БСШУСБХ: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

БСШУСБХ: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.29/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.

       УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам’’-тай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан байна.

Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу багш нарын хичээллүүлсэн мэргэжлийн сонгон бүлэг, түүнд суралцагсдын тооны талаар мэдээлэл хүссэн. Мөн дээр дурдсан журмын дагуу дэмжлэг авч суралцсан суралцагсдын тоо, суралцагсад хэчнээн төгрөгийн дэмжлэг хүртсэн, энэ хичээлийн жилд бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрт хэдэн суралцагч дэмжлэгт хамрагдсан, түүнд зарцуулсан мөнгөн дэмжлэгийн дүнг тус тус танилцуулахыг хүсчээ.

Мөн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах дэмжлэгийг 2023-2024 оны хичээлийн жилд хэчнээн багш, ажилтны хүүхэд авсан болон шалгуурт хангаагүй гэдэг шалтгаанаар хичээн хүүхэд хасагдсан зэрэг боловсролын байгууллагад ажилласдын нийгмийн чиглэлийн асуудлыг хөндсөн  хэдэн хэдэн асуулгыг тавьсан байна.  Асуулгыг хариуг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.

Тэрбээр, 2023-2024 оны хичээлийн жилд "Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр 657 суралцагчид 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Харин суралцахыг хүсэгч магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх шаардлагын дагуу судалгаагаар 176 суралцагч хасагдсан. Боловсролын өрөнхий хуулийн 12.10-д заасны дагуу орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш /хөрвөх/ 88 суралцагчид 155.4 сая төгрөгийн, багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн 680 суралцагчид /өндөр оноо/ 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Бакалаврын сургалтын багш мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа нийт 1425 суралцагчид Боловсролын зээлийн сангаас 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

       Харин 2023-2024 оны хичээлийн жилд боловсролын чиглэлээр магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр багш бэлтгэдэг их сургуулиудад суралцаж байгаа 19 суралцагчид 22.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэж хариуллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн тавьсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хэрэгжүүлэхэд улсын төсөвт хэчнээн төгрөг суулгасан бэ гэсэн асуулгад Боловсролын сайд П.Наранбаяр, 2024 онд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 105.3 тэрбум төгрөг зарцуулна гэв.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах дэмжлэг хэт өндөр шалгууртай учраас 176 хүүхэд хасагдсан байна. Энэ хэт явцуу байгаа бөгөөд багш, ажилтнуудын хувьд дэмжлэг биш ялгаварлал юм. Тиймээс  тасралтгүй 15 жил гэсэн зарим хатуу заалтыг хуулиас хасах талаар хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн юм. Тус байнгын хорооны дарга Ч.Ундрам, боловсролын салбарын хамгийн тулгамдсан асуудал бол багш нарын хомсдол. Тиймээс багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого чиглэх ёстой. Нэн тэргүүнд боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан бол нэг хүүхдийг нь хөнгөлттэй нөхцөлөөр сургаж байх шалгуурыг эргэн харж, өөрчлөхөөр хуулийн төслийг дэмжин хамтран ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хүний эрхийн дэд хороо тогтоолын төслийг баталлаа

    Хүний эрхийн дэд хороо тогтоолын төслийг баталлаа