"Тайгам-Алтай" ХХК барилгын ажлын явцдаа 640 хүүхдийн сургуулийн дулааны шугам нураажээ

"Тайгам-Алтай" ХХК барилгын ажлын явцдаа 640 хүүхдийн сургуулийн дулааны шугам нураажээ

    Алтай хотхоны оршин суугчид 10 гаруй жил харьяаллын улсын сургуульгүй байсан учраас тухайн орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барих төсөв батлагдаж, барилгын ажлыг 2022 онд эхлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэсэн ч хажууд нь орон сууцны барилга барих гэж буй “Тайгам Алтай” компанитай газрын асуудлаар маргаан үүсэж, нэг жил гаруйн дараа буюу дөнгөж 2023 оны зунаас сургуулийн барилгын ажлыг эхлүүлж, карказ угсралтыг дуусгасан.

Энэ онд гадна шугам сүлжээ, дэд бүтцийн ажлуудыг хийхээр төлөвлөж, есдүгээр сараас ажлыг эхлүүлээд байгаа аж. Тодруулбал, өчигдөр шөнөөс хоёр өдрийн өмнө дулааны шугамын үндсэн угсралтыг дуусгаад, сургуулийн барилгын дулааныг өгөөд 48 цаг болж байхад дахин асуудал үүсжээ.

"Тайгам-Алтай" ХХК барилгын газар шорооны ажлыг хийх явцдаа 640 хүүхдийн сургуулийн дулааны шугамыг нураасан байна. Энэ асуудлаар тухайн сургуулийг барьж буй “Голден Лайт” компанийн ерөнхий инженер Л.Биндэръяагаас зарим зүйлийг тодрууллаа. 
     Тэрбээр “Бид дулааны шугамын ажлыг дуусгаж, сургуулийн барилгын дулааныг өгөөд 48 цаг болж байна. Гэтэл манай хойд талд байрлах “Тайгам-Алтай” компани  барилгынхаа газар шорооны буюу суурийн ажлыг хийх явцдаа сургуулийн үндсэн дулааны шугамыг нийт 15 метр газарт нураачихлаа. Бид халаалт, цэвэр усны шугам гээд гурван шугамыг лоткений хамт угсарсан байсан. Аравдугаар сарын 24-ний орой газар шорооны ажил хийж байсан тухайн компанийн ажилчдад “Ажлаа зогсоогооч ээ, манай шугам нурлаа” гэж хэлсэн. Одоо инженерүүд нь шугамуудыг засварлах арга хэмжээ авъя гэсэн асуудлыг ярьж байна.

Гэвч бид сургуулийн ажлыг арваннэгдүгээр сарын дундуур ашиглалтад оруулахаар анх төлөвлөсөн ч дулааны асуудлыг шийдэж чадахгүй байснаас болоод барилгын ажил бас л бүтэн нэг жил орчим хойшилсон. Нэг жил орчим “Тайгам-Алтай” компанийн удирдлагуудтай шугамын асуудлыг шийдэж чадахгүй, тохиролцоонд хүрэхгүй л явсан. Сургуулийн барилгын ажил учраас ажлыг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай. Тэгээд бид ажлаа явуулсаар байтал одоо ийм асуудал үүслээ” гэв.

Дулааны шугамын нурсан хэсгийг шууд засварлахад багадаа 7 хоног шаардагдах аж. Гэсэн ч “Тайгам-Алтай” компанийн барилгын ажилтай уялдаж ажлыг хийх шаардлага ийнхүү үүсжээ. Түүнчлэн дулааны шугамыг эвдсэн тухайн компаниар ажлыг хийлгүүлэх эсэх асуудал ч тодорхой болоогүй байна. Одоо 640 хүүхдийн сургуулийн барилгын дулаан зогссон учраас барилгын дотор хийгдсэн засал чимэглэл, бусад ажлууд тэр чигтээ зогсжээ.      Сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс “Тайгам-Алтай” компанийг зун газар шорооны ажлаа хийгээгүй байснаа яагаад гэнэт тэдний дулааны шугамыг ашиглалтад оруулахтай зэрэгцэн ажил гүйцэтгэж, асуудал үүсгэснийг ойлгохгүй байгаагаа хэлсэн юм. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно

    Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно