Э.Батшугар: Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлтэй 70 мянган иргэн хүүгийн зөрүүнд сар бүр 180,000 мянган төгрөгийг төлж байна

Э.Батшугар: Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлтэй 70 мянган иргэн хүүгийн зөрүүнд сар бүр 180,000 мянган төгрөгийг төлж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хамт Монголбанканд ажиллалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэд, аж ахуй нэгжийн зүгээс Монголбанкаас шаардаж байгаа нэг асуудал бол арилжааны банкуудын зээлийн хүү нь Монголбанкны мөнгөний бодлогын хүүтэй уялдаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулан ажиллах шаардлага бий гэлээ.

Тухайлбал, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 3 сарын дотор 500 тэрбум төгрөгийн зээл гарч чадсан нь зээлийн хүү нь 6 хувь учраас иргэдэд бизнес эрхлэхэд ашигтай байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын хэрэглээний зээлийн хүү жилийн 24 хувь байгаа нь бизнес эрхлэгч, иргэдэд хүнд тусаж байгааг харж болно гэдгийг онцоллоо.


Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжилтийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар Монголбанкны хамт олонд ажлын амжилт хүсч, мөнгөний бодлого, ипотекийн зээл, гэх мэт эдийн засгийн тулгамдсан асуудлаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа. 


УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нэгдүгээрт, Мөнгөний эргэлтийн хурд гэж байдаг. Энэ коэффициент мөнгөний тэлэлт эдийн засгийг хэт халааж байна уу, эсвэл зохистой хэмжээнд байна уу гэдгийг хардаг. Тус нэгж  коэффициент монголд хэд  байна вэ? 


Хоёрдугаарт, засгийн газрын төсвийн зарлага болон дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан харьцаа байдаг. Ялангуяа тухайн  коэффициент төсөв нэг төгрөгөөр нэмэгдэхэд, дотоодын нийт бүтээгдэхүүн нэг төгрөгөөр нэмэгдсэн эсэхийг хардаг. Дэлхийн банкны судалгаанаас харахад монголд тэр коэффициент нь 0,7 хувь байсан. Сүүлийн дөрвөн жилд энэ тоо нэмэгдсэн үү, өнөөдрийн байдлаар үзүүлэлт нь хэд байгаа вэ?
Гуравт нь зээлийн мэдээллийн сангийн хууль нэмэлт  өөрчлөлт оруулах асуудал дээр монгол банктай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Тус хуульд өөрчлөлт оруулах хүсэлтээ засгийн газарт явуулчихсан. Миний авсан мэдээллээр энэ долоо хоногийн засгийн газрын хуралдаанд орсон. Иргэдийг заавал зургаан жилээр хар жагсаалтад оруулах биш сахилга баттай иргэдийг дэмжиж хэрвээ зээл, тог, гар утасны төлбөрөө цаг хугацаанд нь төлсөн тохиолдолд оноо нь автоматаар нэмэгдэж эргээд банкны болон бусад санхүүгийн байгууллагуудтай харьцаанд орохдоо өндөр оноотой иргэдийг урамшуулж, бага хүүтэй урт хугацааны зээл олгодог, заавал барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр зээл авдаг болох америкийн систем рүү шилжих хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулиа бэлдэж хараахан өргөн бариагүй засгийн газрын саналыг хүлээж байна. Гэхдээ энэ намрын чуулганд багтаагаад УИХ-д өргөн барина.

 
Дөрөвдүгээрт,  ипотекийн зээл авсан иргэд найман хувиас зургаан хувь руу шилжиж болох уу. Энэ шилжилтийг хийхийн тулд  УИХ, Монгол банк, Засгийн гараас ямар ажил хийх ёстой юм бэ. Яахаараа иргэд цаг хугацааны золиос болоод хожуу ипотекийн зээл авсан нь зургаан хувьд орчихдог, өмнө нь авсан хүмүүс түрүүлж зээл авснаараа найман хувийн хүү буюу хоёр хувийн зөрүү төлж хохироод яваад байгаа юм бэ. Дунджаар 70 мянган иргэн сарын төлбөр нь 180,000 мянган төгрөгөөр илүү төлж байна. Үүнийг санхүүгийн шударга ёсны байдлаар зохицуулж, зургаан хувийн хүү төлдөг болгох хэрэгтэй юм. 


Тавдугаарт, и баримт пос машинаар гарч ирэхэд иргэд заавал гар утсаараа уншуулах шаардлагатай байдаг. Үүнийг шууд картын төлбөр тооцооны системтэй холбочхож болох уу. Ингэснээр заавал иргэд цаасан и баримт бүртгүүлэх шаардлагагүй болно. 
Зургаадугаарт, иргэд заавал банкны аль нэг карт авч явахгүйгээр үндэсний Т картаа гар утастайгаа холбоод уншдаг системүүд дэлхийд гарчихсан байгаа. Энэ ажлыг цахим системд холбох асуудал юу болж байна вэ?
Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: мөнгөний эргэлийн хувьд нэлээн тогтвортой, эдийн засгийн нааш цааш савласан хөдөлгөөн байхгүй. Харин удаашрах тал ажиглагдаж байна. Төсвийн зардалтай холбоотой асуудал дээр хариулт өгөхөд монгол улсын JDP буюу днб 66 их наяд төгрөг, төсөв 30 их наяд төгрөг байна.


