Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин хэлэлцлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан уншиж, танилцууллаа.

       Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасан. Байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан “Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл 4 эгнээ, 113.1 км, гүүрэн байгууламж, 885.6 у/м /Төвийн бүс/” гэсэн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг бууруулж, уг эх үүсвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцад хамаарах шүүхийн байрууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тоног төхөөрөмжтэй холбоотой болон Улсын Ерөнхий прокурорын зарим зардлыг нэмэгдүүлэх саналтай холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлов.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн тодорхой асуудлын хүрээнд дахин явуулсан хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний  хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцууллаа.

       Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасны дагуу Төсвийн байнгын хороо тодорхой асуудлын хүрээнд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явуулсан. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр 91,475.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2025 онд 33,769.1 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 6 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд шинээр нэмэх, хөрөнгө оруулалтын 1 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг 5,000.0 сая төгрөгөөр, Улсын Ерөнхий Прокурорын урсгал зардлыг 1,182.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд олонхын дэмжлэг авсан.

Мөн төсвийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын 1 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг 39,951.5 сая төгрөгөөр бууруулах санал дэмжигдсэн болно. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан санал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын болон алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7.2, 71.7.3-д заасан шаардлагыг хангасан байна гэв.

Ингээд Төсвийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулиудын төслийг  гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв.

     Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа. Тэрбээр, Төсвийн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 207 дугаар захирамжаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Түвшин, Ж.Баярмаа, Ц.Сандаг-Очир, Д.Батбаяр, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, төслийг хэлэлцэх үе шатанд сэтгэл хангалуун бус буйгаа илэрхийлээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг тусгайлан хэлэлцэх асуудлыг төсөв боловсруулах цаглабарт оруулах санал гаргасан. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Б.Мөнхсоёл гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, төсөв батлагдсаны дараа Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар гээд бүх талын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулахаар холбогдох албан тушаалтнуудтай ярилцсан. Ирэх жилээс 2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, ирэх оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хуулийн төслүүдийн өргөн барих цаг хугацааны дарааллыг зөв болгох шаардлагатай байна гэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Чингис хаан” одон хүртэх Бан Ги Мүн Монгол Улсад хүрэлцэн ирлээ

    “Чингис хаан” одон хүртэх Бан Ги Мүн Монгол Улсад хүрэлцэн ирлээ