Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм

Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм

Нийслэлийн МАН-ын хороо 1925 оны дөрөвдүгээр сарын 27-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 99 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Нийслэлийн МАН-ын хорооны удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд нийслэл, дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, ИТХ-ын төлөөлөгчид, төрийн бус байгууллагуудын дарга, тэргүүлэгчид зэрэг 700 орчим хүн оролцов.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар: “Одоогоос 103 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, бүрэн эрхт байдлаа хамгаалах үйлсэд нэгдсэн цогтой залуус үзэл санаагаа нэгтгэн МАН-ыг байгуулсан түүхтэй. Улс орныхоо хөгжлийн төлөөх тэмцэл, зүтгэлийн манлай болж ирсэн Нийслэлийн МАН-ын хороо 99 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. МАН бол уламжлал, шинэчлэлээ хослуулсан улс төрийн ууган хүчин.  Энэ улс төрийн байгууллагын ачааны хүндийг намын анхан шатны байгууллагад ажилладаг гишүүд маань нуруундаа үүрч яваа. МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм. Иймээс үнэт зүйлээ эрхэмлэж, аливаад уламжлал, шинэчлэлийг хослуулж, залуу, дунд, ахмад үеийн хэлхээ холбоог хангаж ажиллах нь чухал. Энэ бүхэн бол 100 жилийн түүхтэй манай намын соёл. Миний бие Хотын даргаар ажиллах хугацаандаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 8500 гаруй гарааш, 87 км хашааг буулгасан байна. Мөн хууль бусаар олгосон болон зөрчилтэй 1015 га газрын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нийслэлийн мэдэлд эргүүлэн авсан. Энэ ташрамд, Хотын дарга Х.Нямбаатарт төрийн залгамж халаа, бодлогын бичиг баримтыг үргэлжлүүлэн ажиллаж байгаад, мөн нийслэлийн засаглал, тохижилт, үйлчилгээг сайжруулах, эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг зоригтойгоор хийж байгаад талархал илэрхийлье” хэмээлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч,Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар: “Улаанбаатар хотын дулааны үнэ дэлхийн бүх хотоос хамгийн хямд байна. Тодруулбал, нэг ам метр талбайн дулааны үнэ 506 төгрөг байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дулааны шугамаа дагасан нягтаршил хотын төвд бий болсон. Энэ нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан. Мөн сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засаг тэлж байгаа учраас нийслэлийг зорих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр нийслэлийн түгжрэл, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудал улам бүр толгойны өвчин болж байна.

Би Хотын даргын ажлаа аваад удалгүй Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Улаанбаатар хот хоёр сая орчим хүн амтай хэрнээ лаг боловсруулах үйлдвэргүй. Жилд 1.5 сая тонн хог гаргаж байгаа ч хогийг шатааж боловсруулах үйлдвэргүй байна.

Иймээс энэ бүх асуудлыг шийдэхийн тулд улс, нийслэлийн төсвийг хардаг гунигт байдлаасаа салах хэрэгтэй. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжид хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн орон нутагт бие даасан эрх мэдлийг нь өгөх шаардлагатай” гэсэн юм. 

Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд хүссэн асуултдаа хариулт авч, санал бодлоо солилцсон. Мөн МАН-д шинээр элсэгчдэд батлах гардууллаа. МАН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 12-нд болсон бөгөөд Нийслэлийн бүсийн салбар хэлэлцүүлэг мөн болсон. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны намын хороо, 641 үүрийн дарга, дэд дарга тэргүүтэй 930 гаруй удирдах ажилтан оролцсон юм. 


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав