Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ.

Энэ хүрээнд нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 25 аж ахуйн нэгж, 16 иргэнийг шалгарууллаа. 

Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин, Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар нар гардуулав.

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

“Транс гайд сервис” ХХК
“БНЦМҮ” ХХК
“Цоглогхангай” ХХК
“Бластхолдинг” ХХК
“Фибо глобал” ХХК
“Уанстеп” ХХК
“Монпеллетс” ХХК
“КАДСҮРВЭЙ” ХХК
“Юбикаб” ХХК
“Өгөөж чихэр боов” ХХК
“МД топ” ХХК
“Нэг-Үүд” ХХК
“ИЛЧХАНГАЙ” ХХК
“Хосгангийн оргил” ХХК
“Арирангфүүдс” ХХК
“Хулжийн голын зам” ХХК
“Амтат чавга” ХХК
“Монголианс ресторан” ХХК
“Инвескор” ББСБ ХК
“Арткон” ХХК
“Мариотт” ХХК
“Энерготех сервис” ХХК
“Тридум-Эсекьюрити” ХХК
“Телко инженеринг сервис” ХХК
“Дижитал сэйлс чаннел” ХХК тус тус шалгарсан байна.

Харин 2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр:

Багануур дүүргийн иргэн Э.Сэргэлэнбаатар
Баянгол дүүргийн иргэн Н.Хулан
Баянгол дүүргийн иргэн П.Байгалмаа
Баянзүрх дүүргийн иргэн Ч.Өнөрбаяр
Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонсүрэн
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Чимгээ
Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямбаяр
Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баттулга
Хан-Уул дүүргийн иргэн О.Өрнөхбаяр
Хан-Уул дүүргийн иргэн Т.Баттулга
Хан-Уул дүүргийн иргэн Т.Түмэнбаатар
Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга
Чингэлтэй дүүргийн иргэн О.Чингүүн
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батбилэг
Нийслэлийн Татварын газартай харилцагч Б.Өлзий-Учрал нар шалгарсан байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд татварын орлого маш чухал хувь нэмэр болдог. Өнөөдрийн байдлаар нийслэлд 179 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1.1 сая орчим иргэн хувиараа татвар төлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй нийт татвар төлөгчдөдөө баярлалаа. 

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч “Юбикаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Золбаяр:

Манай байгууллага 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Монгол Улсад татвар төлдөггүй, хувиараа такси тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан 45 мянга гаруй иргэнийг технологийн тусламжтайгаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сүүлийн хоёр жилийн хугацаанд татвар төлдөг болгосон үйл хэргийг минь үнэлж, эл шагналыг өгсөн гэж ойлгож байна.

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа:

Би зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилласан цагаасаа эхлэн гурван жилийн хугацаанд татвараа тайлагнаж байна. Ийнхүү өнөөдөр шилдэг татвар төлөгчийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Бид 18 нас хүртлээ улс эх орноосоо боловсрол, эрүүл мэнд зэрэг тодорхой салбарын үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Үүнийхээ хариу болгон насанд хүрсэн иргэн хүнийхээ хувиар татвараа төлөх нь бидний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг.

Ташрамд, энэ жилийн хувьд "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд орон даяар татварын алба бүр татварын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутнууд болон болон татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд өдөр бүр татварын сургалт орохын зэрэгцээ татварын сэдэвт уралдаан, тэмцээн зохион байгуулж буй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд АНХНЫ ШИНЭ ХОРШОО байгуулагдлаа

    Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд АНХНЫ ШИНЭ ХОРШОО байгуулагдлаа