Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төслийг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хуульд орсон зарчмын томоохон өөрчлөлтүүдийн талаар С.Чинзориг сайд дараах мэдээллийг өглөө.

Юуны өмнө хүний болон малын эмийг нэг хуулиар зохицуулж байсныг салгаж хүний эм болон эмнэлгийн хэрэгслийг тусад нь бие даасан хуулиар зохицуулахаар болж зарчмын томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Үүнд,

-Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах зохицуулалтыг нэлээн тодорхой тусгасан. Тухайлбал,

Эмийн чанарыг хянах зорилгоор биоэквалент буюу эмчилгээний идэвхийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх эрх зүйн орчинг бүрдүүллээ. Эмийн үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байна.

Эмийн чанарыг сайжруулж, үнийг бууруулах зорилгоор төрөөс зохицуулалт хийх аргуудыг хуульчиллаа. Тодруулбал, бүх түвшинд эмийн үнийн ил тод нээлттэй байдлыг хангах, олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллага болон гадаад орноос худалдан авах, үнийн хэлцэл хийх, үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан.   

Эмийн үнийг цахимаар хянах салбар дундын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох асуудлыг ч тусгалаа.  

Уламжлалт эм, түүний түүхий эдтэй холбогдуулан үндэсний үйлдвэрийн уламжлалт эмийг эх сурвалжид үндэслэн бүртгэдэг байхаар, түүхий эдийг уламжлалт эмийн хамт цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хянадаг байна.   

Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны асуудлыг тодорхой зүйл, заалтаар өргөжүүлэн ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлсэн, үйлчилгээг нь хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглоно. Үүнтэй зэрэгцүүлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  үйлчлүүлэгчдэд эм, эмнэлгийн хэрэгсэл  сурталчлахыг хязгаарлана.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж байгаа эмнэлгийн багаж тоног төхөөрөмжтэй холбоотой зохицуулалтыг хуульд илүү дэлгэрэнгүй тусгасан. Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилж, холбогдох зохицуулалтыг ялгаатай байхаар оруулсан. Жишээ нь, КТГ, MRI, ПЭТСТ зэрэг өндөр эрсдэлтэй багаж тоног төхөөрөмжийг импортоор нийлүүлэхэд дагалдах хэрэгслийг хамтад нь оруулж ирдэг байх, шалгалт тохируулгын үнэлгээнд байнга хамруулж, үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангах, хадгалалтын хугацаа түүнээс хамаарч материал хэрэгсэл чанарын шаардлага хангахгүй болсон эсэхэд тавих  хяналтыг сайжруулах зэрэг зохицуулалт орсон.  

Эм ханган нийлүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг илүү өргөжүүлж олон улсын жишгийн дагуу дан ганц үйлдвэрлэлийн зохистой дадал бус хадгалалт, түгээлтийн зохистой дадал болон бусад шаардлагыг дэлгэрэнгүй хуульчиллаа.

Эмийн зохистой хэрэглээний чиглэлээр оролцогч талууд буюу эмч, эрүүл мэндийн байгууллага, иргэний эрх үүргийг тодорхой тусгасан.  Тухайлбал,

-Эмч иргэнд эмийн тун хэмжээ, хэрэглэх арга, эмчилгээний нийт үргэлжлэх хугацаа, гарч болзошгүй гаж нөлөө, харилцан үйлчлэлийн талаар  заавал тайлбарлаж өгдөг байх, эмийн гаж нөлөөг тухай бүр мэдээлэх;

-Эрүүл мэндийн байгууллага эмийн хэрэглээ чанарт байнга хяналт тавих, эмийн чанарт тогтмол тандалт судалгаа хийх, тусламж үйлчилгээнд хэрэглэж байгаа эмийн гаж нөлөөг байнга хянан мэдээлэх; 

-Эмийн сангийн жор баригч эм олгохдоо хэрэглэх арга, хадгалалт, эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгдөг байх, эмийг иргэнд дахин савлаж олгохдоо шошго дээр эмийн нэр, тун хэмжээ, хэрэглэх аргыг заавал бичсэн байх зэргээр нарийвчлан оруулсан.

Түүнчлэн улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл, комиссын эрх, үүргийг илүү тодорхой болгон эмийн зохицуулалтад оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхой хуульчилсан. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв