Д.Амарбаясгалан: Мэргэжлийн холбоод, бизнесийн төлөөлөл, судлаачдыг шинэ УИХ-тай хамтран ажиллахыг уриалж байна

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн холбоод, бизнесийн төлөөлөл, судлаачдыг шинэ УИХ-тай хамтран ажиллахыг уриалж байна

Монголын Эдийн засгийн форум 14 дэх удаагийн чуулган “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна.  Чуулга уулзалтын (2024.07.09) хоёр дахь өдрийн арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн, сонгуулийн холимог тогтолцоо хэрэгжсэний үр дүнд Улсын Их Хуралд таван нам, эвсэл суудал авч, нийгмийн олон бүлгийн төлөөлөл сонгогдсон. Үр дүнд нь парламентын мэргэжлийн байдал, нөөц чадамж болон эдийн засгийн олон салбарыг төлөөлөх чадвар эрс дээшилж, нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа нь тодорхой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй ард түмэн, баялаг бүтээгчид, салбар салбарын төлөөлөл, дуу хоолой болж, тулгамдсан асуудлуудад бодит шийдлийг дэвшүүлэн, зохих хууль тогтоомжид тусгуулах үндсэн чиг үүрэгтэй гэдгийг тодотголоо.

Бизнесийн салбарынхныг төрөөс аливаа дарамт шахалтгүй, хөрөнгө оруулагчид болон хамтран ажиллагсадтайгаа байгуулсан гэрээ хэлцэл нь биелдэг, асуудлаа шударга шүүхээр түргэн шуурхай шийдвэрлүүлж чаддаг байх хууль эрх зүйн орчныг УИХ-аас бүрдүүлж өгөх ёстой. Мөн хууль эрх зүй, бодлогын тогтвортой байдлыг хангах, гэнэтийн ойлгомжгүй байдлаас сэргийлэхийн тулд шинээр боловсруулах, өөрчлөлт оруулах хууль тогтоомжид салбарын төлөөллийн дуу хоолойг нээлттэй сонсдог байх болно.

Иймд мэргэжлийн холбоод, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид та бүхэн тулгамдсан асуудлуудаа нээлттэйгээр дэвшүүлж, зохих хууль тогтоомжийг засаж залруулахад шинээр байгуулагдсан УИХ-тай бүх талаар хамтран ажиллахыг уриалж байна гэв.

Түүнчлэн төрийн байгууллагаас гаргасан дүрэм, журамтай холбоотой хүндрэл чирэгдэл, тодорхойгүй байдлыг залруулах, улмаар бизнес дэх төрийн зохисгүй оролцоог залруулах зорилт, чиглэлийг тууштай баримтална.

Энэ хүрээнд нэгдүгээрт иргэн, аж ахуйн нэгж бизнес, худалдаа наймаа эрхлэхэд тулгардаг төрөөс тогтоосон тодорхойгүй, хоёрдмол утгатай, давхардал зөрчилтэй хууль эрх зүйн орчныг нарийвчилж сайжруулан, асуудал төрийн албан тушаалтны үзэмжээр шийдэгддэг байдлыг халах бодлого баримтална. Хоёрдугаарт төр иргэнтэйгээ өрсөлддөг буюу хувийн хэвшил эрхлэх боломжтой ажил үйлчилгээг төрийн зүгээс эрхлэхгүй байх Засгийн газрын бодлогыг тууштай үргэлжлүүлэн дэмжих болно. Гуравдугаарт төрөөс аль нэг компани, аж ахуйн нэгжид давуу тал үүсгэж, шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлэх замаар иргэд, хэрэглэгчид, өрсөлдөгчдийг нь хохироодог буруу жишгийг засна.

Өнгөрсөн хугацаанд хүн амын өдөр тутмын хэрэглээ болсон гурил, барилга байшин барихад хэрэгтэй цемент, аялал жуулчлал, бизнесийг тэлэхэд шаардлагатай агаарын тээврийн үнэ шударга бус өрсөлдөөний үр дүнд хэдхэн компаниудын гарт нэг мөр ороод байсан. Цаашид ийм жишгийг давтахгүйн тулд бизнесийн өрсөлдөөний орчныг боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хэмээлээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгнийхээ төгсгөлд УИХ дахь хамгийн олон суудалтай гурван нам Засгийн газрыг хамтран байгуулахаар харилцан тохиролцож, санамж бичиг байгуулан ирэх дөрвөн жилд улс орны нийгэм, эдийн засгийг хөдөлгөх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлж, зөвшилцлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийж байна. Ийнхүү зөвшилцлийн зарчим дээр боловсруулах Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр бол зөвхөн дөрвөн жилээр зогсохгүй ирэх 10-20 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын нөхцөл, суурь байх болно гэж үзэж байна. Иймд энэ хоёр өдөрт эдийн засгийн гол салбаруудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид та бүхний дэвшүүлж байгаа бодлогын зөвлөмж, чиглэлүүд зөвшилцлийн хөтөлбөрийг боловсруулахад чухал ач холбогдолтой" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа