У.Хүрэлсүх: Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мэргэшсэн, туршлагатай цөм бүрэлдэхүүн

У.Хүрэлсүх: Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мэргэшсэн, туршлагатай цөм бүрэлдэхүүн

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт” олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор”-т болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцож буй генерал, офицер, ахлагч, зочид төлөөлөгчдөд амжилт хүслээ.

Тэр бээр ахлагч нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн хүч болж, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөөх үүргээ нэр төртэй биелүүлж байгааг тэмдэглэлээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн тусгай албаны нэр хүндийг өндөрт өргөн, ахлагчийн манлайллыг ямагт дээдлэх, мэргэшсэн, төрийн чадварлаг тусгай албыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байхыг захилаа.

“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын чуулга уулзалт”-д  20 мянга гаруй ахлагчийн төлөөлөл болсон 1,000 гаруй ахлагч оролцож байна. Мөн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний мотобуудлагын 111 ахлагч цахимаар оролцлоо.

    Төлөөлөгчид чуулга уулзалт угтаж хийсэн ажил, арга хэмжээний дүн, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын хөгжил ба манлайлал” сэдэвт илтгэл сонсож, хэлэлцлээ.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил”, энэ оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын  ахлагч нарын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил өмнөх жилүүдээс хоёр дахин өсжээ.

Өнгөрсөн гурван жилд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа сайжирсан байна.

Гэхдээ тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудал цөөнгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэлж, сайд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

Юуны өмнө ахлагчийн бүрэлдэхүүний 28 хувь нь түрээсийн байр болон айлд амьдарч, албан тушаалын орон сууцны хангалт Хилийн цэргээс бусад байгууллагад дөнгөж долоон хувьтай байгаад онцгой анхаарах ёстойг санууллаа.

Ахлагч нар ид хийж бүтээх насандаа буюу дунджаар 41 насандаа цэргийн тэтгэвэр тогтоолгодог.  Мэдлэг, ур чадвар, туршлагыг бүрэн ашиглах, үйлдвэр, бүтээн байгуулалт, аж ахуйн салбарт шилжин ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.

    Шинэ болон сайжруулсан зэвсэг, техник, дрон, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн-ахлагч бэлтгэх, зэвсэглэл, техникийн нарийн мэргэжилтэй болон гадаад хэл, бие бялдрын өндөр бэлтгэлжилтэй алба хаагчдад цалингийн нэмэгдэл олгох талаар судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт чиглэл болгов.

Ялангуяа алба хаах орчин нөхцөл, удирдах бүрэлдэхүүний арга барил, цалин хангамжийн ялгаатай байдлаас шалтгаалан туршлагатай, мэргэшсэн ахлагч нар албаа орхих ёсгүйг онцгой анхаарууллаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг ахлагч нарт шагнал гардуулж, баяр хүргэлээ.

 “Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн”:

Тэргүүн байр – Тэргүүн ахлагч Н.Баттөмөр дасгалжуулагчтай, ахлах ахлагч Х.Анхбаяр даргатай Зэвсэгт хүчний бүлэг,

Дэд байр –  Тэргүүн ахлагч М.Гансүх дасгалжуулагчтай, ахлах ахлагч О.Гантулга даргатай Батлан хамгаалах яамны бүлэг,

Гутгаар байр – Ахмад Б.Жаргалсайхан дасгалжуулагчтай, ахлах ахлагч Э.Батням даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүлэг шалгарчээ.

“Шинийг санаачлагч-бүтээлч ахлагч” шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан:

Тэргүүн байр– ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Наранбаатарын “Смарт чип” төхөөрөмж,

Дэд байр– ОБЕГ-ын 18 дугаар ангийн ахлагч Г.Өсөхбаярын “Автомашин зөөвөрлөн холдуулах төхөөрөмж”,

Гутгаар байр– Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах ахлагч Ц.Баярхүүгийн “Далдлалт араас буудлага хийх төхөөрөмж” шалгарсан байна.

Монгол Улсад “Ахлагч” цолыг 1942 оноос олгож эхэлсэн түүхтэй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Барилгын салбарын  “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-үүд шалгарлаа

    Барилгын салбарын “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-үүд шалгарлаа