Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч философич, эрх зүйч ЛУВСАНДАШИЙН НИНЖЖАМЦ гэж хэн бэ?

Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч философич, эрх зүйч ЛУВСАНДАШИЙН НИНЖЖАМЦ гэж хэн бэ?

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч философич, эрх зүйч ЛУВСАНДАШИЙН НИНЖЖАМЦ

     Лувсандашийн Нинжжамц нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1990 онд Нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1996 онд МУИС-ийг философич мэргэжлээр, 2006 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй, байгууллагын удирдлагын онол зүйгээр докторантурт суралцаж буй. 

     Ажлын гараагаа 1996 онд Монголын анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг “Толь” сониноос эхлүүлсэн. 1998-2006 онд Монголын Сонины Холбооны Гүйцэтгэх захирал, 2006-2008 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2008-2010 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд зөвлөх, 2011-2016 онд “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч, 2016-2017 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, 2017-2020 онд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, 2021-2023 онд УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга, 2019-2024 онд УИХ-ын даргын Зөвлөхөөр тус тус ажиллаж байна.

САНААЧИЛСАН ТӨСӨЛ, УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛУУД: 

    МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа бодлогын түвшний, шинэчлэлийн чанартай олон төсөл, ажлыг санаачлан эхлүүлж, удирдан зохион байгуулсан. 
Онцолбол, МҮОНРТ-ийн “хальсны” технологийг халж HD формат руу шилжүүлсэн, MNB World, MNB Sport, MNB Гэр бүл сувгийн төслүүдийг санаачлан, нээж эфирт цацсан, “Цагийн хүрд” хөтөлбөрийн студийн шинэчлэлийг бүрэн хийж гүйцэтгэсэн, Монголын радиог “Дүрстэй радио”-д шилжүүлсэн.

Түүнчлэн нийт 14 уран сайхны, баримтат, олон ангит киноны ерөнхий продюсерээр ажилласанаас гадна МҮОНРТ-ийн ажилчдын хүүхдүүд хамрагдах боломжтой “MNB-ийн хүүхдүүд” 200 ортой хүүхдийн цэцэрлэг байгуулсан нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд дорвитой төсөлд тооцогддог.

МҮОНРТ-ийн гадаад хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлсэн төсөл, ажлуудаас дурдвал “Монгол Нинжа дайчид” олон улсын төсөл, “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, “Лозанн-2020” Залуучуудын Өвлийн Олимпийн наадмыг албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгосон. Орос хэлний “Мы поедем в Артек” тэмцээнийг 30 жилийн дараа сэргээн амжилттай зохион байгуулсан. Халх голын Ялалтын 80 жилийн ойд зориулж "Болор одод" найрал дууны уралдааныг зохион байгуулан ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайгаас шууд дамжуулсан зэрэг юм.

Түүнийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллах он жилүүдэд тус байгууллагын хэд хэдэн түүхэн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд Монголын радиогийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын 25 жилийн ой, Монголын Радиогийн 85 жилийн ой, МҮОНТ-ийн 50 жилийн ойг тус тус удирдан зохион байгуулжээ.

Л.Нинжжамж удирдсан байгууллага, ажилласан газартаа нийгэм-хүмүүнлэгийн ажил, төсөл санаачилж эхлүүлдэг.. МҮОНРТ-д Захирлаар ажиллах хугацаандаа гэхэд Хаан банк, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Монгол орон даяар өргөн цар хүрээтэйгээр 9 удаа зохион байгуулсан байдаг.
      МҮОНРТ хэмээх их айл 700 хүнийг ажлын байраар хангадаг төр-олон нийтийн онцгой обьект. Олон хүний ажил амьдралыг нуруундаа үүрч явдаг тус байгууллагад аж ахуйн чанартай цөөнгүй ажил хийснээс дурдвал Хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг боловсруулан батлуулж, ERP системд бүрэн шилжүүлсэн. МҮОНРТ-ийн эзэмшил газрыг Газрын албаны нэгдсэн мэдээллийн санд оруулан өмчлөлийн барилгыг үл хөдлөх хөрөнгөөр үнэлүүлж, хуучин болон шинэ автограж, агуулахад барилгын засвар шинэчлэлтийн ажлуудыг тус тус хийжээ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол дөрөв дэх засаглал. Хэрэв зөв ашиглаж чадвал нэг талдаа нийгэм олон нийт, нөгөө талд төр засаг буюу бодлого боловсруулагчид, эрх баригчдад бодитой нөлөөлж чадах хүчирхэг хэрэгсэл гэдгийг Л.Нинжжамцын энэ салбарт ажиллаж байх хугацаандаа санаачилсан төсөл, хийж бүтээсэн, зохион байгуулсан ажлуудаас харж болдог.

Тэрээр “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгчээр ажиллах хугацаандаа Эдийн Засгийн форум, “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө мөн” уриатай Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан форумыг зохион байгуулсан нь нийгэм олон нийтэд өндөр нөлөө үзүүлсэн чухал төслүүдээр нэрлэгддэг билээ.

