ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2024.05.14) хуралдаан 11 цаг 39 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Конвенцын төслийг зөвшилцөв

Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг зөвшилцөх тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав.

Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг нь олон улсын эрүүгийн эрх зүйд хамгийн ноцтой гэмт хэргийн төрөлд тооцогддог. Эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, гэмт этгээдийг шийтгэх, улс хоорондын эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааг сайжруулах, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх олон талт эрх зүйн баримт бичиг байгуулах ажлыг Монгол Улс 2017 оноос идэвхтэй дэмжиж ирснийг тэмдэглэв.

Бельги, Нидерланд, Словени, Аргентин, Сенегал Улсын хамт конвенцын санаачилгыг урагшлуулах зорилготой Үндсэн бүлгийн 7 гишүүн улсын нэгээр ажиллаж байгаа аж. Үндсэн бүлгийн эдгээр гишүүн улсын төлөөлөгч нар төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах хянан шийдвэрлэх асуудлаар олон улсын хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг боловсруулж 2019 оноос эхлэн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Ийнхүү 2023 оны 05 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд Любляна хотноо болсон Бага хурлаар конвенцын эх бичвэрийг баталсан аж.

Энэхүү конвенц нь “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”, “Төрлөөр устгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц” зэрэг уг салбарт хамаарах олон талт механизмууд байдаг хэдий ч төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг хянан шийдвэрлэх зохицуулалтыг агуулсан анхны баримт бичиг болох юм байна. Энэ хүрээнд уг санаачилгыг өдгөө 80 гаруй улс дэмжиж байгаагаа илэрхийлснийг Б.Батцэцэг сайд танилцуулсан.

Тус конвенцод гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Нидерланд Улсын Гааг хотноо 2024 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 33 улс гарын үсэг зурсан байна.

Монгол Улс Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасны дагуу уг конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөхөөр танилцуулж байгаагаа тэрбээр Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Сүүлийн үед гэмт хэргүүд, тэр дундаа мөнгө угаах, санхүү, авлига, албан тушаалын гэмт хэрэг улс дамнан үйлдэгддэг болсон гэдгийг Б.Энхбаяр сайд хэллээ. Бусад улс оронтой эрүүгийн эрх зүйн чиглэлээр хамтарч ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж буй нь гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх, нуусан хөрөнгө мөнгийг илрүүлэн, баримтжуулж, ял зэмийг нь оногдуулах Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийн илрэл хэмээн тэрбээр онцоллоо. Манай улс өнөөдрийн байдлаар 24 улстай байгуулсан, хоёр талт 39 гэрээний үндсэн дээр эрүүгийн эрх зүйн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа аж. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 улс, зөвлөлийн гишүүн бус 5 орон нэгдсэн байдаг байна. Эдгээрийн дунд Монгол Улсын иргэн олноор зорчдог Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг Б.Энхбаяр сайд хэллээ. Европын зөвлөлийн орнуудаас манай улс 18 улстай нь хоёр талын гэрээ байгуулсан. Зөвшилцөж буй төслийн хүрээнд Европын зөвлөлийн бүх улстай эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх боломжтой болно гэв.

Конвенцод нэгдэх үйл явцын талаар тодруулсан Д.Цогтбаатар гишүүний асуултад ажлын хэсэг хариулахдаа “Нэн тэргүүнд тухайн улс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, гарын үсэг зурах, үүний дараа соёрхон батлах бэлтгэл хангах юм. Тус конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд танилцуулж буй шалтгаан нь конвенцыг соёрхон батлахын тулд Монгол Улс Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг холбогдох хуулиудыг нийцүүлэн бэлтгэл хангах шаардлагатай.

Үүний тулд Олон улсын гэрээний тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөж байна” гэв. Энэхүү конвенцоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, хамтарсан ажиллагаа явуулах гээд олон асуудлыг зохицуулах учраас соёрхон батлахын өмнө бэлтгэл хангах шаардлага бий гэдгийг тайлбарласан. Энэхүү конвенцод төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх зохицуулалт туссаныг ажлын хэсэг мэдээллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 75 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Дараа нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

Монгол Улсын иргэд олноор зорчдог гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын 1959 оны конвенцод нэгдэн орох тухай хүсэлтийг Европын Зөвлөлийн Сайд нарын хороонд гаргажээ. Тус хороо нь орлогч сайд нарын 2019 оны хурлаар хэлэлцэн дэмжээд, урилга ирүүлсэн гэв.

Монгол Улс гадаадын 24 улстай байгуулсан 39 хоёр талт гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд ялтан шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн байгаа. Үүнд ихэнх нь Зүүн Европ болон Азийн улсууд багтаж байгаа юм. Харин баруун Европын ихэнх улстай олон улсын конвенцуудад заасан, тодорхой төрлийн гэмт хэргээс бусад гэмт хэргийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар харилцах боломжгүй байдаг байна.

Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 гишүүн улс, Европын зөвлөлийн гишүүн бус 5 улс нэгдэн орсон бөгөөд тус конвенцын гишүүн улсын тоонд Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнесийн болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг тэмдэглэв.

Энэхүү конвенцод нэгдэн орсноор манай улсын хуулийн байгууллагууд нотлох баримт албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой төрлийн ажиллагааг конвенцын гишүүн улсуудын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлж, туслалцаа авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх боломжтой болно хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулсан.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асууж, хариулт авав. Төслийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хянан шалгах гэхэд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг шалгах, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг хураах боломж бүрдэх эсэхийг тодруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд дэлгэрэнгүй хариулт өгсөн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааг эхлүүлэх үеэр Интерполын “Хөх булант” зар мэдээгээр 70, “Улаан булант” зар мэдээгээр 22 этгээдийг эрэн сурвалжилж байжээ. 2024 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар буюу “Шувуу” ажиллагаа хэрэгжсэн нэг жилийн хугацаанд Интерполын “Хөх булант” зар мэдээнд зарлагдсан 52, “Улаан булант” зар мэдээнд зарлагдсан 5, нийт 57 этгээдийг олж тогтоосон байна. Мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаас олж тогтоож авч ирсэн 13, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14 иргэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 4 иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. 2023 оны 03 дугаар сараас хойш гадаад улсад байгаа 30 иргэний гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, тэдний гадаад улсад зорчих, амьдрах боломжийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа аж. 

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлэв. Энэхүү конвенцыг соёрхон батлахыг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх улс орнуудтай хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын нийцлийг хангаснаар энэ төрлийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тэмдэглэсэн. Түүнчлэн шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх асуудлыг анхаарч, шийдвэрлэх шаардлагын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад сануулсан.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдаан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Дээрх төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшингээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Өнөөдрийн хуралдаанд Г.Амартүвшин гишүүн ажлын хэсгийн танилцуулгыг танилцууллаа. Ажлын дэд хэсэг 4 удаа, ажлын хэсэг 3 удаа хуралдсан байна. Ажлын хэсгээс уг хуулийн төсөлд хэд хэдэн өөрчлөлтийг оруулахаар санал оруулж буйг тэрбээр танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болохоор хуульчилсан боловч Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажсан хүний үндсэн эрхийг хангах, хамгаалах хүрээнд давж заалдах шатын шүүхийн одоогийн тогтолцоо байрших газрыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дагаж мөрдөх хугацааны талаар дараах өөрчлөлтийг тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

21 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, сум дахь сум дундын 8 шүүх, Багануур дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатын шүүхийг байгуулах зохицуулалтыг ердийн журмаар, аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхийг байгуулах зохицуулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шүүхийг байгуулах зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, хяналтын шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэх талаарх зохицуулалтыг хуулийн төслөөс хасахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан байна.

Шүүх байгуулах тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 26 саналын томьёолол ажлын хэсгээс бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

    Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

    Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

    Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

    Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

    АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

    Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

    Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Алба сурталчлах өдөрлөгийг "Сүхбаатарын талбай"-д зохион байгуулна

    Алба сурталчлах өдөрлөгийг "Сүхбаатарын талбай"-д зохион байгуулна