Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ховдчуудаас хүслээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ховдчуудаас хүслээ

        Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон ястны өлгий Ховд аймгийн Ховд хотноо иргэд, сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Мөн тэрбээр “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх сонгууль гэдгийг Ховд нутгийн зон олонд тодотгоод ардчилал бол стратегийн ордуудыг нь төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш.  Ардчиллын үнэт зүйлээ авлигаар сольж, албан тушаалд нүдээ сохолсон хэн нэгэн хүний хувийн өмч биш. Түүнийг хамгаалах цайз ч биш.  Ардчилал бол энгийн иргэнийг эрүүдэн шүүх тусгай эрх биш ээ.

Тийм учраас ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ Монголд шаардлагатай байна. “Шинэ сэргэлтийн бодлого” бол авлигатай нам харгалзалгүй тэмцэх реформ юм гэлээ.

Уулзалтын үеэр улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг намын жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон, нөгөөтэйгүүр улс орны хэтийн хөгжилд хэрэгтэй чухал шийдвэр байсныг ховдчууд хэлж, талархан хүлээн авч байв. Монгол Ардын нам инженерүүд, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хилийн чанадад амьдарч буй иргэд, хувийн хэвшил, үйлдвэрчин, Шинжлэх ухааны академийн төлөөллөөс намынхаа жагсаалтад багтаасан.

     УИХ-ын сонгуулийн II тойрог буюу баруун бүс 10 мандаттай. Тус тойрогт нэр дэвшигчдийг Ерөнхий сайд танилцуулж, яагаад багаар нь дэмжих ёстойг тайлбарлалаа. Тодруулбал,  

“Хотыг 20 минут, Хөдөөг хоршоолно”. Хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН-г нэр дэвшүүлж байна. Хөдөөг хоршоолох эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд түүнийг дэмжихийг ховдчуудаас хүслээ.

    Авто замын ТАВАН ТОЙРОГ хөтөлбөр, аймаг сумдыг, цаашлаад Ази Европыг холбосон авто замын 5 коридортой болох ажлуудыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй оролцох улстөрч гэж үзэн Сандагийн БЯМБАЦОГТ-ыг нэр дэвшүүлсэн.

Улс орны эдийн засагт хүндрэл үүссэн, дэлхий нийтэд болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой бэрхшээл, сорилтууд тулгарсан хамгийн эгзэгтэй үед хариуцлагатай алба, үүргийг хүлээн авч, оновчтой бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг сэргээх, тогтворжуулах чиглэлд бодитой үр дүн гарган ажиллаж ирсэн Чимэдийн ХҮРЭЛБААТАР-ыг баруун бүсэд нэр дэвшүүлж байна.

    Амгалангийн дулааны станц, зүүн бүсэд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлүүдийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, баруун бүс нутагт Эрдэнэбүрэн УЦС төслийг эхлүүлсэн. Цаашид эрчим хүчний төслөө амжилттай хэрэгжүүлэхэд энэ салбарын туршлагатай хүн хэрэгтэй. Иймээс парламентын туршлагатай гишүүдийн нэг Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН-г нэр дэвшүүлж байна.

    Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд залуучууд. Боловсрол, соёл, нийгмийн салбарын бодлогыг шинэ түвшинд гаргахгүйгээр бид улсын ирээдүйг гэрэлтэй цогцлоох боломжгүй. Тийм ч учраас Балжиннямын БАЯРСАЙХАН-ыг нэр дэвшүүлсэн.

   Энхбатын БОЛОРМАА бол баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд түүний боловсрол туршлага хэрэгтэй гэж нэр дэвшүүллээ.

Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ-ийг нэр дэвшүүлж байна.

Мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж Загджавын МЭНДСАЙХАН-ыг нэр дэвшүүллээ.

Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан. Мөрийн хөтөлбөртөө эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд Сэрээжавын ЭНХБОЛД-ын туршлага хэрэгтэй гэж нэр дэвшүүлсэн.

     Ирэх 4 жилд бүсчилсэн хөгжлийн реформ, бүсчилсэн татварын бодлогыг батлан хэрэгжүүлэх, бүсүүдэд хөрөнгө оруулалт татах зэрэг мөрийн хөтөлбөрт туссан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд илүүтэй чиглэнэ. Иймээс татварын хуулиудын реформ хийхэд гар бие оролцож, татварын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажилд манлайлан ажилласан туршлагатай төрийн албан хаагч Батжаргалын ЗАЯАБАЛ-ыг нэр дэвшүүлж байна.

Ерөнхий сайд Эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарлалаа.

Ховд аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 856.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал,  

-Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, Тендэр шалгаруулалт зарласан.

-Жаргалант суманд гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр, бохир усны шугам сүлжээ холбох ажил хийгдэж, одоогоор 500 гаруй өрх хамрагдсан.

-Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилгын Зураг төсвийг бүрэн хийлгэж дууссан.

-Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын усан цахилгаан станцын төслийг эхлүүлсэн.

-Ховд-Дөргөн сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны 40.7 км зам барилгын төслийг эхлүүлсэн.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто зам, Мөнххайрхан сумыг хатуу хучилттай авто замаар холбох  ажлын  тендер сонгон шалгаруулалтыг тус тус зарласан.

-"Шинэ Ховд" үйлдвэр технологийн парк байгуулах төсөл болон “Ховд дулааны станц"-ын өргөтгөл шинэчлэлийн төслүүд амжилттай хэрэгжиж байна.

Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд Монгол Ардын намын энэ 10 нэр дэвшигчийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эд, мөнгөнд "шунагч" Баруун бүсийн нэр дэвшигч Ц.Одонтунгалаг гэж хэн бэ?

    Эд, мөнгөнд "шунагч" Баруун бүсийн нэр дэвшигч Ц.Одонтунгалаг гэж хэн бэ?