МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн эрдэмтэн багш нартай уулзлаа

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн эрдэмтэн багш нартай уулзлаа

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томоохон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөлтэй  /2024.06.15/ уулзлаа.

“Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт уг уулзалтад МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, Удирдлагын академи зэрэг томоохон сургуулиудын эрдэмтэн, багш нар болон МАН-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж буй эрдэмтэн судлаачдын төлөөлөл болох АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун, Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа, Антропологийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, профессор Д.Бумдарь, МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар оролцсон юм.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй УИХ, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна” хэмээгээд “Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаан дээрээ бүх хүчээ төвлөрүүлдэг.

Тиймээс бид олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдаа парламентад урих бодлого баримталсан. Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой санаануудын дийлэнхийг их, дээд сургуулийн багш, оюутнуудын орчинд бий болсон байдаг. МАН-ын жагсаалтын эхний гурван нэр дэвшигчийг эрдэмтэн судлаач, инженерүүд бүрдүүлж байгаа.

Манай улсын оюун санааны охь болсон их, дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцсоноор ирээдүйн хөгжил бий болно гэж үзэн Д.Бум-Очир, Ч.Лодойравсал, Р.Рэгдэл, Д.Бумдарь, С.Зулпхар, Б.Хэрлэн нарын эрдэмтэн, судлаачдыг жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Ингээд харвал МАН-аас 11 багш, 21 доктор, 11 профессор, дэд профессор, эрдэмтэн, судлаачдыг нэр дэвшүүллээ. Энэ хүмүүс парламентад орж ирэхгүй бол эрдэмтэн судлаачид, хилийн чинадад байгаа мэргэжилтнүүдэд монгол төр хол хэвээр байх байсан. Тиймээс энэ удаагийн сонгууль шинэ 30 жилийн эхлэл байх болно. Та бүхэн олон эрдэмтэн судлаач, инженерүүдэд Монголын парламентын үүд хаалга нээлттэй байх энэхүү боломжийг дэмжихийг хүсье” хэмээв.


“Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” уулзалтын үеэр их, дээд сургуулийн удирдлагуудын төлөөлөл саналаа хэлсэн юм.

ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан:
-Хууль батлах байгууллагад хууль хэрэгжүүлэх шатанд ажилладаг туршлагатай хүмүүс орох нь зүйтэй гэж би үздэг. Энэ утгаараа эх орны хөгжилд эрдэмтэн судлаачид, инженерүүд том хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс бүтээн байгуулагч үндэстэн болоход эрдэмтэн судлаачид хувь нэмрээ оруулах болно. Их сургууль хөгжил дэвшлийн суурь байдаг. Өнгөрсөн хугацаанд бид хүний нөөцөө бэлтгэгдсэн. Сургалт, судалгааны лабораториуд бий болсон. Энэ нөөцдөө тулгуурлан Монгол Улс хурдтайгаар хөгжих ёстой. Тиймээс технолгийн хөгжлийг атгаж явах инженерүүдийг бэлтгэх гуравдугаар үеийн буюу сургалт, судалгааны корпорацийг хөгжүүлэх шаардлагатай байна. Том зах зээлд гарах мэдлэгийг бий болгож, дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд монгол брэндийг нэвтрүүлж байж Монгол Улс хөгжинө. ШУТИС-ийн хувьд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх төлөвлгөө гарган саналаа зохих түвшинд дэвшүүлээд байгаа.

МУБИС-ийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар:
-Боловролын багц хууль батлагдсанаар шинжлэх ухаанд суурилсан хөгжил, салбар дамнасан болон салбар дундын судалгаанууд хийх орчин бүрдсэн. Багш мэргэжлээр суралцагчдын төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан. Энэ бол боловсролын шинэчлэл, боловролын чанар, багшийн чанарт богино хугацаанд үр дүнгээ өгөх шийдэр байсан. МУБИС-ийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутаг дахь салбар сургуулиудаа хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа.  

АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Б.Дамдиндорж:
-Өнөөдрийн хууль эрх зүйн орчноор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль эмнэлэгтэй байх боломжтой болсон. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бий болсноор анагаахын багш нар эмнэлэг дээр суурилж эмчилгээ үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, сургалт явуулах боломжтой болсон. Ирэх жилүүдэд их сургуулийн эмнэлгээр дамжуулан хиймэл оюун ухаан ашиглах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг дээшлүүлэх, эд эс, эрхтний тогтолцооны биобанктай болох үйл явцууд өрнөх учиртай. Хиймэл оюун ухаан, робот мэс засал, эрхтэн шижлүүлэн суулгах мэс заслуудад шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг дэлхийн шилдэг сургуулиудад бэлтгэх хөтөлбөрүүд хэрэгжинэ. МАН-ын зүгээс олон эмч, багш, эрдэмтдийг парламентад дэвшүүлж байгаад байртай байна.

ХААИС-ийн захирал, доктор, профессор Б.Баасансүх:
-Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр хангах үйлсэд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон шинэ бүтээлүүдийг ашиглах учиртай. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төр засгаас хөдөө аж ахуйн салбарыг онцгой анхаарч байгаа. Эдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан аргачлалаар ажил хэрэг болгож, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлсэд хөдөө аж ахуйн салбарынхаа нэрийн өмнөөс хувь нэмэр оруулж ажиллах болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    АН Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан хүн амины хэргээр УЛС ТӨР хийв

    АН Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан хүн амины хэргээр УЛС ТӨР хийв