2019 он буюу ковидын өмнөх үед төсвийн зардал РБЗ буюу днб-ний 28 хувьд хүрч байсан. Одоо бол маш их тэлэлттэй том төсөв явж байгаа гэсэн үе юм. Сангийн яамныхантай уулзаад төсөв нэгтгэхэд өмнөх жилүүдийн монгол улсын төсөв дандаа алдагдалтай байсан. Ялангуяа 2016 онд бүр 20 хувийн алдагдалтай, 2018 онд нэг хувьд хүрч ирсэн. Одоо бол хуулинд хоёр хувь руугаа ороод ирчихсэн. 2023 онд улсын төсөв алдагдалгүй, тэнцвэржсэн. 2024 онд гурван их наяд төгрөгөөр илүү гарна гэж тооцоолж байна. Тэгэхээр улсын төсөв алдагдалгүй байгаа учир зардал мөн өсөж байгаа. Эдийн засаг руу мөнгө хоёр замаар урсаж байгаа нэг нь төсвөөр дамжиж, банкаар дамжиж зээл хэлбэрээр гардаг. Төсөв том байх тусам гарах сөрөг нөлөөлөл нь  банкны орон зай үгүй болдог. Монгол банкны зүгээс төсвийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний хатуу бодлогыг баримтлах нь чухал гэж бодож байна. Бид ирэх онд эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүрнэ гэж тооцоолсон.  


Гурав дахь асуултын хувьд зээлийн мэдээллийн сангийн хууль бол 2012 онд батлагдсан, шинэчлэх шаардлагатай учраас монгол банкны зүгээс тантай хамтран ажиллахад бэлэн байна. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулиар хоёр аж ахуй нэгж иргэдэд оноо өгдөг рейтинг тогтоох зөвшөөрөл авсан. Энэ хоёр аж ахуй нэгжээс нэг нь өнөөдөр оноо өгдөг шинэ системийн нээлтээ хийх гэж байна.

Тэгэхээр удахгүй хоёулаа оноо өгөөд эхлэхээр хар жагсаалт гэдэг зүйл байхгүй болно. Иргэд монгол банканд бүх мэдээлэл байдаг учраас түүнийг хар жагсаалт гэж хараад байна. 
Ипотекийн зээлийн хувьд 2013 оноос хойш хэрэгжээд явж байна. Зээлийн хүү эхлээд таван, найман хувь байсан одоо бол зургаан хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэхүү зээлийн эх үүсвэрийн 80 хувь нь монгол банкнаас, 20 хувь нь арилжааны банкнаас гардаг учраас зургаан хувийн хүүтэй болдог. Зээлийн зах зээлийн хүү 20 хувьтай байхад зургаан хувиар буюу маш хөнгөлөлттэй зээлийн хувиар гарч байна. Монгол банк ХНХЯ-тай хамтраад хуримтлалын сан ипотекийн зээлийн эх үүсвэр болж орж ирсэн учраас зах зээлд нь суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргасан. Тус загвараар хаана байр авч байгаагаас шалтгаалаад ипотекийн зээлийн хүү харилцан адилгүй байхаар зохицуулагдана. Та хотын А зэрэглэлд байр авбал ипотекийн хүү 10 хувь байх бол орон нутагт байр авбал ипотекийн хүү таван хувиас доош байх боломжийг бүрдүүлнэ. 


Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар: N баримт автоматаар бүртгэгддэг болох ажлын хувьд технологийн хувьд бүх боломж нь байгаа. Гэхдээ татварын байгууллагаас барьж байгаа бодлогын хувьд мөнгийг нь цуглуулж байгаад өгөх сонирхолтой байна. 
Таны сүүлийн асуулт буюу үндэсний Т картын хувьд энэ сарын гуравны өдөр гэхэд 97 хувьтай аппли пэй дээр оны эхнээс туршилтуудаа хийчихсэн. Нөгөө талдаа аппли пай зөвшөөрлөө өгвөл энэ сарын 20-ны өдрөөс ашиглагдаад явах боломж бүрдэнэ. Андройд пайментээр гүйлгээ хийх нь ирэх жилээс нэвтэрнэ. Энэ системийг ашигласан давуу тал нь нэг контент зардаг хүн нь мөнгөө өөр дээрээ шууд авах боломж бүрдэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 1 жил өмнө

    Батшугар юм сонсох гэж очоогүй юм байна. ЭЗасгаа сайжруулах, иргэдээ дэмжих, шинэ технологи нэвтрүүлэх гэж очиж байхад тайлбар тавиад байх юм.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БАРИЛГЫН САЛБАРЫН  “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ҮҮД ШАЛГАРЛАА

    БАРИЛГЫН САЛБАРЫН “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ҮҮД ШАЛГАРЛАА