ТУУРВИСАН БҮТЭЭЛҮҮД: 

    1999 онд “Сонины зар сурталчилгааны төсвийн менежмент”, “Сонины зар сурталчилгааны менежмент”, 2002 онд “Чөлөөт хэвлэлийн хараат бус бие даасан түгээлтийн системийн менежмент”, 2004 онд “Мэдээлэл харилцааны менежмент PR”, 2005 онд “Та сонины бизнесийг сонирхож байна уу”, 2008 онд “Сонгуулийн кампанит ажлыг амжилттай зохион байгуулах нь” номуудыг тус тус гаргажээ.

НИЙГЭМ ОЛОН НИЙТ РҮҮ ХАНДСАН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖЛУУД: 
Л.Нинжжамцын хаана ч орхигдуулдаггүй нэг ажил бол нийгэм-хүмүүнлэгийн төсөл, ажил хэргүүд. Тэрээр “Нинжин сэтгэл хайр сан”-ийн хүрээнд жил бүрийн хичээлийн шинэ жилийг угтан “Өнөр бүл” хүүхдийн асрах төвийн 200 орчим хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл, унших ном, спорт тоглоомын хэрэгсэл, хичээлийн цүнх, хувцасыг хандивладаг ажлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 3500 орчим хүүхэд тус сангийн үйл ажиллагаанд хамрагджээ.

Түүнчлэн гэр хорооллын орчимд байрлалтай хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын гадна талбайд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд “Хурд сааруулагч” хийлгэх ажлыг санаачлан, төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж хийсэн нь авто замын ослоос хүүхдийг сэргийлэх чухал ач холбогдолтой ажил болсон. 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор сургуулийн хүүхдүүдийг автобустай болгох санаачлагыг гаргаж, нийслэлийн ерөнхий боловсролын 1 сургуулийг хүүхэд тээвэрлэх зориулалтын автобустай болгох ажлыг амжилттай зохион байгуулсан. Мөн хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад анхаарч, ерөнхий боловсролын сургуулиудад шүдний эмч ажиллуулах санаачилга нь амжилттай хэрэгжиж байна. 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУРШЛАГА: 
Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллах хугацаандаа;
•    Оюутолгойн гэрээг байгуулахад Монголын ард түмний эрх ашгийг дээдлэн хамгаалах зүй ёсны хэрэгцээ, шаардлагын талаар иргэд, олон нийтэд зөв, тэнцвэртэй мэдээллийг хүргэх ажлыг гардан зохион байгуулсан.
•    С.Баярын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хуулийн хүрээнд холбогдох байгууллага, яамд иргэд олон нийтэд цаг тухай бүрд нь хүргэж ажилласан.
•    “Атрын 4-р аян”-ы удирдамж, хөтөлбөрийг сурталчлах замаар газар тариалан эрхэлдэг бүс нутгуудын ААН, байгууллага, газар тариаланчдад нэгдсэн ойлголт мэдээллийг хүргэж ажилласны үр өгөөжийг олон мянган иргэд хүртсэн бөгөөд өнөөдөр Монгол Улс хүнсний хэрэгцээт ногоогоо тариалдаг, хангадаг болж хүнсний аюулгүй байдлын баталгаа нэмэгдэж байна.
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллах хугацаандаа; 
•    УИХ-аар батлагдсан 400 орчим хуулиудын талаар иргэдэд цогц мэдээллийг шуурхай хүргэж, уг хуулийн хэрэгжилтэд гарч буй иргэдийн санал бодлыг судлах ажлыг УИХ-ын Тамгын газрын төрийн албан хаагчидтай хамтран зохион байгуулсан.
•    2019, 2023 онуудад УИХ-аар хэлэлцэж баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, Зөвлөлдөх Санал Асуулгыг үндэсний түвшинд 2 удаа амжилттай зохион байгуулсантай холбоотой бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилласан логистикийн ажлыг зохион байгуулсан нь цар хүрээгээрээ түүхэнд үлдсэн томоохон улс төрийн ач холбогдол бүхий ажлын нэгд тооцогддог.
•    Монгол Улсын Их Хурлыг иргэдийн төлөөллийн байгууллага болгохын тулд нээлттэй парламент болгох ажилд манлайлан оролцож, УИХ-ын дрга Г.Занданшатарын санаачилсан D-Парламент цахим платформыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцсон.
•    УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын нээлттэй сонсголыг хэд хэдэн удаа амжилттай зохион байгуулахад идэвхтэй ажиллан Хөгжлийн банк, Ногоон автобус, Эмийн чанар, стандарт, Нүүрсний хулгай зэрэг асуудлуудыг нийт иргэдэд нээлттэй хүргэдэг төрийн механизмыг бүрдүүлэхэд мэргэжлийн сэтгүүлч хүний үүднээс олон талын байр суурийг шударга мэдээлэхэд онцгой анхаарч ажилласан байна. 
•    Аливаа асуудлаар иргэд олон нийтийн гаргасан санал, байр суурь нэгдэн 100 мянган санал хүрсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төсөлд нэмж оруулах шинэ концепцыг хэрэгжүүлэхэд иргэдийг төртэй холбох гүүр болсон 4 дэх засаглалыг нээлттэй, шударга ажиллах боломжийг бүрдүүлж ажилласан. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна

    Болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна