"Улаанбаатар төмөр зам" ХНН таван илчит тэргээр паркаа шинэчлэв

"Улаанбаатар төмөр зам" ХНН таван илчит тэргээр паркаа шинэчлэв

Төмөр зам бол дэлхийн эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч гол тулгуур тээвэр юм. Тэр утгаараа олон улсын төмөр замын хөгжлийн чиг хандлага нь аюулгүй байдал, тогтвортой үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, ухаалаг шийдлүүд зэрэгт анхаарал хандуулж байна.

Далайд гарцгүй манай орны хувьд, төмөр замын тээврийг илүү хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай олон чухал асуудал тулгарч буй. Тэр утгаараа төмөр замын ачаа тээврийн салбарт хийх шаардлагатай хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг нь техникийн шинэчлэл, ашиглалтыг нэмэгдүүлэх гэдгийг мэргэжлийн хүмүүс олон жил ярьж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг ижил тэнцүү өсгөх замаар Орос-Монгол хоёр улсын Засгийн газраас  хөрөнгө оруулах саналыг манай талаас тавьсан. Энэ саналыг Оросын тал дэмжиж, өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т  хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх зорилгоор ОХУ-аас таван ширхэг шинэ илчит тэргийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа “Улаанбаатар татах хэсэг”-т боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Зам, тээврийн яамны Төмөр зам далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.  

 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү арга хэмжээг нээж, үг хэллээ. Тэрбээр, 75 жилийн ойгоо угтаж буй “Хөдөлмөрийн баатар” хамт олонд баяр хүргээд, түүхэн үйл явдалд дахин хамтдаа оролцож байгаад талархал илэрхийллээ.

“1949 онд Орос-Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг талууд тус бүр 83,7 тэрбум төгрөгөөр буюу нийт 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд хувь нийлүүлэгч Оросын талаас хэлэлцээрийн протоколд заасны дагуу гол замын “2ТЭ25КМ” серийн таван ширхэг илчит тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өгч байгааг өнөөдөр бид хүлээн авч байна” гэдгийг онцоллоо.

Энэхүү “2ТЭ25КМ” сервер бүхий илчит тэргүүдийг манай улс 2017 оноос төмөр замын тээвэрт үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Эдгээр илчит тэрэг нь 6000 дээш ачаа татах чадвартай, хамгийн аюулгүй, найдвартай техникийн үзүүлэлттэй илчит тэрэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, энэ загварын илчит тэрэг нь манай орны цаг уурын хүнд хэцүү нөхцөлд олон сорилтыг даван туулсан, техник үзүүлэлт нь илүү сайжирсан загвар гэж байв.  

Энэ тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков  хэлэхдээ “2ТЭ25КМ” сервер бүхий илчит тэргүүд нь өнгөрсөн хугацаанд хамгийн найдвартай, техникийн аюулгүй тэрэг гэдгээ нотлон харуулж чадсан. Цаг агаарын хүнд нөхцөлд уулархаг болон элсэрхэг бүс нутгийн замаар саадгүй явдаг. Өнгө будгаас эхлээд “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн мэргэжилтнүүдийн шаардлагаар илчит тэрэгнүүдийн үйлдвэрлэлд шинэчлэх сайжруулах зүйл их хийсэн. Тухайлбал, агаар шүүгчийг сайжруулсан. Эдгээрийг ашиглалтын үйл явцад улам сайжруулсаар байх болно гэв.

Өнөөдөр хүлээн авч буй эдгээр илчит тэрэг нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Орос-Монгол хоёр улсын Засгийн газарт талархал илэрхийлж байгаагаа уламжлав.

Үйл явдлын төгсгөлд салбарын сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа “Улаанбаатар” татах хэсгийн ажилчдын байр, түүхийн музей, ажлын орчин нөхцөлтэй танилцаж, дарга удирдлагуудтай санал солилцсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЦЕГ. Интерполын “Улаан булант” эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г БНХАУ-аас шилжүүлэн авчирлаа

    ЦЕГ. Интерполын “Улаан булант” эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г БНХАУ-аас шилжүүлэн авчирлаа