийн улс орнуудтай дээд боловсролын салбарт хамтран ажиллах, бүс нутаг хоорондын инновацыг дэмжих, дээд боловсролын салбар дахь олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд хувь нэмрээ оруулахаас гадна дээд боловсролын салбарт чанарын баталгаажуулалтын тогтолцоо, соёлыг төлөвшүүлж, чанарын баталгаажуулалтын найдвартай байдал, уялдаа холбоо, чадавхыг бэхжүүлэх боломж бүрдэх аж.

Энэхүү төслийг баталснаар 2023 оны хаврын чуулганаар шинэчлэгдэн батлагдсан Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг баталгаажуулах, бүртгэх, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх, судалгаа, үнэлгээ хийх, баталгаажуулах, сантай байх чиг үүргийг боловсролын чанарын баталгаажуулалт магадлан итгэмжлэлийн байгууллага хариуцан ажиллах юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж эцэслэн батлуулахыг дэмжсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын танилцуулга болон Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар явуулахаар  Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэлээ.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг   танилцууллаа.

Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн 2-т Засгийн газар нь “шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний зорилтод “Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор судалгаа, хөгжүүлэлт, инновацын санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоо бүхий төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн түншлэлийн таатай орчныг бүрдүүлэх”-ээр заасан байдаг. Улсын Их Хурлаас анх 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг анх баталж, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж ирсэн хэдий ч өнөөдрийн эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байгаа шинжлэх ухаан, технологийг хөгжил, бодлого, чиглэл, түүний үйл ажиллагааны удирдлага, менежмент, хатуу болон зөөлөн дэд бүтэц, хүний нөөцийг удирдахад энэхүү хуулийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалт, хэм хэмжээний заалт бүрэн хамарч чадахгүйд хүрсэн болохыг танилцууллаа.

Энэ хугацаанд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон тооны бодлого, эрх зүйн баримт бичгийг Улсын Их Хурал, Засгийн газраас батлан хэрэгжүүлсэн боловч хөрөнгө санхүү, хүний нөөцийн хомсдол, салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтын тогтолцоо оновчгүй байсан. Шинжлэх ухаан, технологийг зөвхөн нэг салбарын асуудал мэтээр зохицуулж ирсэн.

Тус салбарын үр дүн, нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хязгаарласан, хөгжлийн урт, дунд хугацааны баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, зорилт, үр дүндээ хүрэхгүй байх гол шалтгаан гэж дүгнэж байгаа аж. Иймд Монгол Улсын үндсэн хуулийн дээрх заалт, Улсын Их Хурлаас баталсан дунд, урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хэмээн Л.Энх-Амгалан сайд тэмдэглэв. Дээр дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан технологийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологийн инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа аж. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж ил тод байдал хангагдаж санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ гэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд үзэл баримтлалын хүрээнд дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Валютын хадгаламж 2024 оны 3 дугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар буурчээ

    Валютын хадгаламж 2024 оны 3 дугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар буурчээ