Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Бейсен, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.04.26) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүү шүүлтийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нийцүүлэн нэмэлт оруулах, зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, уг нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тооцож байгаа тул  Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталснаар 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.

Тус нэмэлт протоколын 17 дугаар зүйлд “Оролцогч улс бүр үндэсний түвшинд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бие даасан, хараат бус Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүргийг хүлээлгэсэн.

Иймд соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон үүргийнхээ дагуу дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх үүрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт: “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан тул Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протокол дотоодын хууль тогтоомжтой адил үйлчлэх ёстой ч практикт эрх зүйн тодорхойгүй байдлыг үүсгэж байна гэлээ.

Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 4 зүйл, 25 заалттай бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу боловсруулагдсан аж.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгажээ. Үүнд:

1. Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь иргэн бүрийн жам ёсны болоод бусад эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, хоорондоо харилцан уялдаатай. Энэ тогтолцоонд хүний эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх жам ёсны, ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрхийг хамгаалах, хангах зорилгоор урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эрхэлдэг тогтолцоо буюу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр төлөөлүүлэн багтааж Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бүрэн бэхжүүлэхээр тусгалаа.

2. Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. "эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх" гэж эрүү шүүлт тулгах болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх хараат бус, бие даасан, цогц үйл ажиллагааг” гэж заасны дагуу ЭШУС үндэсний ажиллагааны төсвийг бүрэн хараат бус байхаар нэг мөр зохицуулах, чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэхэд бусад байгууллага, албан тушаалтан шууд нөлөөлөх эрсдэлтэй байдлыг хязгаарлан ЭШЭК-ын нэмэлт протоколд нийцүүлэх шаардлагыг хангахаар зохицууллаа.

Мөн ЭШЭКНП—ын 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Оролцогч улсууд үндэсний урьдчилан сэргийлэх байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, хөрөнгөөр хангах үүрэг хүлээнэ” гэж заасныг хэрэгжүүлж ЭШУС асуудал эрхэлсэн гишүүнийг эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны төсвийг захиран зарцуулах төсвийн ерөнхийлөн захирагчаар Төсвийн тухай хуульд  тодотгох нэмэлтийг тусгалаа.

3. Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд туслах чиг үүрэг бүхий орон тооны нэгж ажиллана.”, энэ зүйлийн 36.3 дахь хэсэг “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж нь ... зөвхөн энэ хуулийн 33.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан.

Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Комиссын гишүүн болон бусад албан тушаалтан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хориглоно.” гэж хуульчилсан баталгааг хангах зорилгоор ЭШУС нэгжийн даргыг томилж, чөлөөлж байгаа одоогийн зохицуулалтыг дэмжиж,  нэгжийн албан хаагчдыг комиссын тамгын газарт харьяалуулахгүй байж, хараат бус байдлыг бүрэн хангахаар тусгалаа.

4. Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулиар ЭШУС асуудал эрхэлсэн гишүүн тангараг өргөх, шаардлага бичих зэрэг эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй байгааг нэмэлтээр тусгав.

5. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколд ЭШУС нэгжийн албан хаагчдад тавигдах шаардлага, шалгуурыг тогтоосны дагуу  ЭШУС асуудал эрхэлсэн гишүүн нь ЭШЭК, түүний нэмэлт протоколын 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан “Оролцогч улсууд үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагын шинжээчид шаардлагатай ур чадвар, ”нэгжийн албан хаагчид тавигдах тусгай шаардлага бүхий журам гаргах эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгаж ЭШУС асуудал эрхэлсэн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах  хэрэгцээ шаардлагыг төсөлд тусгав.

6. Комиссын болон ЭШУС асуудал эрхэлсэн гишүүний хууль зүйн баталгаанд тэдгээрийн ажлын онцгой нөхцөлтэй уялдуулан тээврийн хэрэгслийг нэмэлтээр оруулж үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах үндсийг бэхжүүлэхээр тусгав.

Хуулийн зохицуулах харилцааны онцлогийг харгалзан Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлбэрээр боловсруулах бөгөөд дараах зохицуулалтыг тусгажээ:

- Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд ЭШУС асуудал эрхэлсэн гишүүнээр төлөөлүүлж ЭШУС үндэсний механизмыг оруулж, түүний тангараг өргөх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох;

- ЭШЭК конвенц, түүний нэмэлт протоколд нийцүүлж ЭШУС үндэсний механизмын хяналт шинжилгээ хийх хүн өөрийн хүслээр гарч болохгүй бүх газруудад цэргийн ангиудыг болон хүн өөрийн дураар гарах боломжгүй бүх газрыг хамруулах;

- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд гишүүн, нэгжийн албан хаагчид хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд хяналт шалгалт хийх, гаргасан байгуулага, албан тушаалтанд шаардлага хүргүүлэх;

- ЭШУС нэгжийн албан хаагчдын хараат бус байдлыг хангах, эрх зүйн зохицуулалтыг  Монгол Улсын Олон улсын гэрээ, Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх;

- ЭШУС нэгжийн албан хаагчид тавигдах тусгай шаардлагын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Олон улсын гэрээнд зааснаар тусгах;

- Комиссын болон ЭШУС асуудал эрхэлсэн гишүүний халдашгүй байдлын баталгааг хангах;

- Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг эрүүгийн хуулийн нэг бүлэг болгож эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох;

- Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн зүйлчлэлд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор зааж тодорхойгүй байдал үүсгэж байгаа зохицуулалтыг өөрчлөх;

- Эрүү шүүлт тулгаж авсан мэдүүлгээс бусад нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх агуулга хэвээр байгааг залруулах;

- Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанд зориуд саад учруулах үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч, дараах эерэг үр дүн гарна гэж үзжээ:

1/ Монгол Улсын Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт хангагдана;

2/ Үндсэн хуульд заасан эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгийн хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах үндэсний урьдчилан сэргийлэх механизм бэхэжнэ;

3/ Олон улсад жишиг сайн туршлага болж үнэлэгдэнэ;

4/ Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгана;

5/ Үг, үсэг, утга найруулга, нэр томьёоны алдааг арилгана.

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, Хууль тогтоомжийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

    Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