Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, эхлүүлсэн ажлаа дуусгахад Ерөнхий сайдаа ДЭМЖЬЕ

Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, эхлүүлсэн ажлаа дуусгахад Ерөнхий сайдаа ДЭМЖЬЕ

      Хөвсгөл аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 586 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн талаар Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоймор нутгийн зон олонтой өнөөдөр /2024-06-13/ уулзах үеэрээ онцлов. 

УИХ-ын хаврын чуулганаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилж баталсан. Хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалан байх болно.

Энэ бүгдийг цогцоор нь хэрэгжүүлэхэд УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй дараах хүмүүсийг багаар нь дэмжихийг уриалж, салбар бүрийн дуу хоолой парламентад төдийгүй улс орны хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд мөн онцлон тэмдэглэв. 

Тэрбээр,

Хийсэн ажил, хэрэгжүүлсэн туршлагаараа манлайлж, хойд бүсийг төлөөлөх туршлагатай парламентч гэж үзэн Лхагвын МӨНХБААТАР-ыг нэр дэвшүүллээ.

Хойд бүсийг шинжлэх ухаан, инновацын бүс болгон хөгжүүлэхэд, Үндэсний баялгийн санг амилуулах төрийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг олон улсын түвшинд гаргахад Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА-гийн туршлага, санаачилга парламентад хэрэгтэй гэж үзсэн.

Цэрэнпилийн ДАВААСҮРЭН Эрчим хүчний сайдаар ажиллахдаа Эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 200 гаруй мвт-аар нэмэгдүүлж, Дорнодын ДЦС-ын 50  мвт-ын өргөтгөл,  Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын УЦС, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслүүдийг  эхлүүлсэн нь өнөөдөр эхнээсээ ашиглалтад орсон.  Иймээс парламентын туршлагатай гишүүдийн нэг гэж үзэн нэр дэвшүүлж байна.

Боловсролын багц хууль батлагдаж, энэ салбарын цогц шинэчлэлийг эхлүүлсэн. Англи хэлийг хоёрдогч гадаад хэл болгох эрх зүйн суурийг тавьсан. ЮНЕСКО-гийн Боловсролын салбарт цахим шилжилтийн амжилттай хийсэн 6 орны нэгээр Монгол Улс шалгарсан. Боловсролын салбарын цогц реформыг амжилттай үргэлжүүлэх гэж туршлагатай, мэдлэгтэй, асуудлаа олж хардаг улстөрч Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН-г нэр дэвшүүлсэн.

Хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргах, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэл, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд  малчид, тариаланчдын дуу хоолой болсон Жадамбын БАТ-ЭРДЭНЭ-ийн манлайлал парламентэд хэрэгтэй. 

     Манай улс GO MONGOLIA брэндээр эх орноо сурталчлах ажил хийж байгаа. 2023 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 0.6 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.3 тэрбум ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлсэн. Хөвсгөл аймаг, Хойд бүс нутаг бол аялал жуулчлалын бүс нутаг.   GO MONGOLIA брэндийг бүтээхэд Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ-ийн санаачилга, манлайлал үргэлжлэх учиртай.

Ирэх 4 жил Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэж, хөдөө, орон нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхэд “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, орон нутагт шилжин ирж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин ажилласан туршлагатай Батсүхийн БАЯРМАГНАЙ-г нэр дэвшүүллээ.

Хойд бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргахад парламентад эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновац, бичил бизнесийг дэмжих талаар санаачилга гарган ажиллаж байгаа, нутаг орноо сайн мэддэг Дамбын БАТЛУТ манлайлал үзүүлнэ гэдэг итгэлтэй байна гэлээ.

Ард түмний дуу хоолой парламентад байх ёстой гэж Монгол Ардын нам үзэж, улстөрчид тойрогт, мэргэжлийн экспертүүдийг намын жагсаалтад оруулсан. Намын дарга тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв.

     Хөдөлмөрийн үнэлэмж шударга байгаасай гэж, үйлдвэрчний эвлэл илүү хүчтэй дуу хоолой байгаасай гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, Хөвсгөл нутгийн хүү Сүхбаатарын ЭРДЭНЭБАТ-ыг намынхаа жагсаалтад урьснаа Ерөнхий сайд хоймор нутгийн зон олонд хэлж байв.  

Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан.

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, хүн амыг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж үзэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Магванцэрэнгийн МӨНХЧУЛУУН-ыг жагсаалтаар нэр дэвшүүлсэн байна.  

Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

-Хөвсгөл нууранд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоц, найман тээврийн хэрэгсэл -татан гаргаж, 34.7 тн бохирдлыг аюулгүй болгосон.

-Мөрөн сумын Дулааны станцын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн.

-Хөвсгөл аймгийн 100 ортой хүүхдийн эмнэлэг, олон жил гацсан Улаан-Уул сумын сургууль болон Эрдмийн далай цогцолбор, “Гурван-Эрдэнэ” сургуулийн өргөтгөл, Хатгал тосгоны цэцэрлэг, Галт сумын дотуур байрын барилга угсралтын ажил эхэлсэн.

-Аймгийн ахмад настны асрамж, үйлчилгээний төвийн барилга, Хөгжимт драмын театр, Политехник коллежийн цогцолбор,

-Алаг-Эрдэнэ сумын сургууль, 8-р цэцэрлэг, Хатгал тосгоны хүн эмнэлгийн өргөтгөлийн барилгын тендер сонгон шалгаруулалт зарлагдсан.

-Аялал жуулчлалын босоо тэнхлэгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуур чиглэлийн хатуу хучилттай авто зам,  Хатгал-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замаас Ханх сум хүртэлх хатуу хучилттай авто замын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулж байна.

Эхлүүлсэн ажлаа дуусгаж, авлигатай нам харгалзахгүй тэмцэхэд Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг Хөвсгөлчүүдээс хүслээ. Мөн энэ сонгууль бол “Авлигачид ялах уу? Ардын нам ялах уу? гэдэг СОНГОЛТ байх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой

    Цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой