Ёс зүйн хорооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзлаа

Ёс зүйн хорооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар /2024.09.02/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд Монгол Улсын Ёс зүйн хорооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан ажлын явц, танилцуулга мэдээллийг сонсож, санал солилцов.

Тус Байнгын хорооны чиг үүрэгт төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, Ёс зүйн хороо, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй зэрэг асуудал хамаардаг тул шинээр байгуулагдсан парламентын гишүүд ёс зүйн манлайллыг үзүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх үүрэгтэй. Тиймээс төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгож, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэн, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлж, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, авлигатай тэмцэх, хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэхэд голлон анхаарна хэмээн Байнгын хорооны дарга уулзалтын үеэр онцоллоо.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу Ёс зүйн хороо нь Төрийн албаны төв байгууллагын дэргэд 9 гишүүнтэйгээр байгуулагдсан. Аливаа зөрчлийг ил тод, нээлттэй мэдээлдэг байх, хариуцлага тооцох үндсэн чиг үүргээ биелүүлэхэд анхаарч ажиллаж буй талаар Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс танилцууллаа. Тэрбээр, 2024 оны 02 дугаар сард Ёс зүйн дэд хорооны ажиллах журам батлагдаж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1127 байгууллага ёс зүйн дэд хороогоо байгуулсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурал баталсан. Ёс зүйн хорооны дарга, гишүүд энэ онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах сургалтыг 21 аймагт нийт 14 392 албан хаагчид явууллаа. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журмыг баталсан.

Ёс зүйн хороонд нийт 21 гомдол, мэдээлэл ирснээс 17-г шилжүүлсэн, 4 гомдлыг шалгаж байна. Ёс зүйн дэд хороонд 308 гомдол, мэдээлэл ирсэн. Цаашид төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд ёс зүй, хандлагыг гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй хэсэг болгон үнэлэх, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, алдаа гаргасан удирдах албан тушаалтан сайн дураараа чөлөөлөгддөг хандлага, соёлыг бий болгох ёстой.

Ёс зүйн хороо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд мөрдөж буй дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн. Хороог бие даасан, хараат бус зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хууль, тогтоомжийн төслийг боловсруулах, төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр, ёс зүйн индекс, ёс зүйн бүртгэл, хяналтын систем нэвтрүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Ийнхүү танилцуулсаны дараа Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Ёс зүйн хорооны гишүүдийн саналыг сонсов. Гишүүд тулгамдаж буй асуудлыг хөндөж, үзэл бодлоо илэрхийлснээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Байнгын хорооны тогтоолуудын хэрэгжилтийг хангах, зарим хууль, тогтоомжийн зөрчил, хийдлийг арилгах, эрдэмтэн, судлаачдаар судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, төрийн албаны ёс зүйн индекс, тогтолцоог нэвтрүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд  хамтрах нь зүйтэй хэмээн үзэв

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ ардчилсан намд “ЛАЙ” болох вий

    Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ ардчилсан намд “ЛАЙ” болох вий