ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.05/ хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

       Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга төсвийн төслөөс 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг малчны амьжиргааг дэмжих улмаар “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт”-д шилжүүлэх боломжтой эсэхийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төсвийн зарлагыг бууруулах талаар үг хэллээ.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээс Соёлын сайдын багцаас 18 тэрбум төгрөгийг хасах зарчмын зөрүүтэй саналыг оруулсан ч чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд энэ саналыг босгож, дэмжсэн хэмээн тайлбарлав.  

Харин Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариултдаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, шаардлагатай бол гишүүнээс гаргасан саналын дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулгыг хийж, төсвийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг дурдлаа. Ингээд энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

  

Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

       Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийн тодорхой асуудлаар анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төсөлд олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасны дагуу санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн таван хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 22.14 дэх хэсгийг “Энэ хуулийн 22.5.22-т заасан төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батална” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  69.2 хувь нь дэмжлээ.

      Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн 38.4-т хамаарах боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг Улсын Их Хурал батална.” гэсэн 38.6 дахь хэсэг нэмэх, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1дэх заалтын “2025 онд” гэсний дараа “4 их наяд хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив.

Хуралдаан Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнхөө хэмжээгээр төрийн үнэ төлбөргүй эзэмших хувиа дүйцүүлэх асуудлыг төсөлд хэрхэн зохицуулсан талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд Монгол Улсад үлдэх бодитой бүтээн байгуулалтын ажлыг нэмж тусгах боломжтой талаар лавлаж байлаа. Мөн  Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин хуулийн төсөлд давхар татварын асуудлыг хэрхэн тусгасан, тогтворжуулах эсэхийг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн баялгаа хэрхэн үнэлж, зардлаа яаж хянах талаар тодруулж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувиас дээш гаргахгүй гэж заасан. Харин францын талтай хийсэн хэлэлцээрийн үеэр АМНАТ-ийн хувиа өсгөж болгохоор тохирсон. Асуудлыг хатуу хуульчлах гэхээсээ уян хатан зохицуулалтыг тусгаж,  цаашдаа ийм гэрээ, хэлцэл хийхэд харилцан тохиролцоод хийх боломж, бололцоог бүрдүүлэх нь чухал. Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвөөс нөөцийг нь тодорхойлсон бол 50 хүртэлх хувийг нь үнэ төлбөргүйгээр эзэмших, харин  хувийн хэвшил өөрсдөө санхүүжилт гаргаад нөөцийг нь тодорхойлсон бол 34 хүртэлх хувийг нь эзэмших гэсэн ийм 2 заалттай. Энэ заалт Ашигт малтмалын тухай хуульд төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-өөр эсвэл, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах нь нээлттэй байдаг. Гэтэл Цөмийн энергийн тухай хуульд төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах эрх зүйн орчин байхгүй. Иймд Цөмийн энергийн хуулийг л өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хуультай адил нийцүүлж байна гэлээ.

    Мөн тэрбээр бид баялгаа үнэлж, тэд хөрөнгө оруулалтаа хийж байж хөрөнгө оруулалтын гэрээ амилна гээд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулаад, цаашлаад  энгийн хувьцаагаа давуу эрхийн хувьцаа болгоод санхүүгийн хариуцлагаас холдох нь зөв. Гэхдээ төр ноогдол ашгаа ч, АМНАТ-ийнхөө орлогоо ч авна. Энэ хууль батлагдсанаар гэрээ, хэлэлцээрээ хуульд нийцүүлэн үргэлжлүүлнэ. АМНАТ-ийн хэмжээг хэрхэн, яаж тогтоохыг Улсын Их Хурал шийднэ. Харин зардал хянах асуудал нь хувьцаатай шууд холбоотой хэмээв.

  

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, "Цөмийн энергийн тухай, Татварын ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль хооронд зөрүү байдаг. Энэхүү гурван хуулийн нийцлийг хангуулж, жигдрүүлэх шаардлагатай байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулиар татварын орчинг тогтворжуулна гэж заасан байдаг. Хуулийн 3.1.7-д “татварын орчин гэдэг нь хуульд заасан татварын төрөл тэдгээрийн хэмжээг тодорхойлох, ноогдуулах төлөх эрх зүйн зохицуулалтын бүрдэл" гээд маш өргөн хүрээтэй заасан. Энэ талаар нэлээдгүй судалсан. Олон улсын туршлагад аль болох тогтворжуулахгүй байх гэдэг зөвлөмж байдаг. Бид зөвхөн санхүүгийн үр ашгийн тооцоонд шууд нөлөөлдөг хувь хэмжээ, алдагдал шилжүүлэх хугацаа, элэгдлийн хугацааг тогтворжилтод ойлгоно гэж үзэж байгаа. Түүнчлэн Франц болон бусад улстай байгуулсан давхар татварын гэрээг тогтворжуулахгүй гэдэг байр сууриа хатуу илэрхийлж байгаа" гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 201.3 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг "5" хувь гэснийг "9" хувь болгон  өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3  хувь нь дэмжлээ.

Тогтоолын төсөлд Байнгын хороо энэ сард Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 төсвийн тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэхээр тусгасан байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн албан хаагчийн болон цэргийн албаны ёс зүйн чиглэлээр нэгдсэн мэдээлэл өглөө

    Төрийн албан хаагчийн болон цэргийн албаны ёс зүйн чиглэлээр нэгдсэн мэдээлэл өглөө