Д.Амарбаясгалан: Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт нь бодлогын тогтвортой байдлын үндэс юм

Д.Амарбаясгалан: Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт нь бодлогын тогтвортой байдлын үндэс юм

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр (2024.09.03) Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын хамтаар Үндэсний статистикийн хороонд ажиллав.

Уулзалтын эхэнд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, статистикийн системийн тогтолцоо, уламжлалт болон шинээр боловсруулж буй тоон үзүүлэлт, аргачлалуудын талаар танилцууллаа. Үндэсний статистикийн хороо нь салбарын хууль эрх зүй, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, цахим аргачлалыг цогцоор нь нэвтрүүлж, дэд бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг үндсэн чиглэлүүдийг зорилт болгон ажиллаж байгаа гэлээ.

Түүнчлэн 2022 оноос эхлүүлсэн “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төслийн зураглал, явц, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, цаашид үндэсний статистикийн системийн албан хаагчдыг системтэй сургах болон  албан хаагчдын цалинтай холбоотой асуудлыг хөндсөн. 

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Статистик, судалгаа, мэдээлэлгүйгээр аливаа түвшинд шийдвэр гаргах нь нүдээ боогоод харанхуйд алхахаас ялгаагүй. Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны шийдвэр гаргалтдаа ашиглаж чадаж буй эсэх нь анхаарал хандуулах асуудал” хэмээгээд иргэдэд тулгамдаж буй үнийн өсөлт тэргүүтэй асуудлыг шийдвэрлэхэд өгөгдөл, тоон мэдээлэл ашиглах чадвартай байх нь чухал хэмээлээ. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн хэрэгжилтийг хангахад Үндэсний статистикийн хороо нэн чухал үүрэгтэйг тэрбээр онцлоод, тус хорооны судалгаа, тоон мэдээллийг яамдаас эхлээд шийдвэр гаргах төрийн байгууллагууд ашигладаг харилцан уялдаатай байх нь чухал. Монголбанк мөнгөний бодлогыг ямар статистик мэдээлэл дээр үндэслэж барих вэ, Эдийн засаг, хөгжлийн яам ямар судалгаанд үндэслэж эдийн засгийн тэлэлтийн бодлого явуулах вэ, Сангийн яам ямар дата ашиглаж ухаалаг төсөвлөлт хийх вэ гэдгийг эмх цэгцэд нь оруулах шаардлагатай байна хэмээв. Мөн шийдвэр гаргах бүх түвшинд статистикийн байгууллагаас гаргасан тоон мэдээллийг оновчтой ашиглаж, үр дүнг тооцоолдог байх, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг цахим шилжилттэй зэрэгцэн тоон мэдээллийн чанар, аюулгүй байдлыг олон улсын чанар, стандартын жишгээр хэрэгжүүүлж байгааг сайшаагаад салбарын хүний нөөцийн дутагдал, нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудалд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Мэдээллийн технологийн газрын зорилтот ажлуудтай танилцаж, статистикийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал, судалгааны аргачлал, боловсруулалтын мэдээлэлтэй танилцлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа