ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав

ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2024.08.23) хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг сонсов. Нэр дэвшигч Энэбишийн Золзаяагийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг хуралдаанд танилцууллаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл … Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ. Нэр дэвшигч Э.Золзаяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай. Эмэгтэй, ам бүл 4. 1978-1988 онд нийслэлийн 18 дугаар сургууль,1988-1994 онд ОХУ Москва хот дахь Нийтийн ахуй, үйлчилгээний улсын академийн инженер техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн Тамгын газар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэгдүгээр шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гэв. Нэр дэвшигч төрийн албанд 24 жил 7 сар, шүүгчээр 19 жил 9 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажиллаж байгаа хэмээн Л.Энхбилиг дарга танилцуулав. Э.Золзаяа нь холбогдох хуулиудад заасан шалгууруудыг бүрэн хангаж байгаа, хууль зүйн дээд боловсролтой,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.4-т заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хоёрдугаарт эрэмбэлэгдэж, нөөцийн оноогоор нэгдүгээрт жагссан хяналтын шатны шүүхийн шүүгчийн нөөцийн оноотой нэр дэвшигчдээс нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг танилцуулав.


Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу нэр дэвшигч Э.Золзаяа сонгон шалгаруулалт болон шүүхийн хэрэг маргааныг хуваарилах үйл явцын талаар мэдээлэл өгөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Улсын дээд шүүх нь бусад шүүхээсээ ялгаатай, хууль зүйн хувьд доод шатны шүүхүүдэд хэрэг маргаанаа хэрхэн, яаж шийдвэрлэх талаар хуулийн тайлбарыг хийх хэмжээний эрх мэдэлтэй гэдгийг онцлоод дээд шүүхийн хууль тайлбарлах үйл ажиллагаатай холбоотой байр суурийг лавлаж, хариулт авсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд “…шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах …” зохицуулалттайг Э.Золзаяа шүүгч дурдаад энэ дагуу үүргээ гүйцэтгэж байгаа хэмээн үзэж буйгаа тайлбарласан.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шүүгч нар Улсын дээд шүүх рүү шилжин ажиллах сонирхол хэр байдгийг, нэр дэвшигчийг Шүүхийн сахилгын хороонд дуудагдаж байсан эсэхийг тодруулсан бол Х.Баасанжаргал гишүүн нэр дэвшигчийг тодорхой хугацаанд Хуульчдын холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлж байсан тохиолдлын талаар, С.Эрдэнэболд гишүүн Улсын дээд шүүхийн жендэрийн харьцааны талаар лавлаж, үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлээд шүүхийн үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур, итгэл алдарсан байдалтай байгааг дурдан Улсын дээд шүүхийн шүүгчид манлайлал үзүүлж, олон нийтэд шударга ёсны үнэ цэнийг ойлгуулах чиглэлээр анхаарал хандуулахыг санууллаа.

Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчид хандан үг хэлэв.

Хууль зүйн байнгын хороо ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх саналтай танилцсан бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг сонссон талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар СДМЭХ-ны төлөөлөлтэй уулзав

    Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар СДМЭХ-ны төлөөлөлтэй уулзав